АТГ – ЫН ДАРГААР Х. ЭНХЖАРГАЛ ТОМИЛОГДОНО

2016/05/04
Share |
Хүмүүс:
АТГ – ЫН ДАРГААР Х. ЭНХЖАРГАЛ ТОМИЛОГДОНО

Өмнөх дарга нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөнөөр суудал нь эзгүй болсон АТГ ын дараагийн даргаар хэн ирэх вэ гэсэн таамаг битүүхэн оньсого болоод нэлээд удаж байгаа билээ. Олны таамагласанаар шинэ даргаар тодрох магадлалтай хүмүүсийн жагсаалт сүүлийн жилүүдэд Хууль хүчний байгууллагын толгойд ээлжлэн суусан нэр бүхий хэдэн эрхмийн хүрээнд л эргэлдсээрбайсанд олон нийт “өө нөгөө л хэд” гэсэн байдлаархандаж хаана хаанаа тэгтлээ сониучирхан хүлээхээ болих шиг болсон. Б. Хурц, Б.Билэгт, А. Дулаанжаргал, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж гэх зэргээр хөвөрсөн таамаг бүхий нэрсийн жагсаалтыг сүүлийн өдрүүдэдтус газрын комиссар Ө. Энхтөр отголоодбайсанаар АТГ ын дарга дотроосоо томилогдох ньтодорхой гэгдэж байв. Тэгвэл өнөөдөр тус газрын даргаар олны таамагт огт дурьдагдаагүй “битүү морь”,шинэ хүн тодорч байна. Тодруулбал Eрөнхийлөгчөөс Замын цагдаагийн газрын дарга асан хурандаа Х. ЭнхжаргалыгАТГ ын шинэ даргаар томилуулахаар танилцуулгыг нь УИХ д хүргүүлсэн байна.

Х. Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.

1987 онд хуучнаар НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын мeнeжeрээр тус тус төгссөн. Тэрээр1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, Өмчийн ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, газрын даргаар, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. 2015 оноос Цагдаагийн Eрөнхий газрын Мэдээлэл тeхнологийн төвийн даргаар ажиллаж байгаа.  Тэрээр ажлын гараагаа өмчийн төлөөлөгчөөсэхлэж, нийгмийн эгзэгтэй мөчүүдэд өмч, эдийн засгийн олон ноцтой хэргүүд дээр ажиллаж байсан туршлагатай мөрдөгч төдийгүйцагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн маш сайн мэргэшсэн боловсон хүчинд тооцогддог байжээ. Төв аймгийн цагдаагийн газар болон Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсантүүнийг цагдаагийнхан шулуун шударга төдийгүй хамт олныг удирдан зохион байгуулах гайхалтай чадвартай маш сайн удирдагч гэдэг. Түүнийг Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үeд хотын замын хөдөлгөөн эрс эмх цэгцтэй болж, хот, хөдөөгийн замын хөдөлгөөний удирдлагын шинэчлэл, торгууль зөрчлийг бэлэн бусаар тооцох төсөл зэрэг бодлогын хүрээний олон асуудлыгшинэ түвшинд гаргаж чадсан нь одоо ч хэрэгжээд явж байгаа билээ. Х.Энхжаргал даргын талаар Замын цагдаагийнхан нэгэнтээ “Ажлын маш хатуу шаардлагатай, элдэв шинэ ажил сэдэж амсхийх зав өгөхгүйдайруулах нь төвөгтэй мэт боловч өөрөө уриалаад хамтдайрдаг болохоор нь хэн ч хойш суух аргагүй. Дараа нь бүтээж үлдээсэн ажлыг нь харахад ч бахархмаар бас л дайчин дарга шүү”гэсэн. Түүний аав ч мөн хуучин цагийнтулхтай сайн хурандаанарын нэг байсан гэдэг. Х. Энхжаргалын хувийн хүнлэг, зөөлөн зан чанар ажлын дадлага туршлагааль аль нь  цагдаагийн ажил амьдралын бэлтгэгдэж болох бүх шатыг дамжиж, гэгээн замаар өгссөн бөгөөд дайчин, шударгахэр нь юмны голчийг зөв олох шулуун зан нь дарга тогтоодоггүй энэ айлыг элдэв улстөржилт захиалгат тоглоомын газар байхаас  нөмөрлөж чадна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй Н. Ганболд даргын ажлын туршлага, зөөлөн амгалан, Б. Хурцын хурдтай хийморьлог, авхаалжтай чанар аль алиныг агуулсан түүнээс АТГ ын шинэ өнгө төрх илүү өөдрөгөөр төсөөлөгдөж ч болох юм.

А. Төгс

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.