Хүмүүс: |
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ долоо хоногт бүлгээсээ гарч магадгүй аж. Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудсандаа бичсэн бөгөөд “Би ер нь бүлгээс гарах нь хамгийн зөв алхам гэж бодох болоод байна. МАХН бүлгийг бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй нь тодорхой байна” хэмээн жиргэжээ.
Тэрбээр, энэ жиргээг өчигдөр хуралдсан намынхаа бүлгийн хуралдааны дараа хийсэн. Яагаад бүлгээс гарах шийдвэрт хүрсэн талаар олон янзын таамаг буй. Гэвч эрхэм гишүүн өчигдөр бүлгийнхээ хуралд УИХ-ын дэд даргын албан тушаалд очно гэдгээ хэлсэн аж.
Харин намынх нь гишүүд үүнийг дэмжээгүй учраас багагүй маргаан үүсч, улмаар түүнийг УИХ дахь Шударга ёс эвслийн даргаар оч гэсэн шаардлага тавьжээ. Маргаан мэтгэлцээн үүсч албан тушаалын төлөөх асуудлаар ойлголцолд хүрч чадаагүй учраас эвслийн бүлэг тус тусын намын дарга нартай энэ асуудлыг зөвшилцөхөөр болжээ. Зөвшилцлийн хариу өнөөдөр гарч, маргааш УИХ-ын даргад уг асуудлыг өргөн барих гэнэ.
Эх сурвалж: www.mminfo.mn