Д.Дагвадоржийг 10 сая ам.доллар завшсан гэв

2016/04/07
Share |
Хүмүүс:
 Д.Дагвадоржийг 10 сая ам.доллар завшсан гэв
Хөтлөгч П.Анужингийн экс нөхөр, "Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр их аварга Д.Дагвадорж түүний компанийн төсөлд зарцуулах гэж байсан 10 сая ам.долларыг завшсан талаар хэлсэн юм.

А.Эрдэнэбат "Миний бие одоогоос хэдэн жилийн өмнө монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн сумогийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдож, тэд манай төслүүд дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулагчийг надад танилцуулсан.

Тэрхүү хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хүан Ёү Лун буюу та бид түүний гэргий нь хятадын алдарт жүжигчин Жао вэй буюу "Хуан жү гэг" хэмээх нэрээр нь мэдэх байх. Бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Уг мөнгийг Д.Дагвадоржийн банк болох ҮХОБ-аар дамжуулан оруулж ирсэн боловч мөнгө бүтнээрээ Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн байдаг юм.

Өөрөөр хэлбэл, захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн байдаг. Зээлийн гэрээг нэр дээрээ хийсэн миний бие ганц ч долларыг захиран зарцуулалгүй, миний хувийн дансанд нэг ч доллар шилжин орж ирээгүй. Гэтэл Хуан Ёу Лун 10 сая ам.доллараа 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилж эхэлсэн тул энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж, Монголын хууль хяналтын байгууллагад хандан, энэ хэрэг одоо шалгагдаж байна” гэлээ.

Д. Дагвадорж аварга уг мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авч ашигласан ч өөрөө хохирсон хохирогч болж хууль цагдаад хандаж, А.Эрдэнэбатыг залилагч мэт болгож худал мэдээлэл тараасаар тодорхой цаг хугацаа өнгөрч байна гэдгийг дуулгав.

Тиймээс ё тэрбээр уг асуудлыг арбитрын шүүхэд өгсөн юм байна. Тэрбээр “Эцэст нь би хэн нэгнийг гүтгэж, бусдын нэр төрд халдаагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье! Олны танил, нэр хүнд, хэвлэл мэдээллийн давуу байдлыг үл харгалзан үнэн шударгыг тогтоож чадах хуулийн байгууллага бий гэдэгт би итгэж байна. Олон нийтэд аливаа мэдээллийг тараахдаа, баримт нотолгоонд үндэслэх ёстой” гэлээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Ж.Өөдлөн
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Unen Anujin chin ynhan um uu
IP:66.87.114.152  2016-04-07 08:56:06
Balarsaan!!!! Odoo ch yostoi Japanii hevlel medeelleer shuugij uguh bhdaa!!! Japand hul tavih ch zaigui bolgoh bhdaa,yanadaa davgaa mini....
IP:126.254.205.173  2016-04-07 10:04:57
unen Ene muuhai ongiroo gahai ner hundee ashiglaj hun zalilahaas buzahgui! Ah duu naraaraa bugd luivarchid gedgiig olon hun meddeg yum bilee dee
IP:85.2.156.40  2016-04-07 13:51:34
zochin avarga bolimoor iin, iim zalilan metiin baliar ym hiij neree baastah gej
IP:59.153.114.14  2016-04-07 17:35:30
Deegii Aab in muuxai xaraalch xun shu de Mongoliin ard Tumen Medne shu de.
IP:59.153.114.14  2016-04-07 21:14:43
YANAA XULGAICHIIN XUUXED XULGAICH BDAG GEJ
IP:103.9.90.130  2016-04-08 07:23:59
fizda hohi chine
IP:103.10.23.91  2016-04-08 20:42:09
zqvcujqqo 5ZddX6fwscuqomjyco, [url=http://riojvozxrdru.com/] riojvozxrdru[/url], [link=http://itvhmizysrkx.com/ ]itvhmizysrkx[/link], http://dqjnobmxwwlx.com/
IP:31.184.238.204  2016-10-31 05:56:20
Би Мэдээж. Ингэж их савсаганаад байгаа хүмүүс идэж ууж залилан хийдэг л байгаа шүүдээ. Монголыг ч тоглож байнадаа. Ядаж байхад тэнэгүүд, шуналтангууд нь дагаад шуурчихдаг нь хэцүү.
IP:66.181.179.189  2017-07-29 08:02:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.