Н.Энхбаярын оронд О.Цолмон нэр дэвшинэ

2016/06/06
Share |
Хүмүүс:
Н.Энхбаярын оронд О.Цолмон нэр дэвшинэ
МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын зарим гишүүдийг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээж СЕХ бүртгэхээс татгалзсан. Тодруулбал, намын дэд дарга Э.Эрдэнэжамъяан, Н.Энхбаяр нарыг ялтай хугацаа дуусаагүй гэх шалтгаанаар энэ сонгуульд өрсөлдүүлэхгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МАХН-ынхан хийгээд, дэмжигчид нь нойтон өлсгөлөн зарлаад байсан ч төд удалгүй зогсоогоод байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн 128.2-т "Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан холбогдох баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ" гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс баримт бичгээ СЕХ-нд хүлээлгэн өгсөн байна. Харин УИХ-д нэр дэвших нь баталгаажаагүй байгаад бөгөөд энэ сарын 7 гэхэд СЕХ эцэслэн шийдвэрлэх юм. Гэхдээ нэгэнт ялтай нь тогтоогдсон Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх нь хуулиар хориотой. Тиймээс МАХН-ынхны зүгээс түүний дэвших тойрогт буюу СХД-ийн 73-р тойрогт эхнэрийг нь сойхоор болсон сурагтай. О.Цолмонгийн хувьд өчигдөр СЕХ-нд бүртгүүлсэн байна.

Эх сурвалж: Zuvsongolt.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.