Топ модель Х.Бадамгэрэл Дубайн загварын шоунд дахин уригджээ

2016/03/31
Share |
Хүмүүс:
Топ модель Х.Бадамгэрэл Дубайн загварын шоунд дахин уригджээ

Монголын загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг мисс, топ модель  Х.Бадамгэрэл нэлээд хэдэн сарын өмнө Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан загварын долоо хоногт амжилттай оролцоод ирсэн. Дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчид чуулсан энэхүү шоуны үеэр зохион байгуулагчид нь Х.Бадамгэрэлийн ур чадварыг ихээхэн онцолж байсан бөгөөд түүний ковер зургийг сурталчилгааныхаа нүүр царай болгосон гэдэг.

Тэгвэл өдгөө тус шоунд дахин оролцохоор болсон тухайгаа топ модель Х.Бадамгэрэл баяртайгаар мэдэгдлээ. Энэ тухайгаа тэрбээр “За, нэг мэдээтэй шүү. Дубай руу эргээд явахаар боллоо. Дубай болон тэр бүсдээ хамгийн томд тооцогддог Fashion Forward in Dubai Fall Winter Fashion Week”-д уригдан оролцоор боллоо. Түрүүчийн удаа намайг тэнд байхад сураглаж, эх орондоо ирсэн хойно минь албан ёсны санал болон урилгаа Монголын үндэсний дизайнеруудын холбооны тэргүүн н.Одонгэрэл эгчид маань явуулсан юм байна. Зардал энэ тэр нь шийдэгдэхгүй байсан болохоор тодорхой шийдэлд хүрэхгүй байлаа. Тэгсэн чинь бүх зардлыг маань дааж явуулахаар боллоо. Ингээд намайг Дубайд дараагийн бүр ч том арга хэмжээ хүлээж байна. Загварын шоу маань энэ сарын 31, ирэх сарын 1, 2-нд болно. Гоё, гоё бичлэгүүд хийж хүргэнэ гэж төлөвлөж сууна. Удахгүй гоё зураг, бичлэгүүдээр уулзацгаая. Бас Дубайд байгаа монголчуудыгаа энэ шоуг үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Дубайн монголчууд энэ бүхнийг минь уншаасай. Үзэгчдийн дунд Монгол хүмүүс маань сууж байвал би зөндөө баярлаад хэчнээн сайхан болно гээч” хэмээн бахархалтайгаар бичжээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.