Ж.Энхбаяр, Б.Болор нар 50-р тойрогт нэр дэвшинэ

2016/05/28
Share |
Хүмүүс:
Ж.Энхбаяр, Б.Болор нар 50-р тойрогт нэр дэвшинэ

Улс төрийн намууд хуулийн хүрээнд  нэр дэвшигчдээ баталгаажууллаа.  Ингэснээр аль намаас, хэн, хэддүгээр тойрогт нэр дэвших,  улмаар хэнтэй өрсөлдөх нь тодорхой болов.

Тухайлбал УИХ-ын сонгуулийн 50-р тойрог буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25, 26-р хороонд МАН УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг, АН  Сангийн сайд Б.Болорыг нэр дэвшүүлжээ.  Тус дүүрэг нь нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг бөгөөд намуудаас хамгийн чансаатай нэр дэвшигчдийг нь шаарддаг. Тэр ч утгаараа  УИХ-ын болоод шат шатны сонгууль тун өрсөлдөөнтэй болдог онцлогтой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Болор нарын хувьд хэн хэн нь боловсрол мэдлэгээрээ намдаа болон ард түмэнд үнэлэгдсэн залуу улс төрчид юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.