Мисс Н.Анугийн үйлдэл хүмүүсийг талцуулжээ

2016/03/31
Share |
Хүмүүс:
Мисс Н.Анугийн үйлдэл хүмүүсийг талцуулжээ

Хэдхэн хоногийн өмнө амжилттай зохион байгуулагдсан “Монгол туургатан мисс-2016 тэмцээний талаархи элдэв сонирхолтой мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байна. “Дэлхийн Монголчууд Глобал сан”-гаас санаачлан энэ сарын 20-27-ны хооронд зохион байгуулсан уг тэмцээнд Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол зэрэг Монгол угсаатны 20 гоо бүсгүй өрсөлдсөн юм.

Харин энэхүү тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон мисс Н.Ану “Олны таашаалд хүртсэн мисс” болон “Бикини мисс” шагналыг хүртсэн ч сэтгэл нь ханасангүй. Тэргүүн миссийн нэрийг зарласан даруйд тэмцээний үйл ажиллагааг орхиж гарсан нь олны дургүйцлийг төрүүлээд авчээ. Шагналын сан өндөртэй уг тэмцээний тэргүүн миссийн титэм өөрт нь ирнэ гэж баттай итгэсэн Н.Ану нэгдсэн зураг авалтад ч оролцохыг хүссэнгүй.

Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний үйл ажиллагааг шударга байлгахын тулд гаднаас голдуу шүүгчид урин оролцуулсан аж. Гэвч өмнө нь чамгүй олон тэмцээн уралдаанд түрүүлж, бүр “Дэлхийн мисс”-т хүртэл оролцоод ирсэн мисс Н.Ану энэ удаа мөн л тэргүүлж, шагналын 30 сая төгрөгийг авна гэж бодсон нь биелээгүй юм байх. Тиймээс мисс хүнд баймгүй уур унтуу, атаа хорслоо ил гаргаж тэмцээний зохион байгуулагчид, бусад оролцогчид төдийгүй үзэгч түмнээ ч үл хүндэтгэн биеэ тоосон нь энэ.

Түүний эл үйддлийг дэмжсэн зарим миссүүд “Шударга шүүж чадахгүй байж бас хүн доромжлох юмаа. Үнэндээ бол илт л байсан шүү дээ. Эх нутагтаа өрсөлдсөн нь Анугийн буруу л юм шиг байна. “Дэлхийн бикини мисс” гэж томоохон тэмцээнээс дэд байрын шагналыг нь гуйгаад биш гуядаад авчирсан л юм даа. “Монгол туургатан мисс”-ийг ямар шалгуураар явагдсаныг үнэндээ ойлгосонгүй ээ” хэмээн дургүйцлээ илэрхийлж эхэллээ.

эх сурвалж: zone.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.