А.Хишигдалай өөрийнх нь цахим хаягийг хакердсан этгээдэд баярласан талархснаа илэрхийлэв

2016/06/09
Share |
Хүмүүс:
  А.Хишигдалай өөрийнх нь цахим хаягийг хакердсан этгээдэд баярласан талархснаа илэрхийлэв

Мэдээлэл техник технологи хөгжхихийн хирээр хувь хүний нууц гэх зүйл үнэ цэнээ алдаж байгаа. Үүний хамгийн тод жишээ бол фэйсбүүк хуудсаа бусдад алдах явдал ихсэж байна. Тэр дундаа олны танил хүмүүсийн цахим хуудсыг хакердах, тэдний нэрийн өмнөөс хуурамч хаяг үүсгэх явдал гарсаар байгаа юм. Саяхан дуучин А.Хишигдалай өөрийн фэйсбүүк хуудсаа хакердуулсан гэнэ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа ийнхүү хуваалцжээ. “За энэ хаягаа гурван долоо хоногийн өмнө хакердуулаад сандарлаа. Өмнө нь бас хакердуулсан юм өөр хаягаа. Тийм болохоор бүүр уур хүрээд. Яах учраа олохгүй байж байтал хакердсан хүн маань холбогдож байна шүү. Их хөөрхөн ааштай, Сайн хүн байж таарав аа. Би өөрөө ямар ч хамгаалалтгүй фэйсбүүк хам хум тэр үедээ л нээж байсан юм л даа. Тэгээд алдчихсан юм байна лээ. Харин энэ хаягийг маань буцаан өгсөн хүн маш их баярлалаа. Надаас өндөр болоорой гэж ерөөе. Маш их баярлалаа” хэмээсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.