Х.Тэмүүжин: Багануурчууд дөрөв хуваагдсандаа баярлах хэрэгтэй

2016/06/06
Share |
Хүмүүс:
Х.Тэмүүжин: Багануурчууд дөрөв хуваагдсандаа баярлах хэрэгтэй
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Багануур болон Налайх дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх шийдвэр гарч, хэдхэн сарын өмнө иргэд нь сонгуулиар захирагчдаа сонгосон. Гэтэл саяханы нэг өдөр төр энэ бодлого, шийдвэрээсээ ухарсан хачирхалтай алхмыг зөвхөн Багануурыг онилон гаргасан нь, хотын иргэдийг багагүй бухимдуулаад байгаа аж. Учир нь 30 гаруй мянган хүн амтай Бйагануур хотыг дөрвөн хэсэгт хувааж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн хороодтой нэгтгэснээр, харьцангуй хүн ам цөөтэй Багануурчуудын санал сонгуульд нөлөө үзүүлэхгүй болон үнэгүйдэж, өөрсдийн гэсэн төлөөлөлгүй болно гэж үзэж байгаа аж. Чухамдаа СЕХ-ноос Багануурыг бие даасан төлөөлөлтэй, дангаар нь сонгуулийн тойрог болгох хувилбарыг УИХ-д өргөн барьсан ч байнгын хороо, нэгдсэн чуулган дээр АН-ын бүлэг хүч түрэн өөрчилснөөр Багануурчууд дөрвөн хэсэгт хуваагдан Сүхбаатарт нэгтгэгдэхээр болсон билээ. АН-ын тойрог хуваах ажлын хэсгийг ахлан ажилласан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Багануурыг яагаад хуваах болсон шалтгаанаа "Багануурчууд харин ч олон төлөөлөгчтэй болж байна. Ийм боломж олдсонд баярлах хэрэгтэй" хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин түүний энэ үйлдлийг зөвхөн өөртөө зориулан тойрог хувааж бүхэл бүтэн 30 гаруй мянган хүн амтай хотын иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдлаа хэмээн иргэд хэлж байна.

Д.Дуулим

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.