Ч.Ундрал: Би аль хэдийн уучилсан

2016/06/17
Share |
Хүмүүс:
Ч.Ундрал: Би аль хэдийн уучилсан

эр яг л намар шиг. Солонгорсон гоёмсог өнгөтэй, чамин хээнцэр ч гэлээ нялуун нялцгай биш, харин ч зэвүүн, сэхүүн... Сэхүүн? Үгүй ээ, дур зоргоороо... Энэ үг түүнд илүү тохироно. Бодлын маань тасдан Ч. Ундрал орчин үеийн дизайнерын хувцас, хурц тод ассан оранж өнгийн жакет хийсгэн орж ирэв. Түүний урт үс, бага зэргийн будагтай бүдэгхэн сэвхтэй тунгалаг царай... Гадаад төрх нь амьд, хүчтэй, тэс өөр байлаа. “Шинэ Ундрал” гэх бодол зурс хийв... Анхны маань асуулт юу байлаа?

-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөл дүүрэн он жилүүдийг эргээд дурсвал?

-Би тавин мянгатын охин. Бүр жаахнаасаа, мэдээ орохоосоо авахуулаад л баруун дөрвөн замын хамгийн захын 25-р байранд амьдарч байсан. 24 дүгээр сургуулийг төгссөн. Багадаа цаанаасаа идэвхтэй, хичээлдээ сайн, дүү нараа хардаг гээд бид нарын үеийн нийтлэг дүр байдаг даа. Ээж аавууд нь ажилдаа анхаарч, айлын том хүүхдүүд гэрээ цэвэрлэж, дүү нараа харж, хоолоо хийдгийн л жишгээр өссөн. Хүн ер нь идэвхтэй, идэвх султай хоёр төрөл байдаг шүү дээ. Би жаахан идэвхтэй нь юм шиг байгаа юм. Урлагийн үзлэгт, спортын өдөрлөгт оролцдог, сагсны тэмцээн болсон ч гүйчихсэн л явж байдаг байлаа. Багаасаа л жүжигчин болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэр хүсэл мөрөөдлийг өдөөсөн зүйл нь юу гэхээр намайг 10 жилд байхад кино үйлдвэрээс хүүхдүүд шалгахаар ирж байсан юм. Тэгээд санаанд ч үгүй байж байтал нэг хүн орж ирээд “За багш аа, одоо энэ хэсэгт хэнийг шалгах вэ” гэсэн багш “За манай Ундралыг шалга” гээд шалгуулсан. Тэр нь кино үйлдвэрийн зураач Цогзол гуайн найруулж, Сосорбарам гуайн гол дүрд нь тоглосон “Чи нэг нь” гэдэг кино. 90-ээд оны кино гэхээр бараг л хамгийн сүүлчийн хальсны кино болж таарна. Их азтайгаар тэр киноны жаахан хэсэгт гуравдугаар ангидаа тоглосон. Кино, жүжигчний мэргэжилд дуртай байсан дээр нь энэ тохиолдолд өрдчихсөн юм шиг байгаа юм. Дээрээс нь манай аав бас нөлөөөлсөн. Баруун аймгийнхан чинь хөөмийлдөг шүү дээ. Одоо манай аав урлагийн хүн биш ч гэсэн залуудаа их гоё хөөмийлж, Куба руу олон улсын фестиваль зэрэгт явж байсан гээд аав  минь урлагийн нөлөө үзүүлсэн.  Багаасаа хүссэнийхээ л дагуу жүжигчнээ хийгээд л явж байгаа тийм л түүхтэй дээ. Бид нарын үеийнхэн социализм, шилжилтийн үе аль аль нийгмийг үзсэн. Дэлгүүрүүд хоосон, картын бараанд оочерлоод адилхан л явж байлаа. Бид нарын үеийнхний амьдрал нэг тийм л байсан.

-Ерээд оны төгсгөлөөс Ундралыг бид дэлгэцнээс харж байсан. Диктор хийж байхдаа ч цаанаа нэг гэрэлтсэн, нүд нь гялалзсан, сэргэлэн адтай, юм юманд авхаалжтай харагддаг байсан. Насанд хүрэхэд үзэл бодол, хүсэл мөрөөдөл юун дээр төлөвшиж тогтсон бэ? Хүчтэй нөлөө үзүүлсэн хүн бий юу?

- Хэн нэг хүн нөлөөлсөн зүйл нэг их байгаагүй. Бага байхад “Би тэрэн шиг болно, энэн шиг болно” гэсэн бодол надад байдаггүй байсан. Хоёр, гуравдугаар ангиасаа эхлээд Хүүхдийн ордны драмын дугуйланд яваад, долдугаар ангид байхад манай найз ээжийн ажил дээр очоод шалгуулъя гээд санаандгүй очиж шалгуулаад тэнцэж Монгол телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтлөх болсон. Нэвтрүүлэг хөтлөх гараагаа долдугаар ангиасаа эхлүүлсэн.  Монгол телевиз хатуу болохоор томчууд шиг шөнө оройгүй, заримдаа хоолтой хоолгүй бичлэгэнд ордог байсан. Ерөнхийдөө урлагийн зам маань арван жилд суурь нь бэлтгэгдээд явсан болохоор багаасаа л бичлэг гэж юу юм бэ, нэвтрүүлэг гэж юу юм бэ, яаж хоолтой хоолгүй байдаг юм бэ бүгдийг нь би үзчихсэн байсан. Их сургуульд бол жүжигчнийхээ ангид орно гээд зорьж шалгуулж орсон. Одоо бодоод байхад өөрөө л нэг тийм идэвхтэй хүүхэд байсан юм шиг байгаа юм. Тэгээд л тэр хүсэл мөрөөдлийнхөө дагуу явж байгаа. Кино урлагт дуртай, тайзны урлагт ч дуртай. Яваандаа олон салбар руу орсон гэж намайг яриад байдаг юм (инээв). Тэр нь юунаас үүдэлтэй гэхээр G-Entertainment-д ажилладаг байхад Мөнхсайхан ах, Ганболд ах хоёр урлагийг бизнес болгох нөлөө үзүүлсэн. Дуурайх гэхээсээ илүү миний хажууд мундаг урлагийн бизнесмэнүүд байсан байхгүй юу. Ингэж гэрээ хийдэг, ингэж хүмүүстэй харьцдаг юм, ингэж зураг авалтуудаа хийнэ гээд л G-Entertainment – д ажиллах гурван жилийн хугацаанд надад олон зүйлийг зааж өгсөн. Зөвхөн жүжигчин гэхээсээ илүүтэй урлагийн бизнес хийгээд явж байгаа минь түүнтэй холбоотой. Тэгэхэээр надад хүн нөлөөлж байгаагүй бас биш л юм байна. Надад хүчтэй нөлөөлсөн тийм хоёр хүчтэй хүн байна.

-Урлаг өөрийг чинь сонгосон уу, эсхүл чи өөрөө урлагийг сонгосон уу? Урлаг бол босго өндөртэй, хүнийг байнга сорьж байдаг хүнд салбар. Зарим хүн дундаас нь гардаг.

- Мэдэхгүй. Магадгүй энэнээс өөр юм хийж чадахгүй л байх л даа.

-Урлагийн ертөнцөд хийсэн анхны алхам хатуу байсан уу? Зөөлөн дардан байв уу?

- Надад нэг тийм айхавтар хатуу байгаагүй ээ. Багаасаа л дуртай байсан болохоор. Дуртай зүйлээ хийхэд хүн хэзээд таатай байдаг шүү дээ. Ээж аавын зүгээс боль, битгий гэсэн хавчлага байгаагүй. Миний дуртай, сонирхолтой зүйлийг хэн ч хорьж цагдаж байгаагүй болохоор би өөрийнхөөрөө аз жаргалтай байсан.

