МАН-ынхан сонгогдох эрхээ хөөцөлдөж сонгогдсон үүрэгт ажлаа умартлаа

2016/05/13
Share |
Хүмүүс:
МАН-ынхан сонгогдох эрхээ хөөцөлдөж сонгогдсон үүрэгт ажлаа умартлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуваарь ёсоор өнөөдөр 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч өглөөний 09 цагт эхлэхээр товлогдсон чуулган МАН-ынхныг 3 цаг хүлээсний эцэст завсарлалаа. Учир нь МАН-ынхан бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад чуулганы хуралдаандаа орохгүй, ажлаа хийхгүй, үүргээ биелүүлэхгүй байна. Ардчилсан намынхны хувьд Сангийн сайд Б.Болор, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар гадаадад томилолттой, Б.Эрдэнэбат, Н.Батцэрэг нар өвчтэй, Я.Санжмятав, Д.Арвин нар гадуур ажилтай байгааг эс тооцвол бүгд хуралдаа сууж, цаг алдалгүй батлах хуулиудыг хэлэлцэхийг хүлээсээр байсан юм. Чуулганы хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАН-ын бүлгийн гишүүдийг картаа уншуулж ирцэнд орохыг хүсч “Сонгогдох эрхээ хөөцөлдөхөөсөө өмнө сонгогдсон үүрэгт ажилдаа ирнэ үү” хэмээн сануулсаар байсан ч ийнхүү хуралдаа суусангүй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.