Дуучин Хишигжаргал: Чиний хувцас биш чи өөрөө “Брэнд” бай...

2016/04/04
Share |
Хүмүүс:
     Дуучин Хишигжаргал: Чиний хувцас биш чи өөрөө “Брэнд” бай...

Саяхан өөрийн бие даасан цомгоо гаргасан дуучин Хишигжаргал дуулахаас гадна, гадаад төрх, хувцаслалт, биеэ авч яваа байдлаараа олноос эрхгүй онцгойрдог нэгэн. Тэгвэл дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид, бүсгүйчүүдэд үнэтэй зөвлөгөө өгчөө. Тэрбээр “Брэнд” болох амархан арга бий шүү!!! Гээд байгаа зүйлээрээ хэрхэн гоё сайхан харагдаж болох нууцаа задаллаа.

Охидууддаа зөвлөхөд: Олон төрлийн ганган чамин хувцастай байхыг дэлхийн энэ галагтикийн бүх охид бүсгүйчүүд хүсдэгээ ккк би ч бас... Үүнийгээ дагаад мөнгөний эрэлт ихээр гарч ээж аавыгаа шаналгах, олсон цалин мөнгөө шууд хувцасанд үрэх, өр тавих гээд асуудлууд үүсдэг... За тэгээд чиний авч чадаагүй гого хувцас энэ тэрийг өөр хэн нэгэн өмсчихсөн явахыг нь харах, зурагыг нь үзхэд бяцхан стресс үүсдэг гэж байгаа ккк
Гэхдээ энэ бүхнээс ангижирч жинхэнэ "Брэнд " болох амархан арга бий шүү!!!
1-рт мөнгөө зөв сайн сонголтонд зарцуул
зөвхөн өөрт төгс зохидог биед эвтэйхэн эдэлгээ даах материал, өнгийг сонго
2-рт зөв сайхан арчил
Үргэлж цэвэрхэн цэгцтэй байлгаж сур
3-рт дээр нь зохицох баялаг аксесуар, ороолт, уруулын будагтай бол
4-рт ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ДОТООД СЭТГЭЛИЙГ ХҮЧИРХЭГ, ГАНГАН, ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БОЛГО...
-Ухаан санаагаа уужим цэгцтэй байлга,
-заавал ном уншиж бай
-сайхан хөгжим сонс
-хүмүүстэй сайн сонсогч бас сайн ярилцагч бай
- өөрийн гэсэн чанд үнэнч үзэл бодолтой, мөрөөдөлтэй, зорилготой бай!
Эцэст нь хүмүүс чамайг нэг хэдхэн хувцсаа л ээлжилж өмсөх юм гэж биш Энэ охин яасан гоё нямбай, цэвэрхэн, өөрийн гэсэн стильтэй айхтар хэрсүү охин бэ?! Хувцсандаа ийм нямбай мэдрэмжтэй хандаж байгаагаас нь хархад л энэ охины ирээдүйн амжилт,амьдралын ухаан, бат суурьтай байдал илэрхийлэгдэж чиний хувцас болоод "Чи өөрөө жинхэнэ үнэ цэнэтэй брэнд болох юм шүү!
Чиний хувцас биш чи өөрөө Брэнд бай!
Цаг хугацаа бүхэнд хувцас биш чи өөрөө Трэнд бай! " Ухаалаг эмэгтэй ертөнцийг аврана.... Амжилт хүсье охидоо!!! Хишигээгээс нь smile emoticon



 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.