-Таны хамгийн анхны дүр тайзны дүр байсан уу, дэлгэцийн дүр байсан уу?

- Жүжигчид дүр гэж хэлэхээс эмээдэг. Хамгийн анхны тоглосон үзэгдэл маань бол хоёр, гуравдугаар ангид байсан гэхээр арав, арван нэгтэй л байхад байсан юм болов уу даа. Тэр кинонд тоглосон маань миний хамгийн анхны урлагийн үзэгдэл, кино бүтээл байж таарсан. Жүжигчнээр суралцаад тэр зүйлийг гаргахыг хичээсэн бүтээл минь хамгийн анхных нь Тавилан гэдэг кино байсан юм байна. Кино салбар уналттай, залуучуудад үзэх харах юм ховор байх үед “Тавилан” гээд залуучуудад зориулсан, залуучуудын хайр дурлалын сэдэвтэй тийм кинонд анх оюутан байхдаа тоглож байж.

-Монголын ард түмэн өөрийг чинь Ийгл телевизийн хөтлөгч байхаар чинь, мөн анхны олон ангит киноны дүрүүдээр, Өөдөөтэй хамтлаг байгуулж дуулж байх үеэс чинь ер нь л оюутан ахуй цагаас чинь сайн мэднэ. Яагаад ч юм бэ, их багаасаа од болсон юм шиг санагддаг.

-Од ч гэх нь хаашаа юм бэ дээ. Бид нар мэргэжлийн сургуульд найруулагчаараа загнуулаад, багш нараараа донгодуулаад, болсон ч болохгүй, болохгүй байсан ч болохгүй гээд загнуулаад сурчихсан, “шүүслүүлж” байсан үе байхгүй юу. Би Найдандорж, Ганхуяг гэсэн хоёр багштай. Манай багш Найдандорж бид нарыг зөвхөн хичэээлээ л хийгээд байж болохгүй, нэг хэвийн нэг өнцөгтэй байж болохгүй гэж шаарддаг байсан. Аль аль салбарт зуурсан гурил мэт бай гэдэг ч юмуу. Оюутан цагийн маань бүтээлч байх сэтгэл Өөдөө бид хоёрыг тэгж нийлүүлсэн байх даа. Өөдөө бид хоёр нэг анги байсан. Ийгл телевизэд орсон тухайд, Баярхүү ах манайхаас дээшээгээ хоёр ангиар ах байсан. Хүүхдүүд шалгуулж байгаа гэхэд нь бөөнөөрөө очиж шалгуулж байгаад л орчихсон. Өөдөө бид хоёрын дуулсан тухайд, бид хоёр оюутан, залуухан, жүжигчний гараагаа эхлэх гэж байсан учраас амьхандаа л өөрсдөдөө хийж байсан тэсрэлт нь тэр байхгүй юу. Бид хоёр оюутан үедээ хийж байсан гэхэд бол тухайн үедээ хүмүүст нэлээд сайн хүрсэн гэж боддог.

-Өнөөдрийн Ундрал тэр үеийн Ундрал хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

-Би нэг юмыг их хичээдэг. Мэдээж бидэнд амьдралын туршлага олдоно. Тухайн үед хүүхдийн гэнэн цайлган зан байна. Миний гол баримталдаг зүйл бол багын унаган зан гэж байдаг шүү дээ, тэрийгээ алдахгүй байхыг хичээдэг. Заримдаа тэр үеэс хойш би жаахан өөрчлөгдчихсөн юм болов уу гэсэн бодол төрөхөд багынхаа занг л алдахгүй байхыг боддог. Алдаагүй байх гэж найдаж байгаа. Мэдээж өөрчлөгдсөн юм бол байгаа. Ээж боллоо, зөвхөн өөрийгөө авч явдаг байсан бол 10-аад хүний амьдралыг тодорхой хэмжээгээр аваад явж байна. Мэдээж хариуцлага гэж байгаа. Урлагийн амьдрал хүнийг угаас их тэвчээртэй, хөдөлмөрч болгодог юм болов уу. Дураараа эрхлээд л байж болохгүй шүү дээ. Өмнөхөөсөө арай илүү хөдөлмөрч болсон байх гэж бодож байна.

-Унаган зан гэдгээ товчхон тодорхойлж чадах уу? Яг одоо алдаагүй байгаа унаган зан чинь юу вэ?

-Миний алдаагүй, ээж ааваас минь хүмүүжүүлсэн зан гэвэл “За гэвэл ёогүй” гэдэг шиг чадах юмаа чадна, чадахгүй  юмаа чадахгүй гээд шууд л хэлчихдэг, яг л байгаагаараа л байж чаддаг, үнэнч байж чаддаг гэх юмуу тэр зан.

- Яг урлагийн зам руу орж байх үедээ хүсч мөрөөдөж байсан хамгийн гэгээлэг хүслээ дурсаач? Тэрэндээ ер нь хүрч чадсан уу?

- Хүсэл мөрөөдөл хязгааргүй. Ялангуяа ажил, карьерыг хүсэл мөрөөдлөө болгосон хүмүүсийн хүсэл мөрөөдөл хязгааргүй. Тэгэхдээ мэдээж тодорхой хэмжээнд миний төлөвлөж байсан ажлууд бүтсэн. Гэхдээ яахав дээ хүн чинь өөрийгөө үргэлж голдог болохоор эцсийн цэг дээрээ хэн ч очихгүй байх л даа.

-Амжилт, карьер, аз жаргалтай гэр бүл. Аль нь таны мөрөөдөлд дийлэнх хувийг эзэлж байв? 


-Аль алиныг нь хослуулна гэж бодож байсан. Тэр үед миний мөрөөдөж байсан юм болохоор маш гоё уран бүтээлч бас  олон хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан. Тэгэхээр зарим нь бүтээгүй л байна даа.

- Анхны хайр бол гоё сэдэв. Хэзээ ч мартагдшгүй гэгээн сайхан дурсамжаар дүүрэн. Анхны үнсэлт, анх гараасаа хөтлүүлж байсан азтай хүү хэн бэ?

- Би их эмзэг байнаа. /уйлав/ Хэнд ч ярьж байгаагүй сэдэв болохоор. Амьдралаа холбосон анхны хайр бол мэдээж миний хүүгийн аав. Би арван жилдээ хүүхэдтэй үерхэж үзээгүй. Оюутан байхдаа анх үерхэж үзсэн. Анхны болзоо анхны үнсэлт бүгд их сургуульд ороод үзсэн дээ.

-Та багаасаа ажиллаж хөдөлмөрлөж ирсэн айхавтар охин байсан. Шалгуур өндөр байсан уу?

-Нээх гэнэн томоогүй байгаагүй ээ. Хайрлаж дурлаад үерхсэн. Амархан ганц хоёр сар болоод салчихаагүй тууштай гоё үерхэж байсан. Ер нь би хайр дурлалын асуудалд их чанга ш тээ. /инээв/

-Баатар гэсэн нэр танд олон зүйлийг мэдрүүлж эргэн дурсуулдаг байх. Өнөөдрийн байдалд Баатарыг хамгийн үнэн зөвөөр тодорхойлж чадах хүн та байна. Баатар гэж хэн бэ?

