Лэндсей Лохан сүй тавьжээ

2016/04/18
Share |
Хүмүүс:
  Лэндсей Лохан сүй тавьжээ

Энэ оны эхээр өөрөөсөө зургаан насаар дүү Игорь Тарабасов гэх орос залуутай болзох болсон жүжигчин Лэндсей Лохан сүй тавьжээ. Хоёр хос Нью Йорк хотоор зугаалж байх үедээ гэрэл зурагчдын дуранд өртсөн бөгөөд энэ үедээ бүсгүй ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн байна. Ногоон өнгийн алмаазан бөгжийг Игорь түүнд өгсөн хэмээн гэрчүүд мэдээллэсэн байна. “Өнгөрөгч амралтын өдөр Игорь, найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан” хэмээн Лоханы дотны найз “TMZ” сайтад ярьсан байна.  Тэрбээр “Тэд хуримаа хийхийг хүсч байгаа” гэж хэлжээ. Игорь загвар өмсөгч бөгөөд 2007 оноос Нью Йорк хотод амьдрах болсон байна.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.