Засаг дарга Э.Бат-Үүл хүүгийнх нь дансаар гүйлгээ хийгдсэн бол огцорно гэлээ

2016/05/23
Share |
Хүмүүс:
Засаг дарга Э.Бат-Үүл хүүгийнх нь дансаар гүйлгээ хийгдсэн бол огцорно гэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлгээр оффшор компани, данстай холбоотой байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал,"Хэрвээ Чулуудайн компани их хэмжээний мөнгөн дүнгийн данстай, гүйлгээ хийсэн байвал яах вэ?" гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Үнэхээр тийм байвал би өөрийн хүсэлтээр ажлаа өгнө. Шууд огцорно. Чулуудайн дансаар нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол чиний хэлснээр заавал их мөнгө гэх албагүй, үнэхээр Чулуудайн хэлсэн “оффшор компани байгуулаад данс нээж амжилгүй хаагдсан” гэдэг нь худлаа байгаад, тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байвал, тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би шууд чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. Огцрох хүсэлтээ өөрөө гаргана." түүгээр ч зогсохгүй цаашид сонгуульд нэр дэвшихгүй байж чадна гэжээ.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.