-Бид хоёр чинь салаад уулзаагүй хүмүүс биш ш тээ. Бид хоёрын дунд хүүхэд маань байгаа болохоор бид хоёр байнга холбоотой байдаг. Баатараа 7 хоног болгон хүүгээ авна. Сайн аав ш тээ. Мэдээж миний хань байсан. Бид хоёрт хайр дурлал бүх зүйл гоё байж байгаад суусан. Манай Баатар чинь бол яг одоогоор айхтар хар болж харагдаад байна. Миний бодлоор бол тийм хүн биш. /уйлав/Их зөөлөн тэрнээсээ болоод алдсан ч байж магадгүй гэж би боддог. Нөгөө нэг номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг. Ер нь бол их бүтээлч нойр хоол бүх юмаа умартаад л нэг хүнд уран бүтээлийг нь гаргаж өгнө гэчихсэн бол тэрнийхээ төлөө явна. Хоол ч идэхгүй, харахд нэг л том хүн байгаад байдаг. Их зөөлөн бүр надаас зөөлөн.  Их уярамтгай. Баатартай ам мурийдаггүй байсан. Тэр үед нь дуугүй өнгөрөөчихвөл хэсэг байж байгаад миний буруу байсан ч надаас уучлалт гуйна. Тийм зөөлөн хүн.

-Анх дуучин Оюунбилэгийн клипний зураг авалт дээр таныг хараад шууд л надад тохирох бүсгүй байна гэж бахархан бодсон гэсэн. Та тэр үеийг эргэн дурсахад сайхан байх болов уу?

-Бид хоёр уран бүтээлээр учирсан хосууд. Надыг тоглуулах их дургүй байсан гэсэн. Мэдээний Ундралаар харагдаад энэ их хурц гээд л. Харин Мөнхсайхан ах болно гээд байсан гэсэн. Тэгээд ирж үзээд болох юм байна гэсэн гэнэ. Бид хоёр ингэж гоё учирсан. Надад Баатарын юу нь их таалагдсан бэ гэхээр нээх тийм хүүхэд шиг гэнэн цайлган хүн. Энэ зан нь таалагдаж байсан. Тухайн үед өөрийгөө маш сайн илэрхийлж байсан. Шууд л чи надад таалагдаж байна гээд. Тэрэнд нь би татагдсан.

-Би та хоёрыг эхлээд найзалж хамтран ажиллаж байгаад дараа нь... гэж бодсон?

-Үгүй, үгүй. Шууд л үерхээд эхэлсэн. 2001 он байхаа.

-Анх учрахдаа хэн хэн нь тодорхой хэмжээгээр танигдчихсан байсан. Энэ байдал та хоёрын харилцаанд саад болж байв уу?

-Тодорхой хэмжээнд ил гаргаагүй үерхэж байсан. Нэг гэрт ороогүй үерхэж байсан учраас урлагийнхан бол мэднэ. Бид хоёр хамт ажилладаг байсан болохоор их хурдан нэг цөм болсон.

-Баатарт өрсөлдөгч олон байсан уу?

-Бид хоёр үерхээд бүүр дотно болчихсон учраас хүмүүст илүү харж билүү долоох боломж байгаагүй. /инээв/ Хэвлэлүүд хааяа нэг юм бичдэг байсан. Би нээх нүүр өгөхгүй болохоор ямар нэг асуудал үүсээгүй. Их тайван байсан.

-Баатарын ямар үйлдэл таныг сонголт хийхэд хүргэв?

-Манай Баатар өөрийгөө илэрхийлж чаддаг, шийдэмгий. Дүлэгнээд яах нь мэдэгдэхгүй бол эмэгтэйчүүд хаячихна ш тээ.  Надаас илүү байж чадсан, бүх талаараа.

-Хамгийн дурсамжтай түүхээ хуваалцаач? Нөхцөл байдал ийм байгаа үед таны зүрх сэтгэл асуудлыг өөрөөр харж болох юм?

-Хамгийн нандин дурсамж бол хүүхэдтэй болсон үе. Тэр болгон эрчүүд хүүхдээ төрөхөд хажууд нь байж чаддаггүй. Айгаад зугатдаг гэсэн. Баатар эхлээд бичлэг хийнэ энэ тэр гээд камер барьчихсан зогсож байсан. Тэгсэн юун бичлэг манатай яг гарнаас бариад хажууд. Би ч эрхлээд. Эмч орноосоо сайн барь гэхээр үгүй гээд Баатарт тэврүүлчихсэн. Бараг 2-3 цаг тэврүүлсэн. Бараг ийм байдалд Баатар хүргэсэн гээд байгаа юмуу хаашаа юм. /инээв/. Эмч хөөрхий энэ залууг заавал ингэж зовоох хэрэг байна уу орноосоо бариач гээд л байсан. Их гоё сайхан дурсамж. Гэхдээ яг төрөнгүүт зураг авсан. Бид гуравт их гоё зураг бий.

--Херо энтертайнментийг танаас салгаж ярихад учир дутагдалтай. Эхлэлээс нь яриач? 


-Бид хоёр танилцсанаасаа хойш гурван жил Жи энтертайнментэд ажилласан. Тэгээд Баатар тусдаа гарах шийдвэр гаргасан. Херо нэрийг би анх өгч байсан.  Бүх л ажил, бүх л санаа Баатараа өөрөө нугалдаг учраас энэ нэрийг өгсөн.  Ингээд ажил ихтэй учраас Баатар эндээ үлдээд би ааваасаа хэдэн төгрөг зээлээд мөнгөө үүрээд графикчин Булгаа ахыг  дагуулаад урдаас тоног төхөөрөмжөө чирээд ирсэн. Эрч хүчтэй байжээ. Яг энэ үед элгээ өвдсөнийг ч мэдэхгүй  ганцаараа их зоригтой явж байж. Энэ чинь  2005 он. Бид хоёрт  тэгэхэд ажлын байр ч байхгүй манай аавын нэг өрөөнд эхэлж байлаа.  Ингээд Херогийн хамгийн анхны уран бүтээл бол дуучин Мягмарсүрэн эгчийн “Хөөрхөн Халиун” гарсан.  

-Херогийн Ундрал гэсэн тодотголтой тэр цаг үед та бүхэн юу юу хийж бүтээсэн бэ? Даацтай бүтээлүүдээсээ нэрлээч?

-Манайх чинь видео клипүүдээс гадна хамгийн анх UBS телевизээр энтертайнмент ньюс гээд урлагийн мэдээллийн хөтөлбөр хийж байлаа. Мөн монголын олны танил хүмүүсийн гэрт нь зочилж уулздаг  Look нэвтрүүлэг  100 гаруй дугаар хийсэн.  Рок попын бүх хамтлаг дуучдын клипийг хийж, тоглолтуудыг нь зохион байгуулж урлагийн алдартнуудын баримтат киног хийж байлаа. Жишээ нь дуучин Адарсүрэн агсны тухай болон Гоолингоо дууны баримтат кинонууд гэх мэт. За тэгээд л  Харанга, Хурд, Ариунаа, Сараа, Камертон, Никитон, Номинталст гээд л бүгдтэй нь ажиллаж байсан. Ер нь хөгжмийн ертөнцөд болж буй үйл явдал бүхэнтэй холбоотой байж дунд нь хутгалдаад явдаг байсан даа. Уран сайхны киноны хувьд  “Татар  ажилллагаа”, “Би чамд хайртай 2” байна. 

-Баатар та хоёр бол оюуны хүч хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа өөрсдийн хүрээллийг бий болгосон бахархалтай үлгэр жишээ гэр бүл байсан. Оюуны бүтээлээ өдий зэрэгтэй үнэлдэг болгохын тулд та хоёр хэрхэн ажиллаж байв?

