Стилист BELLA зөвлөж байна:УРИН ЦАГИЙН ХУВЦАСЛАЛТ

2016/05/02
Share |
Хүмүүс:
Стилист BELLA зөвлөж байна:УРИН ЦАГИЙН ХУВЦАСЛАЛТ

Сүүлийн үед охид бүсгүйчүүдэд интернэт орчинд гайхалтай зөвлөгөөнүүдийг өгч буй Bella ээлжит зөвлөгөөгөө өгчээ. Стилист Bella нь АНУ-ын Лос Анжелас хотноо хүүхэд наснаасаа амьдран, “California state university”-ийн “Бизнесс маркетинг” мэргэжлээр суралцаж төгссөн.Тэрээр эх орондоо ирээд бизнесээ үргэлжлүүлж, “Fashion S&I”-ийг Монголдоо нэвтрүүлэн, өөрийн нэрээр нэрлэсэн “Bella Boutique” салбар дэлгүүрүүдээ  ажилуулдаг гэнэ лээ. Стиллист Bella-гийн гайхалтай зөвлөгөөнүүд манай сайтаар цуврал болон охид бүсгүйчүүддээ хүрэх болсон таатай мэдээг дуулгаж байна. "Урин дулаан цаг наашилж байна шүү, хүүхнүүд ээ. Тавдугаар сарын урин дулаахан өдрүүдэд ямар хэв загварын ямар өнгийн хувцас өмсөх талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

Энэ улиралд зөөлөн цэнхэр өнгө илүү хүчээ авч байгаа тул цэнхэр өнгийг хослуулан өмсвөл цэмцгэр харагдана.

Boyfriend жинсийг дан загварлаг пиджактай хослуулан өмсөх нь таныг донжтой харагдуулах бөгөөд зуны турш майк болон нимгэн цамцан дээр хайнгадуухан байдлаар өмсөх нь ч таны бас нэгэн өнгө төрхийг бүрдүүлэх болно.

Boyfriend жинсийг Super neon өнгийн цамц болон халуухан ягаан юм уу, тод өнгийн туфльтэй хослуулан өмсвөл тун ялдамхан харагдана.

Олон өнгийн нийлмэл өнгөнүүд нь нэлээн эрсдэлтэй боловч хоорондоо өнгө зохицсон 2-3 өнгийн нийлмэл байвал аятайхан Street стилийг гаргана шүү.

Хаврын сайхан өдрүүдийг баяр баясалтайгаар өнгөрүүлэхэд тань тус болно гэж найдаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.