Хүмүүс: |
Хар сарнай хамтлагийн дуучин Амраагийн дүү жижиг амраатай “Хатариш” дууг дуулж олны дунд овоохон танигдаад авсан дуучин Мино Дамбын Хишигээгийн бэр болж явсан цаг саяхан. Харамсалтай нь нижгэр хийсэн хурим, хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй Миногийн гэрлэлт ердөө гуравхан сарын настай байсан. Гэвч төд удалгүй хуучин амрагтайгаа дахин учирч хүүхдийг нь хүртэл гаргасан дуучин бүсгүй амьдрал дээр дахин бүтэлгүйтэж ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэх болсон. Тэгвэл залуухан, царайлаг Мино дахин шинэ хайртайгаа учирсан гэнэ. Бүр ч болоогүй амьдрал зохиохоор яарч байгаа гэнэ шүү.