-Оюуны өмч гэснээс энд нэг түүх ярья. Бид нар “Би чамд хайртай 2” киногоо  гаргаад сар гаруйхан болж байхдаа алдчихсан. 200 гаруй хүний хамтарч хийсэн бүтээл шүү дээ. Бид нарт бол уйлахад ч багадах үйл явдал болсон. Оюуны өмчийн газраас бүтээлээ өг гээд л байхаар нь тамгалаад явуулсан. Гэтэл  мэргэжилтэн эмэгтэй нь хүүхэддээ үзүүлээд хүүхэд нь найздаа өгөөд л тараачихсан байсан. Үнэхээр хариуцлагагүй үйлдэл.  Ер нь продакшны менежмент болон гэрээ контракт үнэ цэнэтэй брэнд байхыг би хариуцаад Баатарт эрх чөлөөтэйгөөр сэтгэж чанартай уран бүтээл гаргах бололцоог олгохыг хичээдэг байсан. 

-Их удаан үерхэж байгаад хүүхэдтэй болсон. Магадгүй ажилтай тань холбоотой байх нь?

-Харин тиймээ. Гэтэл үнэндээ хамгийн том бүтээл нь хүүхэд маань л байсан юм билээ. /инээв/ Бид хоёр чинь нилээн орой хүүхэдтэй болсон ш тээ.  

- Та хоёрын хичээл зүтгэл, менежмент салбарынхандаа санаа өгч улмаар бүтээлээ чанаржуулах, бодитойгоор үнэлүүлэх хэмжээнд хүрсэн гэдэгтээ та санал нийлэх үү? Хэн нэгнээс ийм талархал олонтаа сонссон болов уу?

-Хамтарч ажиллаж байсан олон уран бүтээлчдээс зөндөө сонсож байсан. Гэхдээ миний нэг бодол бол  урлагийн салбарт шинэ үзэгдэл болж чадсан цөөнгүй уран бүтээлчийн өнгө төрх, санааг Баатар гаргадаг байсан. Тэгээд л ард нь чимээгүй үлдчихдэг. Үнэлүүлэх боломжгүй ч гэх юмуу даа. Яагаад гэхээр бид хувийн сектор, чөлөөт уран бүтээлчид. Магадгүй төрийн байгууллагад ингээд ажиллаж байсан бол хүртэх ёстой цол гавьяа шагналыг аль хэдийн авах ёстой хүний нэг.  Бид хийж чаддаг чадвартай авьяастай нэгнээ хийж буй цаг мөчид үнэлж илэрхийлж байх ёстой юм билээ. 

-Продакшн хэмжээнд босч ирж байхад дотроос нь нэг сурч гарангуутаа  өөрийнхөө зардлыг тооцоолж видео хийгээд бусдынхаа үнийг унагадаг. Херо бол салбарынхаа үнэлэмжийг тогтоож чадсан гэж би боддогийн?

-Баярлалаа. Маш олон видеочдыг Херо гаргасан. Өнөөдөр энэ салбарын гол ажлыг  Херогоос гарсан залуучууд нугалж байна. Тэгэхээр бид нэлээн сайн боловсон хүчнүүдийг бэлджээ. Тэр хүүхдүүд өнөөдөр яг бидний школоор ажиллаж  амьдралд хөлөө олсонд нь би баяртай байдаг. .

-Та хоёрын хамгийн анхны амжилттай төсөл ажил юу байсан бэ?

-Ер нь бол бидний хийсэн бүх ажил амжилттай болдог байсан. Энд “Би чамд хайртай 2” киногоо нэрлэмээр байна. Энд нэг зүйлийг хэлмээр санагдчихлаа. Бидний  хүү төрөөд  зургаан сартай байхад нь энэ кино төсөл эхэлж байлаа.  Дараа нь “Татар ажиллагаа”-г сайн менежменттэйгээр хийсэн. Арай өөр жанраар хийхийг бодсон. Гадаадад амьдардаг монголчууд болон орон нутгийнхаа үзэгчдэд ч гэсэн хүргэхийг эрмэлзэж байсан. 

-Та нөхөртөө хэрхэн тусалж байв?

-Нөхөр гэхээсээ илүү компаний продюссорын ажил  шүү дээ.  Зохион байгуулахаас эхлээд нүүр будагч хүртэл хийж байлаа. 

-Баатарт цэвэр уран бүтээлээ бодох боломж олгож байв уу?

-Угаасаа бид хоёр тэгж ярьж тохирсон байсан. Уран бүтээлийг бодно гэдэг чинь том ажил. Тэрний хажуугаар мөнгө цаас, гэрээ контракт, менежментэд оролцуулаад байвал сайн уран бүтээл төрөхгүй шүү дээ.

-Гэхдээ та хажуугаар нь уран бүтээлд ордог байсан. Арай олон ажлыг хийж байсан юм биш үү?

-Аравтын систем гэдэг шиг гэр бүлийн компани болохоор бүх ажилд оролцоно. Гэхдээ маш олон хүн хамт ажиллаж зүтгэдэг байсан. Манай Баатар бол гол ажлаа нугалдаг байсан. Уран бүтээлийн идеа санаа бол хамгийн том ажил.

-Өөрсөддөө цаг хэр гаргаж байв. Хоол ундгүй л явдаг байлаа гэж хэлсэн?

-Баатар их зөрүүд, за чи сууж байгаад энийг идчих гэхээр үгүй гэнэ. Араас нь хувцасыг нь, хоолыг нь бариад явах жишээтэй.  Баатар жишээ нь  усанд зураг авах хэрэг гарвал шууд л өмсөж яваа хувцастайгаа камераа бариад л орчихно. Би тэгээд л араас нь “өө хувцас хунараа”  гээд ч нэмэргүй. Ерөөсөө бүх биерээ бүтээл рүүгээ зүтгэдэг хүн.

-Та тийм байх боломжийг олгож байж. Зуршил дадлыг нь өөрчилдөг эмэгтэйчүүд  байдаг ш дээ?

-Яг тэрүүгэр нь байлгахгүй бол уран бүтээл гарахгүй л дээ. Тиймээс нэг тийм эрх дураараа л ажиллаж байсан даа.

-Та хоёр хүүхдээ их оройтож гаргасан. Төлөвлөгөөний дагуу юу? Та хоёрын хамт байсан цаг хугацаатай харьцуулахад орой юм л даа?

-Төлөвлөж байсан. Угаасаа нөгөө сэтгэхүй өөрөө хүүхэд хүсээд эхэлдэг ш тээ. Төлөвлөсөн хугацаанаас жаахан оройтсон. /инээв/

-Хоёр талынхаа аав ээжтэй анх хэрхэн танилцаж байв. Ямар нэг эсэргүүцэлтэй тулгарсан уу?

-Эсэргүүцэл байгаагүй ээ. Анх айлд орж байгаа болохоор их эвгүй жаахан айгаад сандраад л. Ази сэтгэхүй угаасаа нэг тийм байдаг ш тээ. Орж гарахдаа эмээж байгаад сүүлдээ гоё болсоон. Манай Баатарын ээж надтай бүүр буу халах гээд гал тогоондоо цай хийж өгөөд суулгачихсан. Би яанаа хурдхан гарах юмсан гээд л. Манай аав хоол хийгээд байж байсан чинь Баатар орж ирээд танилцаад  гутлынхаа үдээсийг тайлах гээд доошоо тонгойж байсан  чинь аав явах гэж байгаа юмуу гэсэн чинь сандраад тийн гээд гараад явчихсан. /инээв/ Тэгээд би битгий маяглаад бай гээд л оруулж байсан.

