Дуучин Нара: Учирсан залуус маань намайг ямархуу сэтгэлтэйг батална

2016/05/27
Share |
Хүмүүс:
Дуучин Нара: Учирсан залуус маань намайг ямархуу сэтгэлтэйг батална

УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр болоод байгаа дуучин М.Нарантуяа сүүлийн үед телевизийн нэвтрүүлэг хэсдэг “ажилтай” явна. Ухаалаг яриа, шударга дүгнэлтээрээ үзэгч олны анхаарлыг ихээхэн татаж буй дуучин бүсгүй саяхан “NTV” телевизийн нэгэн нэвтрүүлэгт уригдахдаа ийнхүү ярьжээ. “Би бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Энэ бүхнийг миний урьд өмнө нь учирч явсан залуус батална. Намайг санаж дурсдаг гэх нь ч хаашаа юм. Гэхдээ яг энэ зан аашинд минь одоо хүртэл талархдаг байх” хэмээн өөрийгөө магтаад авлаа.

Мөн хувийн амьдралаа одооноос эхлэн өөрийнхөө төлөвлөснөөр байлгаж, цоо шинээр эхлүүлэх хүсэлтэй байгаагаа ч нуусангүй. “Надад булчин шөрмөс нь зангирсан булиа залуучууд огт таалагддаггүй. Харин цаанаа л нэг нууцлаг, аятайхан залуучууд сэтгэл татдаг. Гэхдээ нууцлаг гээд эхнэр хүүхэдтэй байж самбаганадаг эрчүүдийг хэлээгүй юм шүү” гэж илэн далангүй ярьжээ.

Тэрбээр хүүгийнхээ эцэгтэй үерхэж байхдаа ирээдүйн амьдралынхаа талаар төлөвлөж, үр хүүхдийг нь төрүүлж өгөхийг үнэхээр их хүссэн учраас цаашид гарах эрсдлийг ч үл тоосон гэжээ. Магадгүй түр зуурын саад бэрхшээлийг даваад гарчихвал гэр бүлийн амьдралаа хэвээр нь авч үлдэнэ гэдэгт тун их итгэлтэй байснаараа алдсан гэдгийг тэрбээр үгүйсгэсэнгүй. Гэхдээ өнөөдөр бяцхан хүүгээ өсгөн хамгийн их аз жаргалтай амьдарч байгаагаа дуучин Нара бардам нь аргагүй өгүүлжээ.

zone.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.