Гитарчин Өөжгий Анужин, Нара хоёрыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

2016/06/07
Share |
Хүмүүс:
Гитарчин Өөжгий Анужин, Нара хоёрыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

Сонгууль хаяанд ирж эгээ л нэг нэгнийгээ барьж идэх гэж буй өлөн чоно аятай сошиал ертөнцөөр элтэд бие биенээ гутаан доромжилсон өнгө аястай дайралтууд явсаар байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Ганбууш дуучин Нара-д дайн зарлаж, Анужингийн нялуун яриа олонд цацагдаж хүмүүсийн тэр өдрийн ярианы сэдэв болсон. Тэгвэл сонгуулийн талаар цахим ертөнцөд идэвхитэй санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа гитарчин Өөжгий өчигдрийн асуудлуудаас хойш суусангүй. Ганбуушийг адилхан эмэгтэй хүн байж эр хүний шинжгүй муу хог шүү дээ. Ядаж л Нара нь ориг юм даа хэмээн ёжилсон бөгөөд “Сонгуулийн халуурал ч арай л аймаар байна аа. Цагаанбаатар, Эрдэнэтунгалаг “Хар жагсаалт”-нд ортлоо муу юм Монголд хийгээгүй л баймаар. Олимп дэлхийгээс медаль хүртэж, дуу дуулсан нь хар жагсаалтанд орох гэмт хэрэг мөн үүе Би бол хувьдаа тэдний тойргийн сонгогч байсан бол тэдэнд саналаа өгөхгүй л дээ. Гэхдээ энэ нь тэднийг “Хар жагсаалт”-ын баагий нар гэж бодсондоо биш зүгээр л улс төрд ийм хүмүүс дэмий гэсэн бодлоор, дээр нь Нара, Анужин хоёрыг арай л дэндүүлж байна аа. Эх хүнээс гараагүй юм шиг, эхнэр, охин дүү, охидгүй юм шиг л дайрч давшлах юм. Хувийн зүгээсээ Нара, Анужин хоёртоо амжилт хүсэе! Ингэх тусам нь гялалзаж, Их хурлын гишүүн болоорой гэж ерөөе” хэмээн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.