АТГ – ын даргаар А.Дулаанжаргал томилогдоно

2016/04/18
Share |
Хүмүүс:
АТГ – ын даргаар А.Дулаанжаргал томилогдоно

Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн “удирдлагагүй” болсон АТГ-ын дараагийн дарга хэн бэ гэсэн таамаг, сүүлийн жилүүдэд Хууль хүчний байгууллагын толгойд ээлжлэн суусан нэр бүхий хэдэн эрхмийг тойрон эргэлдсээр олныг эргэлзүүлсэн нь энэ өдрүүдийн гол дуулиан байлаа.  

Олныг талцуулсан тааврын эхэнд АТГ-ын газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцын нэр яригдсан. Эдүгээ Тагнуулын Ерөнхий газрын даргын алба хашиж буй энэ эрхэм хамгийн боломжит хувилбар гэгдсэн хэдий ч ТЕГ-ын даргын суудлыг АТГ-ынхаар солих уу гэдэг нь эргэлзээтэй.

Дараагийн хувилбарууд өдгөө Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын дарга Б.Билэгт болон УИХ ын гишүүн  Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжавын нарын нэрсээр хөвөрсөн.  

Тэгвэл сүүлийн мэдээгээр дээрх эрхмүүдийн аль нь ч биш, бригадын генерал А.Дулаанжаргал томилогдох болсон нь тодорхой болжээ.  

Бригадын генерал А.Дулаанжаргал гэж хэн бэ

 Аажуурын.Дулаанжаргал нь 1960 онд Хэнтий аймгийн Биндэр сумын суманд төрсөн.

1983 онд хуучнаар ЗСБНХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны академи төгссөн тэрээр Дархан хотын Нийгмийн аюулаас хамгаалах газарт өмчийн ахлах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж байжээ.

1985-1987 онд Эрүүгийн ахлах төлөөлөгч, 1987-1989 онд Гүйцэтгэх албаны дарга, 1990-1996 онд Эрүүгийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах төлөөлөгч, Тасгийн дарга, 1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2004-2006 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт ахлах референт, 2006 оноос ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2008 онд Тэргүүн дэд даргаар  тус тус томилогдон ажиллаж байсан байна.

Тэрбээр хурандаа цолыг 14 жил зүүгээд бригадын генерал болсон. Нийгмийн хамгийн эгзэгтэй үед олон онц ноцтой хэргүүд дээр ажиллаж байсан туршлагатай мөрдөгч, цагдаагийнхан дундаа сайн боловсон хүчинд тооцогдож явсан түүнийг голчтой шударга нэгэн гэдэг.

Бригадын генерал А. Дулаанжаргал 2012 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад тодорхойгүй шалтгаанаар чөлөөлөгдөн, 2013 оноос БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын даргаар томилогдон ажиллах болсон ч 2015 оноос эх орондоо эргэн ирж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референтээр ажиллаж байгаа юм байна.

Түүнийг 2015 онд БНСУ д суух ЭСЯамны Консулын албанаас эргүүлэн татаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд томилох үед нь АТГ-ын даргын албан тушаалд тавигдахаар урьдчилан бэлтгэгдэж байгаа хүн байж магадгүй гэсэн нь оргүй биш болтой.  

А. Төгс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Adiya ATG odoo l hunee olloo doo. Unen baigaasai
IP:182.160.38.43  2018-05-14 10:55:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.