УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Өнөөдөр их сайхан өдөр тохиолоо

2016/05/10
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Өнөөдөр их сайхан өдөр тохиолоо

Өнөөдөр Зэвсэгт хүчний 084-р ангийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Байлдааны гавъяаны одон”-оор шагнажээ. Тус анги нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын аавын нэрэмжит зэвсэгт хүчний анги бөгөөд түүний аав Ш.Жадамба нь жирийн байлдагчаас дэслэгч генерал, жагсаалын цэргээс Монгол төрийн сайд хүртэл хийж явсан хүндтэй эрхэм байдаг. Энэ талаар Ж.Энхбаяр гишүүн өөрийн цахим хуудсаар дамжуулан баярын сэтгэгдлээ хуваалцаж Эх орныхоо халдашгүй дархан байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, сэтгэл зүтгэлээ зориулсан 084-р ангийн үе үеийн генерал офицер, байлдагч нар, цэргийн ажилтан, алба хаагчид, тэдгээрийн гэр бүлд баярын халуун мэндийг хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе! Хэмээсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.