Н.Энхбаярын хамгаалагч залууг баривчилжээ

2016/04/07
Share |
Хүмүүс:
  Н.Энхбаярын хамгаалагч залууг баривчилжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас удаа дараа мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас явуулсан ч тэрбээр нэг ч удаа АТГ-т очоогүй. Хамгийн сүүлд түүнийг төрийн ордонд байхад нь зарлан дуудах хуудсыг аваачиж өгсөн ч төд удалгүй тэрбээр БНСУ-ыг зорьсон. Энэ шалтгаанаа биеийн байдалтай холбон тайлбарлаж, долоо хоногийн дараа эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл байсан ч өнөөдрийг хүртэл  ирээгүй байгаа нь бас л сонин. Тэгвэл Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байсан М.Мөнхөө гэх залууг баривчлан Төв аймгийн цагдан хорих ангид саатуулсан байна. Түүнийг баривчилсан шалтгааныг Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбон тайлбарлаж байгаа юм. Сонгууль ойртох тусам МАХН-руу дайрах дайралт ширүүсч байгаа нь сонирхолтой. Улс төрийн халуун тогоонд МАХН хүчтэй өрсөлдөгч бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.