Баянзүрх дүүрэгт Ж.Энхбаяр, Ч.Сайханбилэг нарын ширүүн өрсөлдөөн болох нь бололтой

2016/05/27
Share |
Хүмүүс:
Баянзүрх дүүрэгт Ж.Энхбаяр, Ч.Сайханбилэг нарын ширүүн өрсөлдөөн болох нь бололтой

УИХ-ын сонгууль болоход яг нэг сарын хугацаа үлдээд буй. Улс төрийн нам эвслүүд ойрын өдрүүдэд нэр дэвшигчидээ тодруулаад, өөр хоорондоо тохиролцож, улс төрийн холион бантангаа хутган дээшээ харах, дэргэдэхээ анзаарах сөхөөгүй байгаа гэхэд болно. Бие даагчид ихээр өрсөлдөхөөр болсон ч энэ удаагийн сонгуулийн гол тулаан АН, МАН хоёрын дунд явагдах нь ойлгомжтой. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2008 оны сонгуулиар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өрсөлдөж байсан бол энэ жил мөн л тус дүүрэгт нэр дэвшээд буй. Харин түүний ширүүхэн өрсөлдөгчөөр МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өрсөлдөх магадлал өндөр байгаа юм. МАН-ын нэр дэвшигчид өнөөдөр эцсийн байдлаар тодрох бөгөөд өнгөрсөн сонгуулиар МАН УИХ-ын Нийслэийн тойргуудад ялагдал хүлээсэн.  Тиймээс энэ удаад МАН залуу,туршлагатай улс төрчдөө нийслэлд сойж байгаа бөгөөд тэдний нэг Ж.Энхбаяр намын даалгавраар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж , өрсөлдөхөөр зэхэж буй гэнэ. Хэрвээ тус намын залуу үеийн лидер УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бол Ч.Сайханбилэг, Ж.Энхбаяр нарын дунд ширүүн тулаан өрнөх нь тодорхой. Ялалт чухам хэнийх байх вэ гэдгийг харах л үлдэх нь...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Itiqobtu , https://u.wn.com/2018/12/12/Lj ubavni_oglasnik_Srbija/ Ljubavni_oglasnik:_Srbija_, http://u.wn.com/p/433575502/ Oglasi_Opuzen_Osobni_kontakti_ , http://u.wn.com/p/433569927/ Zana_guitar,_bass,_and_drum_ta bs,
IP:5.62.152.186  2018-12-12 12:54:01
beepfluih 6sW9dmiexrifwotytp, [url=http://srkhukelttyb.com/] srkhukelttyb[/url], [link=http://liwmepstrxwt.com/ ]liwmepstrxwt[/link], http://xdrqkzutlwod.com/
IP:31.184.238.151  2019-03-25 18:21:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.