Мөрөөдлийн театрынханы ”Биелэгдэшгүй төлөвлөгөө”

2016/04/22
Share |
Хүмүүс:
Мөрөөдлийн театрынханы ”Биелэгдэшгүй төлөвлөгөө”

Мөрөөдлийн теартын уран бүтээлчид "Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны киногоо ирэх тавдугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Киноны гол дүрд Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Ч.Болорчулуун, УДЭТ-ийн жүжигчин О.Дөлгөөн нар тоглосон байна.

Киноны үйл явдал монголын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг кино уран бүтээлчид инээдмийн жанраараа гаргаж ирснээрээ онцлог гэнэ.

Дашрамд дуулгахад, тус киноны гол дүрд тоглож байгаа Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуун киногоо дуусгаад Бээжинд суралцахаар явах гэнэ. Тэрээр СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхдаа “Миний нууц хүү” жүжгийн дэггүй хүү Можулагийн дүрийг бүтээж, “Мөрөөдлийн театр”-ын босгыг алхан орсон байна. Жүжигчин, найруулагчийн ангийг төгссөн бөгөөд “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” , ”Тэр чинь би”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг жүжигт тоглож шаггүй жүжигчин гэдгээ харуулсан билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.