Модель С.Төгсийн экс нөхөр түүнд гар хүрдэг байсан талаар дэлгэв

2016/04/18
Share |
Хүмүүс:
Модель С.Төгсийн экс нөхөр түүнд гар хүрдэг байсан талаар дэлгэв

“Андра модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Германы “IZAIO” агентлагийн загвар өмсөгч С.Төгс “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нар загварынхан дундаас төрсөн сайхан хосууд гэгддэг байсан билээ. Тэд үeрхээд багагүй хугацааг өнгөрүүлж хамтран амьдрах болсноор хөөрхөн охинтой болсон билээ. Хосууд жаргалтай зургуудаа фэнүүдтэйгээ хуваалцаж олны нүдэнд ил байснаар танихгүй хүн бараг үгүй болсон. 

Гэсэн хэдий ч загварын ертөнцийн төгс хосууд хэмээн нэрлэгддэг С.Төгс, Н.Эрдэнэцогт нар хамтын амьдралдаа цэг тавиад удаж байна. Тэд салалтаасаа хойш нэлээдгүй шуугианыг тариад авсан.

Н.Эрдэнэцогт экс амрагийнхаа ээжид хөөгдөж байсан зэрэг олон ярилцлага өгч хэвлэлийн хуудаснаа нэлээдгүй хөвөрсөн. Энэ бүгд дуусаад удаж буй ч С.Төгс саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би өөрөөсөө хүчтэй хүнтэй сууна. Гар хүрдэггүй эр монголд алга. Би дээрэнгүй амьдралд орохыг яарахгүй байна" хэмээжээ. Учир нь түүний экс нөхөр гар хүрдэг байсан бөгөөд жирэмсэн байх үед нь ч зангаа тавиагүй гэнэ. Энэ тухай "Хүн хүүхэдгүй байхдаа хайнга байдаг юм билээ. Одоо бол хүүхэддээ ийм зүйл харуулахыг хүсэхгүй байна. Ер нь уучихдаг Эрдэнэцогт. Охин минь хичээлээ тараад ирэхэд аав нь уучихсан байвал ямар байх уу, Агсам тавиад байвал яах вэ? Би ийм гэр бүлд охиноо өсгөхийг хүсээгүй. Ээж маань үглэж надаа ойлгуулж чадаагүй юмыг би охиноо төрүүлсэн хойно оо л ухаарч, ойлгосон" гэв.

Өдгөө С.Төгс Сингапурт моделоор ажиллаж байгаа юм.

PHOTONEWS.MN

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.