Цагдаагийнхан оффшор данстай эрхмүүдийг “агнаж” эхэллээ

2016/05/18
Share |
Хүмүүс:
Цагдаагийнхан оффшор данстай эрхмүүдийг “агнаж” эхэллээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффшор данстай эрхмүүдийг шалгаж эхлэхээр болсон тухай баттай эх сурвалжаас мэдээллээ. Оффшортой гэгдэх эрхмүүдийн жагсаалтад С.Баярцогт, Б.Чулуудай, Д.Батбаяр, Сү.Батболд гээд олон хүний нэрс хөвөрч буй юм. Оффшор данстай хүмүүсийг дэлхий дахинд зарласан өдрөөс хойш улстөрчид, бизнесменүүд нэрээ цэвэрлэхээр ”Панамын материалууд”-ыг үгүйсгэж эхэлсэн.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллага оффшор бүсэд данстай нэр бүхий эрхмүүдийг өчигдрөөс эхлэн шалгахаар болжээ.

Ерөнхийлөгч оффшор данстай эрхмүүдтэй дайн зарлачихсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдрүүдээр Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, хийсэн ажлаа тайлагнасан. Энэ үеэр иргэд түүнээс УИХ-ын гишүүн С.Баярцогт болон оффшор данстай хүмүүст хэрхэн хариуцлага тооцохыг асууж тодруулсан юм. Ерөнхийлөгч тэдний асуултад дараах хариултыг өгчээ.
Тэрбээр “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Би ч иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр шалгуул гэж хэлсэн” гэж мэдэгджээ.Ерөнхийлөгч ийнхүү хэлсэн нь оффшор дансанд бүртгэлтэй, нэр бүхий 49 хүнийг шалгахад түлхэц өгсөн гэсэн үг. Тиймээс л хууль хяналтынхан хөдөлгөөнд орж, эдгээр эрхмийн оффшор дансанд байршиж буй мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ханцуй шамлан оржээ гэж ойлгож болно.
Мэдээж нууц данстнуудын асуудлыг удахгүй болох сонгуулийн өмнө эцэслэж, яаравчлан шийдвэрлэхийг үүрэг болгосон тухай ч мэдээллийн эх сурвалж хэлж байв. С.Баярцогтын хувьд аль 2013 онд оффшор данс нь ил болсон ч түүнд өдийг хүртэл ямар ч хариуцлага тооцоогүй юм. Тэгвэл сонгуулийн дуулиан чимээнээр түүнээс гадна олон оффшор данстан илэрч, зарим нь нэр дэвших эрхээ хасуулж ч мэдэхээр болжээ.
Ерөнхийлөгчөөс өмнө УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Г.Уянга, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр тэргүүтэй олны танил эрхмүүд оффшор данстнуудыг шалгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг нь тогтоолгоно гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Нэр бүхий 49 хүний мөнгөний гарал үүслийг ил болгоно

Өнөөдрийн байдлаар илрээд буй 49 хүнээс улстөрчдийг нэрлэвэл гарын арван хуруунд багтахаар цөөн байна. Гэхдээ үлдсэн хүмүүс нь бүгд улстөрчидтэй холбоотой бизнесийн бүлэглэлүүд байгаа аж.
Эдгээр бизнесийнхний ард ямар улстөрчид байгааг олж илрүүлэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах нь дамжиггүй. Угтаа бол энэ ажил сонгуулийн өмнө эцэслэгдэхгүй ч гэлээ Ерөнхийлөгч өөрөө албаа өгөхөөсөө өмнө улстөрд нэг мөсөн цэвэрлэгээ хийж, эрүүл Монголыг ард түмэндээ үлдээх зорилго тээж байгаа ч байж мэднэ. Тиймээс л шалгана, шалгахгүй гэж яригдаж байсан оффшор дансыг шалгахаар болсон нь энэ аж. Хэдийгээр оффшор данс, оффшор компанийг бизнесийн эрх зүйн үүднээс хууль бус үйлдэл гэж үзэхгүй байгаа ч үүнд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдох нь зохисгүй үйлдэл юм.

