Жүжигчин Ц.Төмөрбаатар Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ гэнэ

2016/05/30
Share |
Хүмүүс:
Жүжигчин Ц.Төмөрбаатар Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ гэнэ

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр "Тусгаар тогтнол эрх чөлөө, ард түмний аз жаргалын  төлөө би өөрийнхөө бие, оюун, хөдөлмөрийг бүрэн дүүрэн зориулна. Миний энэ хүсэл мөрөөдлийг МАХН дэмжсэнд баяртай байна. Би зүгээр сул гишүүн байхыг хүсэхгүй байна.Төр урлагийг дэмжих ёстой гэж хэлээд байхад хөсөр хаячихаад байна. Тиймээс улс төрд идэвхитэй оролцохоос өөр арга алга. Оролцохгүй бол болохгүй байна. Хэрэв надад итгээд сонгох юм бол би бүх хөлс хүчээ шавхаж ажиллана" гэсэн юм. Харин тус тойрогт МАН-аас П.Анужин, АН-аас Д.Арвин нар түүнтэй өрсөлдөх юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.