Женнифер Лопез хүүхэд өргөж авна

2016/05/25
Share |
Хүмүүс:
Женнифер Лопез хүүхэд өргөж авна

Өдгөө дөч хол гарсан настай хэдий ч залуу бүсгүй шиг гялалзаж байгаа Латин Америкийн дуучин, нэрт жүжигчин Женнифер Лопес хүүхэд өргөж авахаар шийдсэн байна. Тэрбээр найман жилийн өмнө хоёр ихэр хүүхэд төрүүлж байсан. Түүний Эмма охин, Макс хүү нарынх нь эцэг нь хөгжмийн зохиолч, дуучин Марк Энтони. Тэгвэл Лопес залуу амраг Каспер Смартынхаа хүсэлтээр ийнхүү хүүхэд өргөж авахаар шийджээ. Тэд албан ёсоор гэрлэснийхээ дараа хүүхэд үрчилж авахаар болсон бөгөөд шинэ гишүүнийг өөрийн болгохын тулд бичиг цаасны асуудлаа хөөцөлдөөд эхлэсэн гэнэ. Хүүхэд өргөж авах санааг Каспер Смарт гаргасан байна. Тэд буяны байгууллагын шугамаар Коста-Рика Улсад очиж нэгэн асрамжийн газраар зочилсон бөгөөд үүний дараа Каспер хүүхэд өргөж авах санаачлагыг гаргахад Лопес ч дуртайяаа хүлээн зөвшөөрчээ. Тэр хоёр энэ зун Хэмтонс эдлэн газартаа гэрлэхээр шийдсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.