Хуурамч бичиг баримттай хятадууд тоосго үйлдвэрлэж байна

2008/06/10
Share |
Хүмүүс:
 Хуурамч бичиг баримттай хятадууд тоосго үйлдвэрлэж байна

Баянзүрх дүүргийн XXII хорооны нутаг дэвсгэр, Ца­гаан давааны хогийн толгойн цаана буюу Улиастайн аманд "Дяан И Да" тоосгоны үйлдвэр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг "Хөх монгол", "Даяар монгол" хөдөлгөөний залуус илрүүлжээ. Тус хөдөл­гөөнийхөнтэй хамт тийш оч­лоо. Хятад эзэнтэй уг тоос­гоны үйлдвэрийн ашиглаж байгаа талбайн орчин тойрны дүр зураг гол харламаар бол­жээ. Хаа сай­гүй газар ухаад сэндийлчих­сэн, дээрээс нь архи, пивоны хагархай шил, лааз хог новш энд тэндгүй хөглөрсөн байлаа.
Бичиг баримтгүй хятадууд уул даваад зугтчихав Биднийг очиход үйлдвэ­рийн ажил ид ундарч байв. "Дяан И Да" компанид Нийс­лэлийн газрын албаны Уул уурхайн кадастрын алба 2005 онд 19.5 га талбайд газар эзэмшиж, үйл ажиллагаа явуу­­лах лиценз олгожээ. Гэ­тэл тэд тусгай зөвшөөрөл бү­хий ли­цензээ хуулийн да­гуу сун­гуу­лаагүй, үйлдвэрлэл явуулж байлаа. Зөвшөөрөл­гүй үйл ажиллагаа явуулахын дээр хуурамч бичиг баримт бүр­­дүүлжээ. Хорооны Засаг дар­га Ц.Даваажав, зо­хион бай­гуулагч Н.Болортуяа на­рын гарын үсэгтэй газар ашиг­лах зөвшөөрлийг, мөн

хя­тад ажилчдынхаа оршин суух хаяг, бүртгэлийг хуурам­чаар үйлдсэн байв. Тодруул­бал, Монгол Улсын Засгийн газ­рын хэрэгжүүлэгч агент­лаг, Хөдөлмөр, халамж үйл­чил­­гээний газраас өгсөн бүрт­­гэл хэмээн бидэнд 39 хү­ний үнэмлэх авчирч үзүүл­лээ. Үнэмлэх дээр тухайн хя­тад иргэний нэр, насыг бичиж, зур­гийг нь наагаад тамга дар­жээ. Харин Хөдөл­мөр, халамж үйл­чилгээний газрын даргын га­рын үсэг алга. Эдгээр бичиг ба­римтын тамга тэмдэг нь хуу­рамч, хувилж хэвлэчих­сэн нь мэ­дэг­дэхээр байв. Энэ ту­хай хятад эзэн "Бид үйл ажил­лагаагаа явуулаад гу­равхан хонож байна. Маргааш албан ёсны зөвшөөрөл авах гэж байсан юм. Татвар болох 16 сая төгрөгөө нийслэлийн тат­варын газарт тушаачих­сан" хэмээн орчуулагчаараа дам­жуулав. Татвар төл­сөн эсэ­хийг нь шалгахад мөн л мөн­гөний хуурамч баримт ха­рууллаа. Голомт банкны Хан-Уул дүүрэг дэх салбар "тел­лер 184" гэсэн яагаан тамга­тай бичгийн цаасан дээр үг үсгийн алдаатай шив­чихсэн зүйл байв. Уг нь бан­кууд ихэнхдээ орлогынхоо барим­тыг нимгэн, хортой цаасан дээр бичдэг. Гэтэл "Дяан И Да" компанийн ту­шаасан татва­рын хариуд Голомт банк "зөв­шөөрсөн" гэдэг үгийг "зев­шеерсен" гэх мэтээр алдаа­тай бичсэн бич­гийн цаас бүхий баримт өгөх­гүй нь мэдээж. Тэнэг хүн хуурч бай­гаа юм шиг энэ бүх хуурамч бичиг баримтыг гар­гаж ирчи­хээд хэнэг ч үгүй тайлбар­ласан хятад иргэн хөдөлгөө­нийхний дургүйц­лийг багагүй хүргээд авав.