-Жирэмсэн байхад хэр халамжилж байв?

-Манай хүн уран бүтээлийн тал дээр их адгуу хэрнээ амьдрал дээрээ гэр бүлээ тайван амар амгалан байлгадаг. Гоё дураараа ажлаа хийгээд хувийн сектор юм чинь сүүлдээ ачаалал ихдээд эхлэхээр жирэмсэн болохоор заавал нэг их ажлаар өөрийгөө шахаад байхгүй тийм л байсан. Хүүхэддээ одоо бол бүүр нэг нугасгүй гэж ярьдаг ш тээ. Яг тийм.

-Та төрөөд 45 хоноод ажилдаа орсон. Бас л том шийдвэр шүү. Яагаад ингэсэн юм. Зөвхан Золбоод тоглох гэж үү?

-Ажилдаа орно гэдэг чинь нөгөө телевизийн нэвтрүүлэгчийн ажил байхгүй юу. Яг ингэж бодсон юм. Яг төрчихөөд гэртээ сууж байсан чинь манай хувцасны өрөөний толь өөдөөс харж байсан. Тэгээд харсан чинь өөдөөс шал танихгүй хүн хараад. Нэг ингэдэгийн ш тээ. Ялангуяа анхны хүүхэд дээр ээж нар туршлагагүй учраас өөрийгөө ч хаячихдаг. Хүүхэд хүүхэд гээд бараг толинд ч харахгүй байгаа юм чинь. Тэгээд хүүхдээ хөхүүлж байгаад толинд харсан чинь танихгүй нэг тийм бор монтгор хүн өөдөөс харж байна. Тэгээд бүүр өөрөөсөө цочоод  за энэ ч арай бишээ, төрсөн ээж нар өөрийгөө хаячихдаг гэж ярьдаг яг л тийм юмруу орох гээд байна гэж бодоод шууд Балхаа ах руу утсаар ярьж  “ Би маргааш эфиртээ гарлаа” гэсэн. Дараа нь Баатар руу яриад “Би ерөөсөө ажилдаа орлоо” гэсэн. Манай ээж нар 45 хоноод л ажилдаа ороод болоод л байдаг байсан гэсэн. Би яахаараа болохгүй гэж бодсон. Тэгээд ч мэдээний ажил хоёрхон цаг ш тээ. Тэгээд хүүгээ сайн хөхүүлж ээждээ өгчихөөд мэдээнийхээ шинэ хувцаснуудыг аваад үс засалтаа хийлгээд маргаашнаас нь ажилдаа орсон. Тэгээд формдоо орсон. Тэр чинь өдөр болгон ч биш болохоор хүүхэдтэйгээ хамт байна. Ер нь бол формод орох л процесс юм даа. Тэгэхээс биш кинонд тоглох асуудал чинь хүүг маань таван сартай байхад ш тээ. Би хэлж байсан. “Би чамд хайртай 2” кинонд тоглоход төрөөд охин биш арай өөр болчихно. Тоглох дэмий байхаа гэж хэлсэн ч Баатар үгүй ээ энэ бол чамд  зориулж хийсэн кино учраас чи  тоглох ёстой. Чи харин хурдан турахаа л бод гэж байсан. Тэрнээс биш яг төрөнгүүтээ кинонд тоглочихсон юм бишээ.

-Баатар танд зориулж ямар ямар уран бүтээл хийсэн бэ?

-Яг өөрийнх нь  хэлснээр бол “Би чамд хайртай2” кино байна. Бусад уран бүтээлийг Өөдөө бид хоёр, эсвэл би өөрөө цомог гаргаж байсан. Тэрэн дээр бол өөрөө спонсороо олоод л, ер нь миний хийдэг ажил тэр юм чинь  сурчихсан, амархан. Урлагийн бизнес хийгээд ид байсан үе болохоор бусад бүх клип дээрээ спонсортой, зураг авалтад шаардлагатай юмтайгаа байсан.

-Таны зүгээс  нөхөртөө ямар уран бүтээл зориулсан бэ?


-Хабул гэдэг уран бүтээл зориулсан даа. /инээв/

-Яриагаа цааш нь Херо энтертайнмент “Монгол тулгатны 100 эрхэм” төсөлтэй хэрхэн холбогдсон талаар үргэлжлүүлье. Хэний  санаагаар хэдэн онд хэрхэн хийж эхэлсэн бэ?

- “Монгол тулгатны 100 эрхэм” эхэлж байх үед би драмын театрын маркетингийн албанд ажиллаж байсан. 2010 он байхаа. Би энд ний нуугүй ярья. Анх энэ нэвтрүүлгийг Эрдэнэбат гэдэг хүн эхнэртээ зориулж хийх гэж байна, ирээдүйд УИХ-ын гишүүн болох гэж байгаа учраас энэ төсөл эхлэх хэрэгтэй байна гэдэг зорилготой эхэлсэн ажил байхгүй юу. Тэгж анх эхэлсэн. Төслийн анхны гэрээг би хийж байлаа. Эхлээд 10-20 нэвтрүүлгээр эхэлье гэж байсан. Яг тэр үед би драмын театр руу анхаарлаа төвлөрүүлчихсэн байсан учраас зураг авалтанд тэр болгон явдаггүй байсан.Нэвтрүүлэг дээр манай зургийн багийнхан гүйцэтгээд бусад гэрээнүүдийг хийж эхэлж байсан үе. Ер нь нэвтрүүлгийн санааг Баатар гаргасан, яг ийм захиалга орж ирэхэд нь ийм бүтээл гаргая, ингэе тэгье ийм нэвтрүүлгийг хөтлөөч гэсэн санааг Баатар чинь надад хэлсэн гэж Анужин хэлж байсан.

-Хамгийн эхний нэвтрүүлэг хэзээ цацагдлаа?

-2010 оноос яригдаад 2011 онд цацагдаж эхэлсэн. 2012 оны сонгуулиар түр завсарласан.

-Таны оролцоо хэр байсан бэ?

- Ямар ч байсан бичиг цаас, гэрээ гээд л хийдэг ажлаа хийж байхгүй юу би чинь. Спонсор олох гэрээ байгуулах гээд л. Энэ үед Баатар бид хоёр яриад би боловсролоо дээшлүүлэх зорилгоор Америк руу явахаар төлөвлөчихсөн байсан юм. Тэгэхээр би төслийг эхлүүлээд явсан гэж ойлгож болно.

-Спонсорын тухай ярилаа. Тэд бол 100 хувь Эрдэнэбат гэж хүн ивээн тэтгэсэн гэж ярьдаг?

-Анхны нэвтрүүлгийг бол тэгсэн.

-Хэдэн нэвтрүүлэг. Тэр төсөв нь хэдэн нэвтрүүлгийг явуулж чадсан бэ?

-Одоо бол тодорхой санахгүй байна. Ямар ч байсан “Мизу” гээд Эрдэнэбатын компани ивээн тэтгэж эхэлсэн.  Тэрний хажуугаар Юнител  болон бусад компаниуд орж ирсэн.

-Реклам оруулах энэ тэр гээд ажилд та оролцож байсан уу?

-Оролцолгүй яахав.

-Нэмэлт санхүүжилтийг та оруулж ирж байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Баатар ч гэсэн оруулж байсан.

-Анх Анужин төсөлтэй ямар хамааралтайгаар хэрхэн оролцож байсан бэ? Анх Херод захиалга өгөхдөө Анужин ирсэн юмуу, Эрдэнэбат эсвэл хоёулаа ирсэн үү?

