Стилист Bella гэж хэн бэ?

2016/05/05
Share |
Хүмүүс:
Стилист Bella гэж хэн бэ?
Стилист гэх ойлголт сүүлийн хэдэн жилийн манай залуучуудын дунд мода болоод байгаа билээ. Тэд жирийн хэн нэгнийг олны танил "од" болгоход асар их нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, стилистүүд бол жирийн хэн нэгний дотоод ертөнцийг гадаад хувцаслалт, нүүр будалтад нь гарган ирж чаддаг жинхэнэ хувийн сэтгэл зүйчид юм.

Тэд зүгээр нэг гоё даашинз ба өндөр өсгийт сонгох биш харин хариуцаж авсан хүнийхээ гадаад дүр төрхийг бүхлээр нь бүрдүүлж, аймшигт алдаануудаас байнга хамгаалж явдаг билээ.

Тэгвэл сүүлийн үед монголын олны танил "од"-ууд Белла гэх стилист бүсгүй руу хошууран өөрийн өнгө төрх, хэв маяг донжоо "олж авдаг" болсон гэхэд хилсдэхгүй болов уу.

Стилист Беллагийн хувьд бага наснаасаа АНУ-ын Лос Анжелас хотноо амьдарч, алдарт “California state university” сургуулийг дүүргэжээ. Түүнээс хойш хобби сонирхолдоо хөтлөгдөн стилистийн чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Харин хэдэн жилийн өмнөөс эх орондоо ирж “Fashion S&I”-ийг Монголдоо нэвтрүүлжээ.

Беллагаар ихэнхдээ монголын нэртэй дуучид, жүжигчид стили имижээ тодорхойлуулдаг аж. Тэрбээр зөвхөн олны танил бүсгүйчүүдэд бус энгийн охид бүсгүйчүүдэд өөрийн цахим хуудсаараа зөвлөгөө, зөвлөмж өгдөг юм.Тэрээр "Бүсгүй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг. Сайхан хувцаслахын гол тулгуур бол мэдээж хувцас шүү дээ. Харин сайхан хувцаслахад хэдэн дүрэм бий хэмээн хэлжээ.







Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.