Татвар төлөхөөс
зайлсхийх нь аль ч улсад гэмт хэрэг

Ер нь оффшор бүс, оффшор компани, оффшор данс гэж юу вэ. Өмгөөлөх талаас нь тайлбарлах гээд үзье. Оффшор бүсийг татварын диваажин гэж их л өхөөрдөн нэрлэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл хамгийн бага татвар, хамгийн хялбар бүртгэл, хамгийн найдвартай нууцлал, хамгийн их зувчуулал. Оффшор бизнес, түүний дотоод мөн чанар булхайтай үйл ажиллагааг олон жил судалсан Жон Кристенсен 2010-аад оны үед бичихдээ “Оффшор бүсийн диваажингууд жил бүр 500 гаруй тэрбум ам.долларыг гуравдагч ертөнцийн орнуудаас хулгайлах боломжийг олгож байдаг” гэжээ. Энэ хулгайлагдсан мөнгөний ихэнх хэсэг нь хэзээ ч эргэхгүйгээр оффшор бүсдээ үлддэг байна. Өчүүхэн хэсэг нь л тодорхой хугацааны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн сайхан нэртэй болчихоод тухайн улсад орж ирж, оффшортнуудын халаасыг улам зузааруулангаа улс орныг нь давхар өрөнд оруулж хохироож байдаг гэнэ. Оффшортнууд нь тухайн орны төр засгийн эрх мэдэлтнүүд, үндэстэн дамнасан том компаниуд, оффшор бүсийн үйлчилгээ үзүүлдэг хууль, санхүү банкны трестүүдийн хамтлаг байдаг. Татварын диваажингийн үнэн нүүр царайг сайхь Жон Кристенсен тодорхойлохдоо “Татварыг хамгийн бага болгох татвараас зайлсхийх хоёрт тодорхой ялгаа зааг байхгүй” гэсэн байна. Татвар төлөхөөс зайлсхийх нь аль ч улсын хуулиар гэмт хэрэг юм. Ямар ч сайхан тайлбар манай алдарт оффшортнуудын гэмт үйлдлийг зөвтгөхгүй. Оффшорт ер нь ямар мөнгөнүүд байршдаг юм бол. Байгалийн баялгаас хулгайлсан, хууль бусаар зувчуулсан, улсын сангаас хумсалсан, авлигаар олсон мөнгө, улс орны эрх ашгийг хохироож, гадаадынханд боломж олгосны төлөөх шагналын мөнгө, зэр зэвсэг, хар тамхи, хүний болон эд эрхтний наймаанаас олсон мөнгө, луйвар залилан дээрмийн мөнгө гэх мэт тоолж баршгүй муу муухай үйлдлийн үр дүнд бий болсон бохир мөнгөнүүд тэнд нуугдаад дараачийн бузар үйлдэлд зориулагдахаар отож байдаг гэнэ.
Товчхондоо бол оффшордоно гэдэг хулхидаж хулгайлах, бултаж нуугдах, зайлж дайсагнах л гэсэн үг юм. Яаж ч бодсон хуулийн дагуу бизнес хийгээд, тайлагнаад, татвараа төлөөд явж байгаа жирийн хэн нэгэн хаа хамаагүй газар, гадаад далайн уснаас цухуйж байдаг шүрэн цохионд мөнгөө, эсвэл компаниа аваачиж нуухгүй нь лавтай.

“Төмөртийн-Овоо”, “Бороогийн орд”, “Оюу толгой”-гоо тавиад туучихсан юм биш биз

Гадны жишээнээс таталгүй өөрсөд дээрээ шууд махчилж ойлговол “Төмөртийн-Овоо”, “Бороогийн орд”, “Оюу толгой”, “Ноён-Уул” гээд хамаг баялгаа гадаадыханд найр тавиад, хуссан, “шагнуулсан” жаал юмнуудаа оффшорт нуугаад, одоо бас “Таван толгой”, “Талын мэлтэс”, шатдаг занар, “шар нунтаг”, газрын тос, газрын ховор элемент, метан хийгээ дээрээс нь өгсөн бол гэх хардлага нийгэмд тарчихсан. Энэ мэт булхай луйврыг нуусан улстөрчд болон эрх мэдэл бүхий хүмүүсийг ил болгохын тулд цагдаагийнхан тус бүсэд данстай хүн болгоныг угшлаар нь хөөж, хөрөнгийн эх үүсвэр нь хаанаас байсан бэ гэдгийг тодорхой болгохын тулд ханцуй шамлан орчихлоо. Харин одоо ямар ямар улстөрчдийн булхай дэлгэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд бий болж байна.

