Фото: “Өнөр бүл, өнөө цагт” УСК-ны зураг авалтын үеэр

2016/05/12
Share |
Хүмүүс:
  Фото:  “Өнөр бүл, өнөө цагт” УСК-ны зураг авалтын үеэр

Олны таашаалд нийцсэн хуучны киног орчин цагт нийцүүлэн дахин бүтээх тохиолдол дэлхийн кино урлагт цөөнгүй байдаг. Тэгвэл Монголд анх удааг киног эдүүгээчилсэн хувилбар  гарахад бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл 1980-аад оны үед гарч өнөөдрийг хүртэл үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн “Өнөр бүл” Монголын уран сайхны киног эдүүгээчлэн “Өнөр бүл, Өнөө цагт” нэртэйгээр үзэгч таньд хүргэхэд бэлэн болжээ. 1980 –аад оны тухайн киноны орчин цагийн хувилбар гэж та ойлгож болох юм. “Эдүүгээчилсэн монгол кино төсөл”-ийн анхны бүтээл “Өнөр бүл, Өнөө цагт”  байх бөгөөд олон улсын кино урлагт байдаг жишгийг даган “Хүлэгү пикчрс” кино компани, “Монгол кино нэгтгэл”-тэй хамтран төслийг санаачлан эхлүүлээд байгаа ажээ. Анх “Өнөр бүл” киног зохиолч Дожоодоржийн зохиолоор найруулагч Д.Жигжид найруулж олны хүртээл болгож байсан. “Өнөр бүл өнөө цагт” кинонд 36 жилийн дараах Монгол орны хөгжил дэвшил, хүмүүсийн хоорондын харьцаа, санаандгүй нандин учрал зэргийг тусгасан байна. Кинонд  өнөө цагт санаандгүй авсан нэгэн гэрэл зураг сайхан сэтгэлтэй Гармаа залуугийн амьдралд будлиан үүсгэж түүний хайр дурлал болон амьдралд нь хэрхэн өөрчлөлт, эрсдэл, аз жаргал авчирч байгааг харуулах аж.

Гармаа-Д.Баттөмөр

Цэрмаа- Б.Болормаа

Чоймбол-Г.Мягмарнаран МУАЖ

Аюуш-Д.Мэндбаяр МУГЖ

Ерөнхий найруулагч

С.Баттулга

Эдүүгээчилсэн зохиолч:

Т.Номуунзул

Ерөнхий продюсер:

Н.Отгонбат

Гүйцэтгэх продюсер:

Ч.Билгүүн

Т.Номуунзул

Ерөнхий зураглаач:

А.Энхгэрэл

Хөгжмийн зохиолч:

Г.Даваахүү

Дүрүүдэд

Ш.Алтанцэцэг МУГЖ

Ж.Оюундарь МУГЖ

Л.Дэмидбаатар МУСТА

Э.Ууганбаяр МУСТА гэх мэт олон чадварлаг уран бүтээлч нар оролцсон байна.















Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.