Хуримын үйлчилгээний шилдэгүүд “Шангри-Ла”-д чууллаа

2016/04/13
Share |
Хүмүүс:
Хуримын үйлчилгээний шилдэгүүд “Шангри-Ла”-д чууллаа

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа "Надтай гэрлээч" хуримын цогц үзэсгэлэн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Шангри-Ла” , “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Энэхүү үзэсгэлэнд таны мөрөөдлийн хуримыг бодит болгож чадах хуримын үйлчилгээгээр мэргэшсэн, энэ салбартаа тэргүүлэгч 30 гаруй байгууллагууд оролцсон бөгөөд сүйт бүсгүйн гоёмсог цагаан даашинз, үс засалт, нүүр будалт, хослол, зангиа, цэцэг болон ширээний чимэглэл, гэрэл зураг, дүрс бичлэг, тайз, гэрэлтүүлэг, хуримын бялуу, оргилуун дарс, сүйт бүсгүй чимэг зүүлт зэрэг хуримтай холбоотой бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан байна. Эдгээрээс хуримаа хийхэд “Габаяа Гламур Бутик”-ийн хуримын даашинз Dyrberg Kern, The Diamond House-ийн гоёл чимэглэл, хуримын бөгжүүдийг дэлгэн харуулсан бол "Монбэйкери"-гийнхэн хуримын бялуунаас гадна жижиг аяган бялуу болон бусад дессертүүдийг танилцуулав. Оросын "Гжель" зоогийн газар 100-150 зочин хүлээн авч, хуримаа хийх гэж буй хосуудын баяраа тэмдэглэх танхим болон ширээг засаж чимэглэх, орос, украин хоолоор дайлах боломжтой гэдгээ дуулгав. Хуримын цогц үйлчилгээ үзүүлдэг Brand Media Group-ийнхэн surprise болон entertainment үйлчилгээг хуримын ёслолд нэвтрүүлсэнээрээ Монголдоо анхдагч бөгөөд 2016 оны шинэ загварын хуримын чимэглэл, уран сайхны видео цомог, уран сайхны гэрэл зураг, нүүр будалт, үс засалт, хөтлөгч, хамтлаг дуучид, бал сарын аялал, тайз дэлгэц, гэрэл тоног төхөөрөмж, хөгжим аппаратур, автомашины түрээс зэрэг хуримтай холбоотой бүх үйлчилгээг нэг дор цогцоор үзүүлдэг тухайгаа танилцууллаа. Мөн Florever-ээс бүх төрлийн цэцгэн чимэглэлүүдийг сонирхож болох ба Монголын шилдэг одон орны болон хуримын гэрэл зурагчин Энхбатын санал болгож буй хөрөг зураг, хуримын зураг авалт, зургийн цомог, зохиомжит видео зэрэг үйлчилгээг дунджаар 400 мянгаас 2,6 сая төгрөгөөр хийлгэх боломжтой юм байна. Түүнчлэн Шангри-Ла Улаанбаатар зочид буудлаас нэг хүний 138-238 мянган төгрөгийн үнэтэй хуримын багц үйлчилгээ, хуримын ёслолын ажиллагаа явуулах боломжтой задгай талбайд зассан болон тусгайлан чимэглэсэн танхимууд, хосуудын өрөөгөө танилцууллаа. Ихэвчлэн хуримын цогц үйлчилгээ явуулдаг компаниудыг сонгон үйлчлүүлбэл сүйт бүсгүйн даашинзаас эхлээд зоогийн газар, бал сарын аяллыг хүртэл зохион байгуулдаг учраас сайтар судалж, нэг байгууллагад хандах нь цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэх давуу талтай гэнэ.














Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
gg ene gazaraar hurimaa hiilegsen sain zaluus baidgiimaa
IP:49.0.162.131  2016-04-13 16:15:10
Jonay Pheenmonal breakdown of the topic, you should write for me too!
IP:188.143.232.27  2016-04-16 17:17:28
Namari It”s great to find soemone so on the ball
IP:188.143.232.27  2016-04-18 23:28:05
Dontarrious Stay with this guys, you”re helinpg a lot of people. http://ejodiwfy.com [url=http://nwznybtoq.com]nwzn ybtoq[/url] [link=http://jeaxascnusi.com]j eaxascnusi[/link]
IP:188.143.232.32  2016-04-19 08:02:40
Jacalyn This is the ideal answer. Eveoyrne should read this
IP:188.143.232.32  2016-04-19 17:44:28
Misty Until I found this I thoguht I”d have to spend the day inside.
IP:188.143.232.32  2016-04-19 19:06:14
Ladainian Okay I”m concenvid. Let”s put it to action. http://lurllry.com [url=http://ibxnchxwmqb.com]ib xnchxwmqb[/url] [link=http://bcnoiwvckbd.com]b cnoiwvckbd[/link]
IP:188.143.232.27  2016-04-20 00:09:19
fekdipuectl rzJMPfrrsmcoxemqva, [url=http://fcctelrsfmxv.com/] fcctelrsfmxv[/url], [link=http://jiohooihhzsh.com/ ]jiohooihhzsh[/link], http://jctasrsseuxw.com/
IP:5.101.0.130  2017-01-20 02:13:48
otrsliw 93l662xsyjlrjuqira, [url=http://hqutghpxdzvo.com/] hqutghpxdzvo[/url], [link=http://ubhukrvzcrzl.com/ ]ubhukrvzcrzl[/link], http://rabjlrsqpjul.com/
IP:5.101.0.130  2017-01-21 06:46:27
sfqikt fFPeU8oqkeblzrnmat, [url=http://eaysnczqosug.com/] eaysnczqosug[/url], [link=http://azjimfwrhtmd.com/ ]azjimfwrhtmd[/link], http://rclvethgbzed.com/
IP:5.101.0.130  2017-01-26 02:12:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.