ДАЛДЫН ХАР МАЛГАЙ БУЮУ ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ УХУУЛАГЧИЙН СОНГУУЛЬ

2016/05/03
Share |
Хүмүүс:
  ДАЛДЫН ХАР МАЛГАЙ БУЮУ ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ УХУУЛАГЧИЙН СОНГУУЛЬ

 Дэлхий даяар технологийн гайхамшиг бараг хүнийг орлохоор болчихсон ч хамгийн их амжилтууд хүний жинхэнэ зүрх сэтгэлийн дуудлагаар бүтсэн зүтгэл, хөдөлмөр, итгэл, биечилсэн амьд харилцаанаас үүдэлтэйг илэрхийлэх баримт улам бүр ихсэх шинжтэй. Тэрхүү технологийн гайхамшгийг бүтээсэн хамгийн гол хоёр хүний нэг буюу Билл Гейтсийн нөгөөх нь болох Стив Жобс хүртэл амьдралынхаа төгсгөлд хүн төрөлхтний харилцааг шууд бус болгосныхоо төлөө наминчлал хүссэн ч юм шиг. Эцсийн эцэст тэрбээр, төвлөрөл буюу өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсох нь л юутай ч зүйрлэшгүй үнэт зүйл болохыг хэлсэн юм. Моод эргэдэг гэх бидний дунд байдаг энгийн үг шиг л эрт урьд цагийн хүмүүс нүүр нүүрээрээ учирч, нүд нүдээрээ ширтэлцэж итгэлцдэг халуун, дулаан, амьд харилцааг л дэлхийн бөмбөрцгийн хаана ч нэхэн үгүйлэх боллоо.

            Зөвхөн бизнес, аливаа бүтээгдэхүүний борлуулалтад менежерүүдийн амьд харилцаа, худалдан авагчтайгаа найз нөхөд мэт дотночлол үүсгэж чадсан нь сая санасандаа хүртэл зорилгоо биелүүлэх бараг байгалийн хуулийг сонгуулийн ухуулагчийн хэмжээнд ашигласан улс төр улам бүр их амжилт олж байгаа нь япон, хятадын туршлага болоод байна. Мэдээж, сонгууль бол нэр дэвшигчийн зүгээс намынхаа улс төрийн зорилго, мөрийн хөтөлбөр гэгч бүтээгдэхүүнээ сонгогчид худалдаж байгаа маркетингийн ажил. Яг сонгуулийн бодлого, мөрийн хөтөлбөрийг худалдах гэж байгаа борлуулалтын менежер буюу улс төрийн хэлээр бол ухуулагч гэгч маань зүрх сэтгэлтэй байна гэдэг ялалтын эх үндэс ажээ. Ямар ч хүчтэй олон нийтийн хэвлэл мэдээллийн сүлжээнээс илүү зүрх сэтгэлтэй ухуулагч бэлтгэхэд хөрөнгө, цаг зарцуулж бодлогынхоо талаар боловсрол олгосон нэр дэвшигч ялдаг болжээ.

Энэ жилийн сонгуульд өрсөлдөх эрхэм нэр дэвшигч, түүний шадар түшмэд та нар бол маргашгүй хамгийн том манлайлагч, хамгийн мундаг менежер. Тийм болохоор ухуулагчаа зүрх сэтгэлтэй байлгах талд амжилттай бэлтгэж байгаа нь гарцаагүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, өнөөдөр ухуулгаа хамгийн үр дүнтэй хийх ёстой цэгт очих 10 ухуулагчдын тань 5 нь амьдралын ямар нэгэн гачигдлаас болоод танай штабын хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол яана аа. Бүр цаашлаад сайны хажуугаар саар зэрэгцдэгээр 10 сайн ухуулагчийн тань хоёр нь танай штабаас зүгээр хөлс аваад л зорилгот цэгтээ ажилласан тухай хуурамч тайлан гаргаад байвал жинхэнэ сүйрэл. Энэ шалтгаанууд жижигхэн юм шиг харагдах хэр нь сонгуулийн ялагдалд хүргэх хамгийн том хүчин зүйл. Азийн бар БНСУ-ын сонгуульд шинэ тутам, маш их амжилттайгаар улс төрд орж ирж буй нэгэн нэр дэвшигч дөрөвхөн хүний саналаар ялагдсан гашуун туршлага бий. Тэрбээр, “Хэрвээ би 100 ухуулагч бэлдсэн юм бол 101 болгоод ганцхан хүнийг нэмэх байжээ...” гэсэн байдаг. Иймэрхүү харуусал, гашуудал, уйлах ч багадсан өдрийг үзэхгүйн тулд нэр дэвшигч та ухуулагчаа зүрх сэтгэлтэй байна уу, үгүй юу гэдгийг хаягт, бат хянах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа биз. Тэгвэл яаж?