-Анужин ирж байсан. Ийм нэг төсөл хэрэгжүүлмээр байна гээд гэрээний процедур явагдаад ингэж байсан. Яахав нөгөө спонсор нь Эрдэнэбатын Мизу компани ш тээ. Тэгэхээр захиалагч гэх үүднээс оролцож байсан.

-Тэр үед яг өөрөө хөтлөгч нь болно гэдэг нь тодорхойгүй зөвхөн төсөл л яригдаж байсан уу?

-Хөтөлнө гэдэг нь тодорхой байсан. Тэгээд нөгөө хөтлөх туршлага  байхгүй болохоор танай хөтлөгчийн сургалтад сууя гээд хичээлүүдэд сууж байсан. Ингэж хөтлөх ёстой гэдэг ч юмуу /инээгээд/ инээдтэй л юм ярих гээд байна ш тээ.

-Ер нь Анужин та хоёр анх яаж танилцсан юм бэ? Түүний тухай анхны сэтгэгдэл? Таны найз хүүхэн байсан гэж сонсож байсан?

-Үгүй ээ үгүй, манай найз биш. Миний мэдэхийн Хүүхдийн ордонд их л гоё бүжиглэдэг эгч байсан. Би тэгэхэд хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг, тэгээд гоё бүжиглэдэг эгч байнаа гэж хардаг байсан. Ер нь бол тэгж мэднэ. Тэрнээс дараа нь Эрдэнэбат, Анужин хоёр хуримаа хийх гээд манай Херо дээр анх ирсийн. Хуримаа зохион байгуулж өгөөч гээд тэгж танилцсан юм байна. Гэхдээ манайх зохион байгуулаагүй л дээ. Тэгж анх уулзсан. Дараа нь ирээдүйд ийм зорилготойгоор нэвтрүүлэг хиймээр байна гээд ирэхэд нь мэдээж бид нар маш олон  хүнтэй ажилладаг учраас өө тэгье  гээд л захиалгыг нь хүлээж авсан.

-Анужингийн танд үлдээсэн анхны сэтгэгдэл?

- Санадаггүй ээ. /санаа алдав/  Анхны сэтгэгдэл гэхээсээ илүү би багаас нь мэдэж байсан учраас надад буусан юу нь их гоё урт үстэй гоё бүжиглэдэг эгч л байсан. Тэр хүн дараа Японд амьдарч байгаад ийм хүнтэй суугаад ирээд хуримаа хийж байгаа юм байна , одоо бол ирээд улс төр рүү орох гэж байгаа юм байна л гэсэн сэтгэгдэл төрж байсан.

-Та Эрдэнэбаттай хэр олон удаа уулзаж байв?

-Уулзалгүй яахав. Хамтарч ажил хийж байгаа юм чинь дөрвүүлээ хоолонд ороод д ажил төрлөө яриад л явж байсан. Би бол бас тийм сайн мэдэхгүй ш тээ. Ямар ч байсан эхлэхэд бидэнтэй яриад хамт оролцоод явж байсан юмдаг.

-Та Монгол тулгатны зуун эрхэм төслийг хэрхэн хүлээж авсан бэ? Таны сэтгэлд ямраар бууж байв?

-Мэдээж хэрэг би өөрөө хамтдаа эхлүүлж байсан болохоор сайн амжилттай болоосой гэж бодож байсан. Дараа нь асуудлууд үүссэн хойно магадгүй би уран бүтээлч хүн болохоор бүдүүлгээр зогсоож чадаагүй. Зогсоох боломж бол надад байсан. Хуулиараа надад бол тийм эрх байсан. Гэхдээ би тийм бодол өвөрлөөгүй. Үнэхээр ингээд Монгол түмэнд хүрээд зөндөө олон алдартай хүмүүсийн зургийг авчихсан байсан болохоор мунхаг бүдүүлэг хүчээр зогсоох ёс суртахуун байгаагүй.

-Төсөл маш амжилттай хэрэгжиж Херо салбартаа дүүлж байх үед урвалт, хууралт гэсэн асуудал гарсан. Та Баатар, Анужин хоёрын явдлыг анх яаж мэдсэн бэ?

-Нөхрөөс нь мэдсэн. Нөхөр нь надад хэлсэн. Над руу  ингээд байгаа юм биш үү гэж мессеж бичсэн. Би үгүй байхаа уран бүтээл хамт хийж байгаа хүн болгонтой хардаж болохгүй. Яг бодитой зүйл дээр ингэж байгаа биз дээ гэсэн хариултыг хэлж байсан. Юм гэдэг чинь хэзээд үнэн нь мэдэгддэг болохоор цаг хугацааны эрхэнд мэдэгдсэн л дээ.

-Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хэдий хугацааны дараа Эрдэнэбат танд ингэж хэлсэн бэ?

-Ер нь бол эфир дээр гарч эхлээгүй байхаас эхлээд.

-Бүүр тийм эрт үү?

-Тийм ээ. Эхний  ганц нэг дугаар гарсан байл уу

-Тэрнээс хойш та өөрийнхөө хувьд үнэн гэдгийг мэдтэл хэр хугацаа өнгөрсөн бэ?

-Тэгж хэлээд л, тэр чинь нэг анхаарлын тэмдэг ирж байгаа ш тээ. Тэгээд нэг сарын дараа л байх даа.

-Яаж мэдсэн бэ?

-Хүмүүсийн зан хувираад эхэлнэ ш тээ.

-Яг тийм бодитой факт танд байдаг юмуу?

-Аан, тийм муухай зүйлүүдийг би дэлгэж яримааргүй байна л даа. Тэгэхээр ямар ч байсан нөхрөөс нь мэдээлэл ирсэн, тэгээд надад мэдэгдсэн. Тухайн үед би одоо юу гэдгийн бэ дээ, хүмүүсийн харилцаанаас л мэдэрсэн. Мэдэгдээд эхэлсэн. Би чинь өөрөө театрт ажилтай анхаарал тэнд байгаа. Тэнд нэвтрүүлэг явагдаад байдаг. Нөхөр нь надад хэлсэн. Явцын дунд хүмүүсийн зан хувираад ааштай болж эхлээд жаахан маргаанууд гарч ирж байсан. Тухайн үед би хэлж байсан. Нөгөө Америк явах төлөвлөгөө маань бүтчихсэн тэгээд би сургууль руугаа явчихгүй юу. Тэрнээс биш бид хоёр салаад ч явчихсан асуудал бишийн ш тээ.

-Тэдний явдлыг мэдээд л явчихаж тийм үү?

-Цаг хугацаа нь яг тэгж таарсан.

-Урвалтыг мэдэх эмэгтэй хүний хувьд маш хүнд цохилт. Давж туулахад, шийдвэрлэж зохицохын аргагүй тийм аймаар өдрүүд байдаг. Та яаж хүлээж авсан бэ?

-Мэдээж таатай хүлээж аваагүй. Хэсэг тусдаа амьдарсан.

-Монголдоо юу?

-Тийн Монголдоо хэсэг тусдаа байсан. Тэгээд ер нь Америк руу явж  сурах төлөвлөгөөнд хүү аав дээрээ үлдээд би өөрөө ганцаараа явчихаад ирсэн ш тээ. Тэрнээс биш хүүхдээ аваад салалт маягаар яваагүй байхгүй юу. Тэгээд тэнд байж байхад тийм сенсациуд гараад эхэлсэн.

-Хэсэг хугацааны дараа юу гэж бодсон бэ? Жаахан тайвширдаг даа...?

-Би тийм адгуу сандруу хүн биш л дээ. Тайван хүлээж аваад шийдвэр гаргах боломжийг өөрсдөд нь үлдээсэн. Тэр ч утгаараа явчихаад ирсэн.

