Амрагуудаараа “алдартай” мисс И.Төгсөөгийн паянг хэн илчлэв...

2016/05/24
Share |
Хүмүүс:
Амрагуудаараа “алдартай” мисс И.Төгсөөгийн паянг хэн илчлэв...

“Miss World-2014” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрх авч чадалгүй хоцорсон мисс И.Төгсөө “Miss Earth-2014” тэмцээнд оролцоод шилдэг наймд шалгарч байлаа. Бараг долоо, найман тэмцээнд оролцохдоо чамлахааргүй өндөр амжилт үзүүлсэн мисс бүсгүйн хувьд, “Miss World” тэмцээн хамгийн том мөрөөдөл нь. Харин чухам ямар учраас энэхүү тэмцээнд оролцох эрх авч чадаагүй шалтгаанаа тэрбээр нэгэн сэтгүүлд “Нүдэндээ давхраа хийлгэсэн, жин нэмсэн маань муугаар нөлөөлнө гэж бодсонгүй” хэмээн тайлбарласан нь уншигчдад хэдийнэ хүрчээ.

Гэвч тэрбээр энэ бүхний дараа хэлж ярьснаа үгүйсгэсэн төдийгүй их аваргатай нэр холбогдсон гэх мэт хэвлэлд гарсан элдэв мэдээллээс болоод сэтгүүлчдийг баахан муучилжээ. Харин зарим хүмүүс түүнийг “Сэтгүүлд ярилцлага өгөөд л явж байдаг хүн байна лээ. Тэгээд сүүлд нь ийм зүйл ярих хэрэг байгаа юмуу” гэж шүүмжилсэн. Мөн хэвлэлийнхэн хүртэл мисс бүсгүйн цахим хуудсанд “Тухайн үед хэлж ярьснаа булзааруулах гэж ийм тэнэг үйлдэл хийх хэрэггүй дээ. Их аварга биш болохоос биш бусад нь үнэн мэдээлэл байна.

Хэний “Land-200” уначихаад дуудах бүрт нь очдог вэ гэдгийг чинь мэдэх, бас гэрчлэх хүмүүс зөндөө байдаг юм билээ. Тэр уул уурхай ажиллуулдаг залуу чинь эхнэртэй, бүр гурван нялх хүүхэдтэй гэдгийг мэдэх үү. Жаахан хүүхдүүдийн нулимсыг үзэж, айл гэр үймүүлэх чинь том нүгэл болно шүү” хэмээн паянг нь дэлгэв. Мисс бүсгүйн эгч нар ч түүний цахим ертөнц дэх таних, танихгүй найзуудтай ана мана үзэлцэж, хэрүүлийн “цувааг” амжилттай үргэлжлүүлж байгаа аж.

эх сурвалж:zone.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.