Монгол инженерүүд хэдийнээ далдын хар малгай шигээр сонгуулийн ухуулагчдыг хяналтаасаа алдахгүй, танай сонгуулийн штаб руу мэдээлж байх арга, гарцыг бүтээчихжээ. Тодруулбал, “Биг Медиа” ХХК-ийн бүтээгдэхүүн. Мэдээж, анх бизнесийн борлуулалтын зорилгоор ашиглагдсан л даа. Монголын томоохон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэдийнээ нэвтрүүлсэн байна. Тэр GPS хяналтын удирдлагыг ашиглан хэрвээ зүрх сэтгэлгүй ухуулагч таны штабт шургалсан байх юм бол олж илрүүлээд эртхэн сольж болно. Үгүй гэхэд шаардаж зорилгынхоо дагуу ажиллуулж болно. Таны ухуулагч эсвэл худалдааны байгууллагын менежер юм бол тухайн өдөр хаагуур явсан, хаана зогссоныг харж хянахаас GPS удирдлагын хяналт эхэлнэ. Хяналтыг аашиглахын тулд ямар нэгэн нэмэлт төхөөрөмж худалдан авах шаардлагагүй. Ердөө л ухуулагчийн ухаалаг утас байхад хангалттай. Өөр нэмэлт зардал шаардахгүй. Ухуулагч утсаа унтраачихвал “хиймэл” зүрх сэтгэлээ хянаж чадахаа байчхаж мэдэх юм гэж эрхэм нэр дэвшигч түүний шадар туслах та бодох нь зүй. Тэгвэл ухаалаг утсанд нь суулгасан өнөөх GPS хяналтын удирдлага маань ухуулагчийн утасны батарей дуусаагүй байхад унтраасан эсэхийг ч төв системд мэдээлнэ. Бүр юу ярьсан, хэлэлцсэнийг мэдээлэх дуу хураагуурын системийг ч хэдхэн хоногийн өмнө нэмээд оруулчихсан байна гэхээр Монголын залуус ухаалаг бас хөдөлмөрч шүү. Тэртэй тэргүй цөөн хүн амтай манайд хөдөлмөрийн насныхан нь яаж ч махийгаад урд хөршийн язганасан олон үйлдвэрлэгчийн энд зэрэгцэж очно гэдэг хүнд. Харин ухаалаг байдал, ухаалагаар уламжлалт бүдүүн хадуун арга замналаа орхиж чадвал нөхцөл байдал огт өөр харагдаад байгаа юм. Тэр ухаалаг байдлыг хэрэгжүүлж буй энэ хяналтын системийн хувьд ухуулагчын явах маршрутыг систем рүү урьдчилан оруулж, түүнийхээ дагуу яг явсан эсэхийг баталгаажуулна. Хамгийн бага зам туулсан, хамгийн их зогсолт хийсэн ухуулагчдыг ч эрэмбэлэх боломжтой. Ухуулагч өөрийн хариуцаж авсан нутаг дэвсгэрээсээ гарсан тохиолдолд төв систем рүү мөн л анхааруулга мэдээлэл ирнэ. Ийм гүйцэтгэлийн чанарыг маш бага зардлаар буюу нэг утсанд суулгасан GPS хяналтын удирдлага хоногт 1500 төгрөгийн өртөгтэй гэнэ. Ухуулагчдаа хөлсийг нь өгсөн ч ажлаа хэр хийж буйг харанхуй, сохор, муйхраар найдахгүй. Жинхэнэ зүрх сэтгэлтэй ухуулагч л таны штабт байгааг мэдрүүлэх өнөөх далдын хар малгайтай байна гэдэг ухаалаг ажиллаж буйн үзүүлэлт. Харанхуйд хуйвалдсан хоёрын хажууд лаа бариад зогсож байсан хүн шиг нэр дэвшигч хийгээд түүний шадар түшмэл таны улс төрийн зорилго үргүй хөдөлмөр болохгүйн төлөө харуул болж чадах хэрэгсэл байна.

Зүрх сэтгэлтэй ухуулагчаар сонгуулийн үр дүн тодорхойлогддог цаг болжээ. Тэгвэл тэр зүрх сэтгэл таны сонгуулийн штабт хэдэн хувьтай байгааг GPS хяналтын удирдлага буюу далдын хар малгайд даатга. Уламжлалаас илүү ухаалаг байдлаар ялалтад хүрцгээе.

 

Бүтээгдэхүүний талаар лавлах утас: 90880058, 90880039

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.