Гурван настай хүү муу усны нүхэнд унаж гэмтжээ

2016/06/07
Share |
Хүмүүс:
Гурван настай хүү муу усны нүхэнд унаж гэмтжээ

Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас  нийт 4331 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн 145, зөрчлийн 1232, согтуугийн 395, зам тээврийн ослын 309, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 86 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Москва хорооллын 10 дугаар байрны өмнө байрлах муу усны худганд хүүхэд унасан” гэх мэдээлэл иржээ. Тус мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд суух гурван настай хүү явж байгаад муу усны худагт унаж гэмтсэн байжээ.

Урин дулааны цаг ирж, хүүхэд багачууд гадаа тоглох нь ихэссэн. Гэвч гэрийнхээ гадаа тоглож байгаад гэмтэж бэртэх, машинд мөргүүлэх зэрэг ахуйн шинжтэй осол гэмтэл буурахгүй байгаа учраас эцэг эхчүүд анхаарал хяналтаа дээшлүүлж, хүүхэддээ тавих хяналтаа дээшлүүлэх, бага насны хүүхнээ хараа хяналтгүй орхихгүй байхыг албаны хүмүүс санууллаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.