Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарыг хэлсэндээ хүрэхийг сануулав

2016/06/06
Share |
Хүмүүс:
Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарыг хэлсэндээ хүрэхийг сануулав

Ирвэс хамгаалах сангийн судлаач, биологич асан Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүх ингэж бичжээ. ЗГ-ын гишүүд болон монголын ард түмний сонорт: УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг, Оюунгэрэл нарын нэр бүхий гишүүдийн Тост Тосон бумбын нурууг Улсын Тусгай Хамгаалалтанд авах тогтоолын төслийг батлуулсаныг нэн яаралтай бүрэн дүүрэн баталгаажуулахыг Тост орчмын бодит байдал шаардаж байна.

Миний хүүгийнТост Тосон бумбын нуруундаа амь бие хайрлахгүй, аав ээжээ санах завгүй энэ биеэ алуулан алуултал тэмцэж байсан хууль бус зүйлүүд өдрөөс өдөрт тодрон гарч байгааг доорхи зурагнууд харууллаа. Иймд ЗГ-аас нэн яаралтай хилийн цэсийг бүрэн баталж хамгааллын ажлыг бодит болгох шаардлага байгаа нь харагдаж байна. Ганцхан жилийн дотор миний хүүг алж авсаны дараа хэн хэн дураараа дургиж эхлэснийг харж болохоор баримтууд олон байгаагаас гадна Сүмбээ хүү энэ нутагт ямар тэмцэл дотор эзгүй ууланд ажиллаж байсныг гэрчлэх ажлууд их байлаа" гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.