УИХ-ын дарга руу оймс шидлээ

2016/04/01
Share |
Хүмүүс:
УИХ-ын дарга руу оймс шидлээ

“Монголын эдийн засгийн чуулган 2016” хоёр өдөр үргэлжлэн хаалтаа хийлээ. Чуулганы хаалтын үгийг хэлэхээр гарч ирсэн УИХ-ын дарга З.Энхболд руу хурлын оролцогч эдийн засагч Л.Наранбаатар оймс шиджээ. Тэрбээр УИХ-ын даргыг “Эдийн засгийн алуурчин огцор. Чи эдийн засгийг алсныхаа төлөө огцор. Ойлгож байна уу. Улс орныг ядууруулж, өрөнд оруулсан биз дээ” хэмээн бухимдсан бөгөөд хамгаалалтын албаныхан тухайн оролцогчийг авч гарсан байна.  Харин үүний хариуд З.Энхболд "Ийм өвчтэй улсууд бас энд ордог юм байх даа. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй хүмүүс олон байдаг юм шүү дээ" хэмээн үгээ  үргэлжлүүлсэн юм.

Европын орнуудад энэхүү оймс, гутал, бээлийгээ шидэх нь нөгөө хүнийгээ дуэлд дуудах нэг хэлбэр гэж үздэг байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.