-Баатар ер нь ямар тайлбар хэлсэн бэ? Та юу ч яриагүй, юу ч сонсоогүй явчихсан юмшиг санагдаад байсан?

-Явсан гэдэг нь салаад биш сурахаар явсан. Тэр хооронд хүмүүсийг өөрсдөө шийдвэр гаргах боломж олгосон.

-Баатарт энэ явдлыг мэдсэнээ хэлэхэд юу гэсэн бэ? Эрчүүд тийм юм байхгүй, болоогүй гээд л гүрийдэг шүү дээ?

-Тийм юм байхгүй гээд л гүрийнэ ш тээ. /инээв/ Тийм юм байхгүй ээ л гэж байсан. Тэгээд намайг Америкт байхад л мэдээллүүд гараад л, явчихлаа барилаа гээд л. Би өөрөө ч бүр гайхаад салаад явчихсан ч юм болов уу гээл.  Америкаас буцаж ирээд бид хоёр хамт байж л байсан. Нэг гэртээ хүүхэдтэйгээ. Манай хүүхэд чинь аавтайгаа л байж байсан юм чинь.

-Та хэзээ яваад хэзээ ирсэн юм бэ?

-2012 онд явсан. Жил хагас болсон. Тэгэхдээ ирэн очин байсан.

-Ямар чиглэлээр сурсан бэ?

-Телевиз, кино, театрын маркетингийн менежмент чиглэлээр.  Дундаас нь хаяад ирсэн.

-Америкт хэрхэн амьдарч байв?

-Өө яахав дээ, оюутан болоод л яг оюутан шиг л. Гэхдээ би чинь энд ажил төрөл хийгээд удчихсан болохоор жаахан эрхдүү оюутан байсан. Хажуугаар нь телевизийн хөтлөгчийнхээ ажилд дадлага хийлээ. Мэргэжлийн make-up artist боллоо.  Энд хэвлэл мэдээллээр гарч байгаа мессежүүд маш хэцүү байсан. Тэгээд ч хүү жаахан бага байсан болохоор сургуулиа орхиод ирсэн. Тэгэхэд бид хоёр хамт л байсан. Тэрнээс хойш  Америкт байхад хэсэг тусдаа байчихсан тэр үед янз бүрийн олон мэдээлэл сонссон болохоор тусдаа амьдрахаас өөр аргагүй болохгүй юу.

-Баатар таныг Америкт байхад хэр санаа тавьж  байв?

-Санаа тавилгүй яахав. Ер нь энэ хэвлэл мэдээллээр бичээд яриад байгаа шиг бид хоёр тийм аймаар муудалцсан юм бас биш байхгүй юу. Одоо ч гэсэн Баатар хүүтэйгээ долоо хоног болгон уулздаг, ер нь байнга уулздаг. Аймшигтай ор тас хаяад явчихсан эцгүүд байдаг ш тээ. Тэрэн шиг сэтгэгдэл  төрөхөөр ийм яриа мэдээ гадуур гарч байгаад би эмзэглэдэг. Тийм юм бишээ. 

-Хүүг чинь Баатар харж байсан гэсэн. Хүүгээ орхиод явах бас чанга биз?

-Чанга ш тээ. Гэхдээ хүн ер нь нэг тийм шинэчлэл хийхгүй л бол бизнест гацалт үүснэ ш тээ. Тэр үүднээс л явсан.

-Эх орондоо эргэж ирэхэд сэтгэл хөндүүр байсан уу?

-Яагаад гэхээр бид хоёр салаагүй хамт байсан болохоор тийм юм байгаагүй. Гадуур л тэгээд шуугиад байсан.

-Ер нь эмэгтэй хүн ийм байдалд орсон үед нээх сонин байдаг тээ. Найз нөхөд ойр дотныхон хүртэл нэг л асуусан харцаар хараад л. Танд иймэрхүү юм мэдрэгдэж байсан уу?

-Тэгээд яахав ирснээс хойш бид хоёр тусдаа байж эхэлсэн. Мэдээж хэрэг хэвлэл мэдээллээр тийм зүйлс гарч байхад маш хүнд тусч байсан. Тэр Тийм учраас өөрсдийнхөө амьдралын тулганы асуудлыг цацахыг хүсээгүй. Чимээгүй байсан.

-Та хоёрын харилцаа амьдралын онцлог бол хамтдаа бизнес хийж байсан. Оюуны бүтээл бол хоёр тийшээ хуваагаад авчихаж болдоггүй зүйл. Магадгүй танд энэ тал дээр харамсал дүүрэн байсан болов уу?

-Мэдээж харамсалгүй юм байхгүй ш тээ. /уйлав/ Миний хувьд бүхэл бүтэн залуу насаа зориулсан амьдрал байхгүй юу. 2003 оноос эхлээд 2012 он хүртэл нойр хоолгүй хамт Херо гэдэг брэндийг гаргаж ирэх гэж хөдөлмөрлөсөн арван жил. Нэг л өдөр байхгүй болчихсон. Залуу насныхаа эмэгтэй хүнийхээ аашаар ямар ч зүйл хийгээгүй. Энэ минийх чинийх эсвэл шүүхдэх юу ч хийгээгүй зүгээр л орхисон. Тэгээд 2015 оноос эхлээд дахиад л анх эхэлж байсан шигээ би мөнгө атгаад шинээр би компани байгуулсан. Арван жилийн дараа би тэгээс эхэлж байна. Компани гэхээсээ илүү амьдралын шинэ үе дахиад эхэлж байна шүү дээ. Мэдээж энэ бол ямар ч хүнд хүндээр тусна. Гэхдээ би үүнийг би ингэчихлээ бид нар ингэлээ гэж олон нийтэд дэлгэх хүсэл байгаагүй. Энэнээс цааш өөрөө мэдлэг авьяас боловсролоороо болох байхаа гэсэн итгэл байсан учраас. Би энэ талаар хэнд ч яриагүй 5 жилийн дараа  анх удаа ярьж байгаа болохоор надад маш хүнд байна, уучлаарай. /уйлав/ 

-Та хүүтэйгээ хоёулаа амьдарч эхэлсэн тэр үед Баатар хүүхдээ авах гээд ирдэг байсан байх. Анх ирэхдээ яасан бэ?

-Мэдээж Баатарт ч, надад ч хэцүү байсан. Баатараа уйлж байсан. /уйлав/

-Та уйлсан уу?

-Уйлсан.

-Одоо  бол хүүтэйгээ харьцаа ямар байна?

-Тусдаа амьдарч байсан ч хүүтэйгээ байнга уулздаг. Угаасаа мэдээ орох цагаасаа л ээж аавтайгаа хамт байсан хүүхэд  шүү дээ. Баатар маш сайн аав.

-Бүх талаар сайн аав байж чаддаг уу?

-Аанхан, хамт байх хугацаандаа  цаг зав байдаггүй байсан. Нэг зураг авалттай гарчихвал 2-3 хононо. Бидний ажлын онцлог шүү дээ. Жаахан байхад нь ихэвчлэн ээжтэйгээ эмээтэйгээ эрхлээд хамт байх нь өөрт нь ч сайхан байсан. Одоо бол хүмүүжил төлөвшлийн хувьд ч аавтайгаа хамт байх нь хүүхдэд илүү хэрэгцээтэй байна. Яг тэр үед нь аав нь хажууд нь байж чадаж байна. Ер нь бол айлын ноён нурууг авч явах тайван байлгах тэр үүднээс их сайн, санхүүгийн талаас ч гэсэн ерөөсөө муу аав биш. Хүүхэддээ хэрэгтэй бүх л зүйлээр хангаад л байдаг. Мэдээж тусдаа байгаа юм чинь хамт амьдарч байгаа гэр бүл шиг байж хүмүүжилд нь нөлөөлөхгүй л дээ. 

