УИХ-ын дарга руу оймс шидсэн Л.Наранбаатар “15 раунд” нэвтрүүлэгт дуудагджээ

2016/04/02
Share |
Хүмүүс:
     УИХ-ын дарга руу оймс шидсэн Л.Наранбаатар “15 раунд” нэвтрүүлэгт дуудагджээ

Гарсан даруйдаа үзэгчдийн анхаарлын төвд ороод байгаа “15 раунд” нэвтрүүлэг дараа дараагийнхаа зочдыг  “ринг”-ндээ дуудсаар байгаа билээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Б.Даваа өчигдөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг нэвтрүүлэгтээ урьж өөрийн биеэр захиа хүртэл аваачиж өгсөн. Харин өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидсэн эдийн засагч Л.Наранбаатарыг нэвтрүүлэгтээ дуудлаа. Ингэхдээ эдийн засгийн алуурчид, ялзарсан улс төрчдийн талаар зоригтой ярилцая гэжээ. Хэрвээ Л.Наранбаатар “15 раунд” нэвтрүүлгийн дуудлагыг хүлээн авах юм бол нэвтрүүлэг маргааш буюу ням гарагийн 20:20 минутаас үзэгч таньд шууд хүрэх юм. Л.Наранбаатар нь  АН-ын гишүүн, эдийн засагч, Дархан-Уул аймгийн АН-ын даргын албан тушаалыг хашдаг юм.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.