Урлагийнхан ”Найзуудын тус 2000” аянд нэгдлээ

2016/05/03
Share |
Хүмүүс:
Урлагийнхан ”Найзуудын тус 2000” аянд нэгдлээ

Ирээдүй хойч болсон бяцхан үрсийнхээ эрүүл энхийн төлөө найз нөхөдтэйгээ хамтран Улаанбурханаар өвчлөөд буй бяцхан үрсдээ зориулан “Найзуудын тус 2000 төгрөгийн аян” өрнүүлж байгаа билээ.“Дэлхийн Монгол глобал нийгэмлэг”,  "Хосбилгүүн Зул" ХХК-ны захирал Б.Цэрмаа, “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Р.Сумъясүрэн, "World tv" хөтлөгч Н.Мөнхдандар, “Монгол HD” телевизийн сэтгүүлч Ц.Анхбаяр, “Монгол туургатны мисс” тэмцээний тэргүүн мисс Арюна Бубеева нар санаачлан “2000 төгрөгийн аян” ийнхүү хүрээгээ тэлэн “Биелэгдэшгүй төлөвлөгөө” киноны нээлт урлагийнхныг эгнээндээ нэгтгэсэн юм. Хөтлөгч Дандар энэ үдэш кино уран бүтээлчдийг улаанбурханы эсрэг аянд ийнхүү уриалан байсан бөгөөд тэд ч сэтгэл зүрхээрээ аяныг дэмжин идэвхтэй оролцсон юм.  

“Хэрэв бид 20 000 хүнээс 2000 төгрөг цуглуулж чадах юм бол хүүхдүүдэд нэн шаардлагатай амьсгалын аппарат 10 ширхгийг авах боломжтой болох юм” аяныг зохион байгуулагчид уриалан байгаа.  Тэд энэхүү аяныхаа хүрээнд ХӨСҮТ-д нэн яаралтай хэрэгтэй байгаа утлагын аппаратыг хөрөнгө босгон авч өгөх юм. Уг аппрат нь улаанбурханы өвчлөл намжсан ч тус эмнэлэгт хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн нэг болон үлдэх учраас ийнхүү тэд аянаа хүн бүр хүчин чадлаараа “2000 төгрөг хандивлахаар уриалаад байгаа.

Уг аппрат гадаадын зах зээл дээр  3-4  сая төгрөг байдаг бөгөөд Буриадын миссүүд буюу , Монгол туургатны миссийн тэмцээнд оролцож байсан мисүүд өөрсдийн боломж нөхцөлөөр ОХУ-аас авчрах боломжийг хамтран судалж байгааг зохион байгуулагчид нь дуулгасан юм.“2000 төгрөгийн аян” 7 хоногийн хугацаанд өрнөх бөгөөд богино хугацаанд улаанбурхан өвчнөөр өвчилсөн хэн бүхэнд туслах үүднээс ийнхүү аяныг санаачлагчид өөрсдийн хүрээгээрээ олныг уриалан байгаа юм. Эрүүл монголын ирээдүйн төлөө “Найзуудын тус 2000 төгрөгийн аян”-д нэгдээрэй. 

Хандивын данс; Хаан банк 5076466137 

 





























Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.