Харин үйлдвэрт хичнээн хятад иргэн ажиллаж байгааг нь тодруулахад 65 хүн бай­гаагийн 39-ийнх нь визийг маргааш сунгуулахаар Га­даадын иргэн харьяатын асуудал хариуцсан газар бүртгүүлэх гэж байгаа гэлээ. Тэдгээр зөрчилтэй паспортыг харвал 2005 онд орж ирсэн хүмүүсийн визны хугацаа 2007 оны долдугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болжээ. Энэ мэтчилэн будлиантай асуудлыг илрүүлсэн "Хөх монгол", "Даяар монгол"-ын залуус хятад ажилчдын тоог ава­хаар хүмүүсийг цуглуу­лав. Гэтэл арваад хүн уул даваад зугтчихлаа. Энд тэнд нуугдаж, зугтаасныг эс тоо­цоод, ажиллаж байсан хята­дуудыг эгнүүлэхэд 70 гаруй хүн зогсов.

Хятад эзний дарамтад Өвчин тусах эрхгҮй ажилласаар... Энэхүү үйлдвэр тоосго шатаадаг 22 амтай гэнэ. Нэг аманд өдөрт есөн мянган тоосго шатаадаг байна. Бид­нийг очиход 500 гаруй мянган (хятад эзэнтний хэлснээр) тоосго өржээ. Эднийхтэй гэрээтэй компаниуд өдөр бүр ирж, тоосгыг машин маши­наар нь ачаад явдаг аж. Тэнд арав орчим монгол хүн ажил­ладаг юм байна. Тэдний хэлс­нээр хятад ажилчид сардаа 800-1000 долларын, монгол­чууд 170 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Монгол ажилчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хам­руулаагүй хэрнээ цалингаас нь өдрийн хоол, ажлын бээ­лийний мөнгийг суут­гадаг байна. Амралтын өдөр гэж байхгүй өглөөнөөс үд­шийн бүрий хүртэл ажилладаг тэд ердөө 150 мянган төгрө­гөөр амь зуудаг аж. Цалин хөлсөө голох юм бол байнга дарамт­луулж хөөгддөг гэнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байд­лыг хангасан техник үйлд­вэрт ховорхон тухай монгол ажилчид нь ярилаа. Тэнд гурав дахь жилдээ ажил­лаж байгаа С.Баатар хэд хо­ногийн өмнө "пад пад" буюу Хятадын тоосго зөөдөг трак­тор унаж яваад осолджээ. Тэрбээр тоосго зөөж байтал дугуй нь салаад онхолдсон гэнэ. Үүний улмаас нуруун­даа хүнд гэм­тэл аваад хэв­тэрт орчихсон байлаа. "Эмнэ­лэгт очиж үзүү­лье гээд гурав хоног нярваа­саа цалингаа гуйгаад өгсөнгүй. Урдаас "Хохь чинь ажлаа хийж чадах­гүй бол зайл" гэж байна. Бид­нийг ер нь өвчтэй байхад ажил тасалснаар тооцдог. Одоо эхнэр маань намайг асарч байгаа. Гэтэл бид хоёрт цалин бодогдохгүй. Хэдэн төгрөгийн төлөө өвдөх ч эрх­гүй ажиллах юм даа" гэж өвч­төн ярив. Харин түүний эхнэр Б.Чимэд­дэлгэр "Урьд нь хужаа нар монгол охид олоод ир гээд биднийг амар заяа үзүүл­дэггүй байсан. Харин одоо болохоор том дарга нар нь ирчихээд бидэнтэй уулзах ч үгүй тэ­дэнтэй архидаж бай­гаад явц­гаадаг" гэв.

Хятадуудын давруу, дээ­рэнгүй байдлыг харсан "Хөх монгол", "Даяар монгол"-ын­хон үйлдвэрийн эзэнд үүрэг буулгасан юм. Тэр нь монгол ажилчдын цалинг 100 мянган төгрөгөөр нэмж, суутгал авах­гүй, дарамт шахалт үзүү­лэхгүй байх. Мөн хүний амь настай холбоотой техник, тоног төхөөрөмжөө сайжруул гэлээ.

 

Эх сурвалж:

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
courier Service to USA ”hi, this is the first time i visit here, your blog is very interesting. i really like it.”
IP:208.82.123.31  2015-11-28 22:10:04
dplxvz MDmPmDqchabelesyyp, [url=http://lelfjeiojzhq.com/] lelfjeiojzhq[/url], [link=http://wvfudhwzpxih.com/ ]wvfudhwzpxih[/link], http://omkdznmywefb.com/
IP:46.161.9.32  2016-10-30 10:30:23
DorothyDor wh0cd744207 buy yasmin viagra cleocin gel provera 10 mg citalopram hbr 20 mg tablet methyl prednisolone celebrex
IP:46.161.9.24  2017-01-23 18:10:08
DorothyDor wh0cd744207 extra resources
IP:46.161.9.24  2017-03-04 05:37:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.