Нарагийн хүү аав руугаа залгаж сандаргажээ

2016/05/04
Share |
Хүмүүс:
Нарагийн хүү аав руугаа залгаж сандаргажээ

Урлагийн тогооноос улс төрлүү хүч үзэхээр шийдсэн дуучин Нарагийн хувийн амьдрал олны нүдэнд ил тод байдаг гэхэд болно. Хөл хүнд байхдаа найз залуугаасаа салж хүүгээ ганцаараа өсгөж байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өөрийн нөхрийн талаар нэгэн телевизийн нэвтрүүлэгт орж байх үеэрээ ний нуугүй ярилцсан дуучин бүсгүй хүүгээ аавтай нь уулзуулъя гэж боддог ч бардам зан хөдөлдөг хэмээн хуучилж байсан. Тэгвэл дуучин бүсгүй сахилгагүй бор хүү аав руугаа залгаж ээжийгээ баахан сандаргасан гэнэ. Энэ талаар "Надад нэг үс ихтэй бор Бунжаа гээд хүү байдгүй юу яагаав. Тэр золиг бас намайг хаа нэг нам нам чадчих юмаа, өнгөрсөн амралтын өдрүүдэд ээжийнхээ утсаар бүр баахан ийш тийшээ залгасан байна.

Хамгийн аймаар нь аавынх нь дугаарыг ажлын газрынх нь нэр дээр тэмдэглээстэй байдгийн тэгсэн бүр тэр дугаар луу ная залгаад хаясан байдаг байгаа Хүүхдийн зөн совин юмуу эсвэл юу байдаг юм бүү мэд, ямартаа ч би залгаагүй шүү гэж одоо” хэмээн бичжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.