Хятадын ЭСЯ-нд С.Баярцогтын харъяаллын асуудлаар хандлаа

2016/05/12
Share |
Хүмүүс:
Хятадын ЭСЯ-нд С.Баярцогтын харъяаллын асуудлаар хандлаа

ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа С.Баярцогтын нэр оффшорт данстай БНХАУ-ын иргэдийн жагсаалт дунд байгаа нь олны анхаарлыг ихээхэн татаад байгаа. С.Баярцогт өөрийн нэрээ Mr.Leo Shiu гэх хятад нэрээр өөрчилж оффшор бүсэд бүртгүүлсэн байсан. Харин С.Баярцогт үүнийг тайлбарлахдаа “Данс нээлгэж, гарын үсэг зурахдаа CHINA гэх бичгийг нь хараагүй хэмээсэн юм. Тэгвэл хоёр хоногийн мөн “ДМ нэгдэл”-ийн Удирдах зөвлөлийн тэргүүн Д.Даш БНХАУ-ын элчин сайдын яаманд эл асуудлаар хандсан байна. Ингэхдээ С.Баярцогтын хятад нэрээр нээлгэсэн оффшор дансны учрыг тайлж өгөхийг хүсжээ.

Тэрээр хүсэлтдээ “УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нь Британийн Виржинийн аралд нууц оффшор компани байгуулж, Швейцарын банкинд данс нээсэн нь 2013 оны 4 дүгээр сард дэлхийн нийтэд ил болж, тэр цагаас хойш энэ үйлдлийн дуулиан одоо болтол манай улсад өрнөсөөр байна. Тэрээр оффшор нууц компани байгуулахдаа өөрийн хаягийг “с/o Leo Shui…” гэж бичсэнийг сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон, С.Баярцогтыг БНХАУ-ын харьяат гэж хүртэл мэдээллэж байна.

С.Баярцогт нь төрийн өндөр албан тушаал хашиж буй учир энэхүү үл ойлгогдох хаяг, нууц компанийн асуудал нь хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгах хүртэл даамжрах вий гэсэн болгоомжлол бидэнд өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. Иймд дээр дурдсан хаягтай Mr. Leo Shui нь БНХАУ-ын иргэн мөн эсэх, С.Баярцогттой ямар нэгэн холбоотой болох, мөн С.Баярцогт нь танай улсын иргэн мэтээр нууц оффшор данс нээсэн нь БНХАУ-ын хууль дүрэмд нийцэж байгаа эсэхийг тодруулж, бусад холбогдох мэдээллийг ирүүлэн, олон түмний эргэлзээг тайлахад тусална уу” гэжээ.

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.