Мисс Төгс-Амгалан Илбэчин болжээ

2016/04/22
Share |
Хүмүүс:
Мисс Төгс-Амгалан Илбэчин болжээ

Ажил хэрэг ч бизнесс бүсгүйн “Би илбэчин боллоо” гэсэн Fасеbook-н Post нь хүмүүсийг ихэд гайхшируулжээ. “Аз Рийч” ххк-н Гүйцэтгэх захирал мөн “Азтай Хүүхэд Сан”-ийн үүсгэн байгуулагч Төгс-Амгалан нь хүүхдийн хөгжлийн төлөө хийсэн хүмүүнлэгийн ажлуудаа төдийлөн зарлаад байдаггүй ч эрхэлж яваа ажлаас нь түүнийг хэн бэ гэдгийг нь тодорхой харж болно. Түүний удирдан авч явж буй AZ MALL дэлгүүрийн үйл ажиллагаа нь бүхэлдээ Хүүхдэд зориулагдсан гэдгээрээ Монголдоо анхдагч төдийгүй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх хамгийн тохиромжтой архи тамхигүй цорын ганц газар болоод байгаа билээ. Мөн түүний ажиллуулдаг “Аз Family” гэр бүлийн ресторан нь Хүүхдийн төрсөн өдөр болоод үсэглэлийн баяр гэх мэт бүхий л төрлийн тэмдэглэлт үйл явдлуудыг бүрэн утгаар нь хөтөлж урлагийн номерийг үзүүлэн зохион байгуулдагараа эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Хүүхдэд зориулсан ресторан бол ариун цэвэр эрүүл ахуйн өндөр шаардлагыг ханган үргэлж шинэ бүтээгдэхүүнэээр хоол бэлтгэхийг эрхэм зарчимаа болгон ажилладаг тэрээр мөн хүүхдэд зориулсан энтертэйнментийг ч орхигдуулаагүй. Төрсөн өдрөө тэмдэглэх гэж ирсэн хүүхэд бүхэнд рестораны зүгээс алиалагч болон уран нугаралтын үзүүлбэрийг үнэгүй тавьж өгдөг байсан бол энэ сараас эхлэн хөтөлбөрөө шинэчилж хүүхдийн танин мэдэхүйд зориулан илбийн гайхалтай үзүүлбэрээр бэлэг барьж байгаа гэнэ. Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихэд татсан авъяаслаг монголчуудийн оролцогч хөзрийн илбэчид гэх мэт олон илбэчидийг бэлтгэн гаргасан Монголын илбэчидийн холбооны тэргүүн СТА илбэчин багш Ц.Баярсайхан ах түүний ресторанд уран бүтээлээ толилуулахар болжээ. Мөн илбийн үзүүлбэрийг сурахыг хүссэн хүүхэд бүхэнд илбийн сургалт болоод илбийн багажийг үнэгүй дагалдуулж байгаа юм байна. Хүүхэд байхаасаа л Циркийн тоглолтонд очиж илбэчин Ц.Баярсайхан ахын тоглолтыг үзэх дуртай хүүхэд байсан харин одоо ингээд хамтран ажиллаж олон хүүхдэд илбийн үзүүлбэрийг үзүүлэх болсондоо их баяртай байна гэж тэрээр Facebook-дээ бичжээ. Хүүхдийн төлөөх Түүний ажилд нь уншигчидынхаа өмнөөс амжилт хүсье!



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!