Хүмүүс: |
“Guys” хамтлагийн дуучин Бат-Ундралыг хилээр их хэмжээний хар тамхи оруулж ирж байгаад үйлдэл дээрээ баригдсан талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан. Одоогийн байдлаар энэ хэргийн талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл цагдаагийн байгууллага өгөөгүй бөгөөд ерөнхий мэдээллийг л өгөөд байгаа билээ. Тэгвэл өчигдөр дуучин Бат-Ундрал өөрийн цахим хуудсаараа дамжуулан найз нөхөд, ах эгч, ээждээ хандан надад итгээрэй хүү нь хэзээ ч тийм юм хийхгүй гэх утга бүхий сэтгэгдлийг бичсэн байна. Сонирхуулахад Бат-Ундрал сар гарны өмнө хамтлагаасаа гарчээ.