Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн хилээр гарахыг нь хориглосон гэв

2016/05/26
Share |
Хүмүүс:
 Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн хилээр гарахыг нь хориглосон гэв

“Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд хандаж, оффшор данс эзэмшдэг Монгол хүмүүсийн тухай баримтуудыг бүрэн эхээр нь авах хүсэлт тавьсан, АНУ-ыг зорих гэж буйгаа фэйсбүүкээрээ дамжуулж, мэдэгдсэн.

Түүнийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны удирдлагуудтай уулзах зорилгоор өнөө шөнө 00.55 минутад нисэхээр төлөвлөж байхад нь хилээр гарахыг хоригложээ. Тэрээр энэ талаар өөриййн цахим хуудаснаа “Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтон хотод орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж, гишүүнээр элсэн, Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэхээр  төлөвлөж байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед намайг гэнэт дуудсан. Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтон хотод орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж, гишүүнээр элсэн, Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэхээр  төлөвлөж байлаа.

 

Ажил тарсны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг минь хориглолоо. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь. Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө өө. Өнөө шөнө л баривчлагдчихгүй бол” хэмээжээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.