М.Зоригт сайд: Би ер нь эмчлүүлэхээ болих уу, хог гэж...

2016/04/20
Share |
Хүмүүс:
М.Зоригт сайд: Би ер нь эмчлүүлэхээ болих уу, хог гэж...

Ажил амьдралынхаа олон сонирхолтой үйл явдлыг гар утсандаа буулгаж, боломж л гарвал сельфи хийчихдэг М.Зоригт сайд өчигдөр цахим ертөнцийн “фэнүүд”-ээсээ хатуухан шүүмж сонсчээ. Эрхэм сайдын бие саяхан чилээрхсэн тул манайдаа л томоохонд тооцогддог өндөр үнэтэй, үйлчилгээ сайтай, тохилог сайхан хувийн эмнэлэгт хэвтсэн юм байх. Гэвч цөөн өвчтөнтэй тус эмнэлэгт уйдаж цөхсөн гэх “Сельфи сайд” маань өөрийн зургийг авч, сурсан эрдмээ гаргасан биш таних танихгүй хүнд баахан зэмлүүлээд авч. Сүүлийн үед тахал мэт дэгдсэн улаанбурхан өвчний улмаас хэдэн арваараа улсын эмнэлэгт хэвтсэн хүүхэд багачууд, тэднийгээ сахин эмнэлгийн шалан дээр хоног төөрүүлж буй эцэг эхчүүдийн хүндхэн дүр зургийг хэн нэгэн “Сельфи сайд”-тай харьцуулж тавьснаар олны хэл амны бай болгосон нь энэ.  

Үүнийг хараад М.Зоригт сайд өөрийн цахим хуудсандаа “Би ер нь эмчлүүлэхээ болих уу, хог гэж... “Гранд мед”-д дарга нарыг олж харсангүй. Харин барилга, зам, уурхайд ажилладаг, зах дээр наймаа хийдэг бололтой залуус, эмээ өвөө нар л дүүрэн байх. Сул өрөө ч алга. Харин эмч, сувилагч гээд эмчилгээ нь үнэн сайн юмаа” хэмээн бяцхан гомдоллож, эмнэлгийн ажилтнуудад хальтхан тал засаад орхиж.

Энэ бүхэн нь хангалтгүй санагдсан уу, яасан. Төд удалгүй дахин бичиглэж “Сайд би гадаадад бус Монголдоо л эмчлүүлж байх санаатай. Хувийн хэвшил оруулж ирсэн гэхэд мундаг юмаа. Эмчилгээнд нь сэтгэгдэл маш өндөр байна. Хүүхдийн болон гэмтэл өөр бас юуны ч билээ, эмнэлэгт олон очиж байсан. Зовлон юуг нь мэднэ ээ. УИХ, Засгийн газрын гишүүний хувьд энэ тал дээр дэмжиж, шийдвэрүүд гаргахад оролцож мөн хувиасаа мөнгө, ор гээд олон зүйлээр тусалсаар ирсэн. Итгэхгүй хүмүүс нь энэ видеог үзвэл нэг жишээ бий” гэж ирээд л өөрийгөө өмөөрч, өмнөх бухимдлаа үгүйсгэж сууна.

zone.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.