С.Баярцогт УИХ-д нэр дэвшинэ гэнэ

2016/05/26
Share |
Хүмүүс:
С.Баярцогт УИХ-д нэр дэвшинэ гэнэ

Улс төрийн намууд нэр дэвшигчээ  тодруулах  нэр дэвшүүлэх үйл явц энэ сарын 28-ны өдөр дуусна. Үүнтэй холбоотойгоор АН-ын удирдлагууд оффшор бүсэд данстай хүмүүсээ УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй гэх шийдвэрийг гаргажээ.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн АН-ын хорооны 33-р хурал болж УИХ-д нэр дэвшүүлэх хүнээ сонгожээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Аж үйлдвэрийн сайд  Д.Эрдэнэбат нарыг 100 хувийн саналаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг 83 хувийн нарыг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэх мандат олгосон байна.

Тэгэхээр одоо намын анхан шатны байгууллагын шийдвэрийг АН-ын ҮЗХ дагах эсэхийг харах л үлдлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.