Дэлхийн хамгийн том хөлөг онгоц замдаа гарлаа

2016/05/16
Share |
Хүмүүс:
Дэлхийн хамгийн том хөлөг онгоц замдаа гарлаа

Дэлхийн хамгийн том хөлөг онгоц “harmony of the Seas” өчигдөр Францын баруун этгээдийн Сайнт Назайре боомтоос анхны тээвэрлэлтээ эхлүүлжээ. Улмаар онгоцонд 70 мянга орчим хүн сууж, далайгаар аялсан байна. “Harmony of the Seas” хөлөг 120 мянган тонн жинтэй бөгөөд 66 метрийн өргөнтэй аж. Харин өндөр нь 60 метр гэнэ. Хөлгийн нийт урт нь Парисын Эйффелийн цамхагаас даруй 50 метрээр урт бөгөөд нийтдээ 325 метр урт юм байна.

 Багтаамжын хувьд 6360 зорчигч, 2100 хөлгийн багийн гишүүдийг багтаах аж. Хөлөг онгоцыг бүтээхэд ойролцоогоор нэг тэмбум еврогийн хөрөнгө шаардагдсан байна. Дэлхийн хамгийн том хөлөг онгоц   Их Британийн Саутхамптон хотод хүрэх бөгөөд үүнийхээ дараа энэ сарын 22-нд албан ёсоор тээврийн үйл ажиллагаагаа явуулах  шинэ боомт болох Испанийн Барселона руу явах төлөвлөгөөтэй байгаа юм байна.



Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.