Эх сурвалж:

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин зөв ш дээ
IP:202.5.196.33  2016-05-18 12:12:27
ЗАК ЦАГДААГИЙНХАН ЧАДАХГҮЙ ЭЭ. ХУДЛАА ХИЙ СҮРЖИГНЭЖ БАЙГААД Л ЮУ Ч ХИЙДЭГ ЮМ. ШАН ХАРАМЖ Ч ЮМ УУ ЮМ АВААД Л ЦАЙРДАГ БИЗДЭЭ.
IP:112.72.11.67  2016-05-18 12:58:12
zochin chadahgui zugeer songuuli hurtel tsag nohtsioj bgaad bugdeeree holbootpol bgaaavch ogoltsood, songuuld neriig in devshuulehgui bh heregtei shuu naad zah in. tsaashlaadhorongiig in huraa, tegeed shorond hii muusain tsadaj hanahaabaichihsan luivarchidiig gishgeh gazargui bolgood ogooch. ene elbegdorj duugarsan yum bol oligtoihon shig diugaraad ogooch belcheet baga amutan shuu chaavaas.
IP:59.153.112.18  2016-05-18 23:59:30
зочин цагдаагийнхан оффшорын хэргийг шударгаар дуусгаж чадахгүй. сайханбилэг, элбэгдорж нар хөдөлбөл магад.элбэгдорж саяхан оффшорт данстай хүмүүстэй дайн зарлалаа гэсэн. үнэн бол төрөөс төрсөн тэрбумтнуудын нэрс маш тодорхой боллоо доо. оффшорт данстай хүмүүсийг эрүү үүсгэн шалгаж, хөрөнгийг хурааж эдийн засгаа эрүүлжүүлмээр байна. Бид яахаараа дандаа гуйлгачин байх ёстой юм бэ?ерөнхийлөгч өө.
IP:103.10.22.75  2016-05-19 11:04:03
irgen Sain baina.iim l baih heregtei.tusgaar uls um bol.big like
IP:150.129.142.181  2016-05-23 11:11:28
Derick Do you know the address? price of extenze at walmartHer defense of a law backed by Putin is likely to have won her plaudits among many Russians, because opinion polls show the legislation is widely supported in Russia, although she later said some of her comments were misunderstood. alli to buy uk(Ng Han Guan/ Associated Press ) - Serbia’s Novak Djokovic trips during a match against Spain’s Marcel Granollers for the Shanghai Masters tennis tournament at the Qizhong Forest Sports City Tennis Center in Shanghai, China, Wednesday, Oct. 9, 2013. Djokovic won 6-2, 6-0. online erectile dysfunction drugs groupThe controversy began on Saturday at the fair in Sedalia. A clown in an Obama mask with a broom handle attached to his backside moved into the arena as another clown called out over the microphone, “This bull’s going to get’cha, Obama! He’s gonna get’cha!” t-ject 60 manufacturerWhat percentage of the 190 megahertz (MHz) spectrum within the band would be reclaimed by the government had not been defined, the spokesman said. Mexican media reports have said the government would recover just over two thirds, but the spokesman said that was not yet settled. order domperidone canada Hawthorne can sound remarkably like that star producer in “Allie Jones,” which makes use of dub beats, by way of the Clash’s “Rock the Casbah.” It’s nice to hear such silky vocals matched to chord changes adventurous and sumptuous enough for a Phil Ramone production in a song like “Wine Glass Woman.”
IP:5.188.211.24  2017-05-29 13:00:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.