Дуучин Ану хэв маяг, үнэ цэнийг мэдрүүлэх брэндийн нүүр царайгаар тодорчээ

2016/05/26
Share |
Хүмүүс:
Дуучин Ану хэв маяг, үнэ цэнийг мэдрүүлэх брэндийн нүүр царайгаар тодорчээ

Мэргэжлийн нүүр будалтын болон арьс арчилгааны бүтээгдэхүүний цогц шийдэл, Итали хэв маягийн илэрхийлэл WYCON брэндийн албан ёсны салбар Монголд нээгдээд удаагүй байгаа билээ.

Италийн United Colors of Benetton брэндийг албан ёсоор оруулж ирсэн “Промон трейд” ХХК нь WYCON брэндийг охид бүсгүйчүүддээ зориулан анхны салбараа нээсэн гэдэг.

Тэгвэл бүсгүйчүүдэд Италийн чанар, хэв маяг, үнэ цэнийг мэдрүүлэх брэндийн нүүр царайгаар дуучин Ану тодорчээ.

Тус брэнд нүүр царайгаа тодруулахдаа олон танил бүсгүйчүүдийн дунд хэнийх нь нүүр будалт илүү сонирхолтой харагддаг зэрэг олон шалгуур үзүүлэлтийг явуулдаг аж. Мөн судалгаа хийж үүнийхээ үндсэн дээр нүүр царай болох моделио сонгодог юм байна.

 

Дуучин Ану "WYCON брэндийн бүтээгдэхүүнүүд чанартай амласан үр дүнгээ үзүүлж чаддагаас гадна хүн бүр худалдаж авч болох үнийн уян хатан бодлоготой нь маш их таалагдсан. Эмэгтэй хүн бүр гоо сайхнаа тодотгож хүссэн будаг хэрэглэлээ хэрэглэх эрхтэй ч яг боломжийн аятайхан бүтээгдэхүүн хэрэглэе гэтэл үнэ нь хэтэрхий өндөр үнэтэй байдаг. Харин WYCON бусад косметикийн брэндээс нь чанарын хувьд огт ялгарах зүйлгүй атлаа үнийн уян хатан бодлоготой. Иймээс Монголд албан ёсоор орж ирж буй гоо брэндийн нүүр царай болох саналыг маш таатай хүлээж авсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.