Дорноговийн удирдлагуудын “дээрэм”

2016/05/06
Share |
Хүмүүс:
Дорноговийн удирдлагуудын “дээрэм”

лсын наадам, цагаан сар ойртоод ирэхээр барааны зах, хүнсний дэлгүүр, олон нийтийн газарт жижиг хулгай ихэсдэг. Үүнтэй адил сонгууль дөхөөд ирэхээр төр засагт том хулгай нүүрлэж, цүнх барьсан, тамга өвөртөлсөн боловсон дээрэмчид төсвийн хөрөнгийг хайр найргүй цөлмөдөг билээ. Төр засгийн байгууллагад дөрвөн жил тутамд ийм төрлийн хулгай Улаанбурхан өвчин шиг дэгддэг учраас хуулийнхан таслан зогсоох учиртай. Хэрвээ мэдсээр байж, мэдээлэл авсан хэрнээ зогсоохгүй бол хань хамсаатан болох биз.

Дорноговь аймгийн иргэдийг Улаанбурхан өвчнөөс гадна хотонд гэтэх чоно адил төрөөс хулгай хийгч хурган дарга нар ихэд зовоох болжээ. Төрийн өмнөөс иргэдийнхээ эрх ашгийн төлөө үйлчлэх учиртай ч эсрэгээр нь эрх мэдлээ урвуулан ашиглан цөлмөж суугаа удирдлагуудын фракцын үйл хэрэг газар авсаар байна.

2016 оны 3-р сарын 29-ны өдөр төсөл сонгон шалгаруулалт нэрээр “Монголт” компанийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгаригийн компанийн нэр дээр 1 га газар олгох Засаг дарга П.Ганхуягийн Захирамж гарчээ.

Ингэхдээ Засаг дарга ба түүний нөхдүүд гэх “Монголт” компанийн захирал, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Одгариг, мөн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Угтахбаяр, тэдгээрийн мөнгө санхүү, бусад далд үйл ажиллагааг гол зохицуулагч хамсаатан О.Ундрахбаяр нар энэхүү ажиллагаанд оролцон,   өнөөх 1га газрыг 40 сая төгрөгөөр авсан байна. Харин Б.Одгаригт тэр газрыг зориулалтаар нь ашиглах зорилго анхнаасаа байгаагүй гэдгийг энд онцольё. Уг газрын наймааны цаад учир нь 2016 оны 4 сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн гаргасан захирамжаар “Монголт” компанийн 1 га газрыг “НИК” ХХК-д шилжүүлсэн бөгөөд газрын гэрчилгээ нь 7 хоногийн дараа гэхэд гарсан байгаа юм. Үүнээс өмнө эрхэм удирдлагууд эл газраа иргэн Ч.Баярсумьяад 150,0 сая төгрөгөөр зарахаар тохиролцон хэлцэл хийснийгээ цуцлан “Монголт” компаниар дамжуулан “НИК” ХХК-д 3 дахин нугалсан үнээр худалдсан нь энэ. Энэхүү “экспресс” газрын наймааг нягтлан шалгах ажлыг Хууль хяналтын байгууллагынханд үлдээе.

“Чоно шиг ноёныг үнэг шиг түшмэл дагана” гэгчээр Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр аймгийн Засаг ноён П.Ганхуягаас дутахгүй газрын наймаачин түшмэл аж. Газрын наймаанд гар нийлсэн удирдлагууд 2016 оны 1-р сард “Дезертсолар Пауэрвуан” компанийн захирал Э.Батзаяад  75 га газрыг худалдсан байгаа юм. Наймааны 360 сая төгрөгөө “Хурговь” гэх буудалд бэлнээр тоолон авахдаа шунагийн сэтгэл нь ханалгүй “Герман захирлаа бидэнтэй уулзуулаарай. Цаашаа харвал ажил чинь явахгүй” гэж сүрдүүлсэн гэнэ.

Засаг ноёны “фракцынхан” газрын наймаанаас гадна тендер будлиантуулж,боломжтой бүхнээс “мөнгө босгож” байна. 2016 оны 1-р сард Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн санал санаачилга, аймгийн Дархчуудын хандив болон Хамрын хийдийн сангийн хөрөнгийн дэмжлэгтэйгээр “Галын тахилга хийх тулга” –ыг бүтээсэн аж. Гэтэл Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр нь “Галын тахилга хийх тулга” –д зориулж 10сая төгрөгийг төсвийн хөрөнгөнөөс шамшигдуулсан байгаа юм.

Барагцаагаар 3000 орчим хүн амтай Иххэт сум спортын 2 том заалтай. Гэтэл “Мажеро” хочит Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Гантулга, мөн иргэдийн хуралд 3 удаа сонгогдсон Төмөрхуяг нар 700 сая төгрөгөөр спорт заал барих тендер авсан байна. Эдгээр нөхдүүд 200 сая төгрөгийн сендвичээр тэг дөрвөлжин заал барьсан болоод мөнгө идэх аргаа олжээ. “Мажеро” хочит Гантулга өмнө нь Зүүнбаян суманд сендвичээр спорт заал барьж мөнгө идсэн туршлагатай нэгэн аж.

Ийм зохион байгуулалттайгаар улсын хөрөнгийг хувьдаа завшиж, газрын наймааг цэцэглүүлж байгаа “соёлтой бүлэг хулгайчид” Дорноговь аймгийг удирдлага нэрийн дор улайран ажиллаж буйг Хууль хяналтынхан анхааралдаа авах ёстой цаг болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить МДМА розовые Артём купить белый порошок НовоалеРºÑÐ°Ð½Ð´Ñ€Ð¾Ð² ск марихуаР½Ð° недорогР¾ Лигал 76 биз Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ОдинцовРµ НеобходР¸Ð¼Ð° подпискР° закладкР¸ по Ñ…Ð°Ñ€ÑŒÐºÐ¾Ð²Ñ ƒ Какие ÑÑƒÐ¿ÐµÑ€Ð¼Ð°Ñ €ÐºÐµÑ‚Ñ‹ в Москве Ñ€Ð°Ð±Ð¾Ñ‚Ð°ÑŽÑ ‚ 24 часа в сутки Купить фен нарко Чита спайс Купить Шишки в Ð—Ð°Ð¿Ð°Ð´Ð½Ð°Ñ  Двина ЗакладкР¸ г москвы тест марихуаР½Ñ‹ положитРµÐ»ÑŒÐ½Ñ‹Ð¹ результР°Ñ‚ Купить закладкР¸ в Гусь-хру
IP:5.188.216.61  2018-06-24 22:13:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.