Дуучин Э.Болор-Уянга: Памперсны ч мөнгөгүй болох үе байсан

2016/04/08
Share |
Хүмүүс:
  Дуучин Э.Болор-Уянга: Памперсны ч мөнгөгүй болох үе байсан

Эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дууг дуулж олны таашаалд нийцсэн дуучин Э.Болор-Уянга саяхан өөрийн бие даасан шинэ цомгоо гаргасан. Тэрбээр өдгөө ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Араб улсад багагүй хугацаанд амьдарч байгаар ирсэн юм. Нэлээд хэдэн жил уран бүтээлээсээ хөндийрч гэр бүлдээ анхаарал хандуулсан ч харамсалтай нь охиноо төрүүлсний дараа хайр, халамж муутай нөхрөөсөө салсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа хэвлэлийнхэн илэн далангүй ярьсан бөгөөд “Уран бүтээлээ орхиод зөвхөн халамжтэй эхнэр, сайж ээж байхын төлөө олсон бүхнээ гэр бүлдээ зарцуулдаг байлаа. Гэвч хайр халамж, итгэл сэтгэлийг минь ойлгоогүй учрас би нөхрөөсөө салахад хүрсэн. Яахав гурав дөрвөн жилийн өмнө үнэхээр хэцүү байсан. Хүүхэд маань ой гарантай, памперсны ч мөнгөгүй болох үе байсан. Бүр айлын хажуу өрөө түрээслээд амьдарч, байрныхаа ойр орчмын хүүхдүүдийг ээж нар нь ажилдаа явсан хойгуур харж мөнгө олдог байлаа. Харин одоо найман хувийн зээлээр байр авах гээд бичиг баримтаа бүрдүүлж явна. Эмэгтэй л хүм юм чинь сайхан болзоонд явахыг хүсэх нь мэдээж.Ганц бие явахад их олон сонголт байдаг юм билээ. Даанч миний сэтгэлийг гоёор хөдөлгөх мэдрэмжийн торгон агшинг нь залуучууд нь олж чадахгүй л байна. Эсвэл би их шаардлага өндөртэй хүн байх” хэмээсэн байна.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.