Монгол залуу Солонгост казино тоглосон хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсчээ

2016/05/21
Share |
Хүмүүс:
Монгол залуу Солонгост казино тоглосон хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсчээ

Манай монголчууд БНСУ-д гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох хэрэг цөөнгүй гардаг билээ.

Тухайлбал, өнгөрсөн пүрэв гаригт Солонгос улсын Чежү арлын шүүхээс Монгол Улсын иргэн 38 настай эрэгтэй С-д дөрвөн жил хоригдох ял оноожээ. С нь тус арлын нэгэн морины аж ахуйд 2013 оноос ажиллаж эхэлсэн ба өнгөрсөн 3-р сард компанийнхаа захиралд хандаж "Миний визийг нэг жилээр дахин сунгахад 12 сая воны мөнгөн барьцаа тавих шаардлагатай гэсэн. Та надад 12 сая вон түр зээлүүлээд, банкны картад хийж өгч тус болооч. Би визээ сунгуулаад танд буцаагаад өгье" хэмээн гуйжээ. Солонгос захирал нь түүний хүсэлтийг хүлээн авч тус болсон боловч С нь уг мөнгөөр казино тоглож дуусгасан ажээ.

Чежү арлын шүүхээс мэдэгдэхдээ "Монгол залуу С нь казино тоглох зорилгоор бусдыг хууран мэхэлж мөнгө зээлсэн төдийгүй зээлсэн мөнгөө буцааж төлөх хүчин чармайлт огт гаргахгүй байгаа зэргийг үндэслэн түүнд дөрвөн жил хоригдох ял оноосон" хэмээн мэдэгдсэн байна.

О.Сайхан

Эх сурвалж: www.zaluu.com

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Yumaa yalgaj salgaj bicheech ee. Naadah chini zalilan vna. Ternees kazino togloson ni yal uguh shaltgaan bish bna sh dee.
IP:27.123.214.118  2016-05-21 15:43:27
zaluu zalilan hiigeed shorond orsniig toglood gechijee
IP:205.250.41.85  2016-05-21 21:17:44
boroo Harin garchigiig ni unshaad gaihlaa sh dee, casino togolson huniig yagaad shorond oroh bolsoniig...kkk
IP:73.34.4.183  2016-05-22 05:55:05
GegeenCom Casinod dontvol zalilagch boldog
IP:120.19.196.113  2016-05-22 21:46:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.