-Хүүгээ ааваас нь тусад нь байлгаж байгаа нь магадгүй таны бие даасан хүчирхэг байдалтай холбоотой байх.   Гэхдээ л харамсмаар юмаа?

-Нээх айхтар бие даасан хүчирхэг гэх нь ч хаашаа юм. Түрүүн би өөртөө эрдээд Херогүйгээр ганцаараа ажлаа эхэлж байна гэсэн ш тээ. Нэг их айхтар хол бол биш гэж хэлмээр байна. Гэхдээ бас бүтэн биш.

-Магадгүй тэр мундаг аавын дэргэд өсвөл...?

-Хэлж мэдэхгүй байна аа. Хүүхэд том болоод сонголтоо хийнэ ш тээ. Мэдээж аав ээжтэйгээ хамт өсөх сайхан л даа. Гэвч хүний амьдралд юм бүхэн хүссэнээр болдоггүй шүү дээ.

-Та өөр өөр ур чадвар мэдлэг шаардсан энэ олон ажлыг яаж эзэмшиж бас амжуулж байна вэ?

-Нээх сүртэй олон юм юу байхав дээ. Би чинь оюутан цагаасаа телевизийн мэдээн дээр ажиллаж байсан болохоор телевизийн салбартай ойрхон, нэвтрүүлгүүд  хийдэг байсан. За тэгээд хувийн продакшн гэдэг хүнийг угаасаа олон талтай байхыг шаарддаг онцлогтой. Хувь уран бүтээлч жүжигчнийхээ хувьд ажлаа хийдэг болохоор олон юм хийдэг харагддаг байх.

-Дээр нь бас менежерийн ажил байна. Менежмент энэ салбарт суурь үндэс нь гэж боддог. Бусдыг нь хийж чадаж байгаа хүн олон ч менежмент хийдэг хүн цөөн байна?

-Биеэр үйлдэх зураглал хийх ч юмуу энэ дээр бол ил харагдаад хийгээд яваад байна. Урлагийн бизнес гэдэг далд байдаг ажил. Би өөрөө дуртай. Юмны цаана нь гарч харж байж санаа амардаг муу зан байнаа, бас.

-Таны энэ хөдөлмөрч, дайчин, тууштай зан чанар бусад эмэгтэйчүүд шиг амьдралын хувь тавилантай эвлэрэх бололцоог олгохгүй байна уу?

-Үгүй ээ, би их зөөлөн хүн ш тээ. Харахад л тийм боловч. Магадгүй хатуу ширүүн байсан бол тухайн үед асаад арсалдаад эхлэх байсан байх. Мэдэхгүй би бүүр анхнаасаа л хайр сэтгэл бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ш тээ. Тийм биз дээ. Өөр яахын. Тэгж л харсан юм, уг нь.

-Олон хүн та хоёрын энэ амьдралд харамсаж байгааг та мэдэрдэг үү?

-Яахав уулзсан хүмүүс манай урлагийнхан хамтран ажиллаж байсан хүмүүс бүгд л асуудаг. Одоо яаж байгаан, салчихсан юмуу гээд л. Зарим нь хэрэгт дурлаж асууна. Зарим нь сэтгэл нь зовоод асуудаг. Одоо энэ асуултад бараг дөжирч байна.

-Урлагийн уран бүтээлч хүн бусдаас өөр байдаг. Сэтгэхүйн хувьд ч юмуу. Буцаад эвлэрэх боломж байхгүй юу?

-Цаг хугацаа л харуулах байх даа. Одоо мэдэхгүй байна.

-Ер нь тийм боломж гарвал та хэр бэлэн байна. Эсвэл зүгээр л уучлахад?

-Би бол аль алийг нь уучилчихсан. Одоо бол надад эмэгтэй хүний үүднээс ч гэсэн харахад Анужинг гадуур аймаар л ярьж байна. Тэр болгоныг сүүлдээ арай ч дэндэж байна гэж хардгийн. Өрөвдмөөр ч юмшиг. Би бол угаасаа аль  алиныг нь уучилсан, сэтгэлдээ.

-Баатарын амьдрал одоо танд ямар харагдаж байна?

-Дотор санаа нь хорон хүн биш байхгүй юу. Цайлган гоё дэврүүн бүтээлч хүн. Яахав дээ, эр хүнд алдах үе гарна ш тээ. /хоолой зангирав/ Цаашдаа Баатараа бол чадалтай уран бүтээлч хүн учраас уран бүтээлээ хийгээд л сайхан амьдарна гэдэгт итгэдэг. Уран бүтээл гоё ш тээ. Одоо бол надад өширхөөд байх ямар ч хүсэл алга, аль алинд нь.

-Та Баатарыг ямар үед ихээр санаж үгүйлдэг вэ? Хөөрхөн хүүгийн чинь аав, уран бүтээлийн түшигтэй том хамтрагч , залуу сайхан насаа хайрлаж өнгөрөөсний хувьд та түүнийг мартана гэж лав байхгүй ээ?

-Одоо ажил дээр бол нэг их үгүйлдэггүй ээ. Ямар хэцүү асуултууд вэ? /уйлав/ Хамгийн их үгүйлдэг үе бол хүүтэйгээ хоёулаа байх үед ганцаарддаг. Тэрнээс биш ажил төрөл бизнест угаасаа нэг их үгүйлэгдэггүй. Хүүтэйгээ хамт байхдаа үгүйлдэг.

-Та Анужинд одоо гомддог уу, үзэн яддаг уу, өрөвддөг үү?

-Яг энэ гурван процесс болоод өнгөрсөн байхгүй юу. Мэдээж хэрэг эхлээд хэн ч баяртай байхгүй. Уурлана, бухимдана, дотороо үзэн ядна гомдоно. Одоо бол надад тийм юм байхгүй уучилсан бараг эсрэгээрээ өрөвдөөд эхэлж байна даа.

-Баатар таны талаар сайхан хайр, сайхан түүх байсан. Би түүний талаар нэг ч муу бодол тээдэггүй гэж хэлсэн. Гэхдээ Анужингийн ярианаас харахад Баатар ярьсан шигээ хүн биш байна гэж бодогдсон. Ундрал чамайг гүтгэх гэж байна гэдгийг хэлсэн ч гэх шиг?

-Тийм юм яриагүй байх. Би тэрэнд итгэхгүй байна. Одоо тэгэхдээ тухайн үед тийм юм болоод өнгөрсөн одоо бол би энэ асуудалд анхаарал хандуулахаасаа илүү завгүй гэх юмуу даа.

-Тэр хоёрт үнэхээр тийм харьцаа байсан юм болов уу гэж эргэлзэх үе байсан уу. Эхнэртээ нөхөртөө хирнээ дараа нь цоо шинээр дурладаг яг тэр процесс мөн юмуу? 

-Тийм юм байна гэж харсан. Тийм учраас юу ч дуугарахгүй, за за хайр л юм байна гэж ойлгосон. Тэгээд одоо цаг хугацаа харуулж л байх шиг байна.

-Анх Анужин та хоёрын муудалцаж байгаа бичлэг тарсан. Тэнд байгаа эрэгтэй хүнийг Баатарыг гэж олон хүн ойлгосон байх. Тэр талаар?

-Үгүй ээ, Анужин нэвтрүүлгээр гарахдаа хүртэл хэлсэн байсан. Манай хамаатны ахаар намайг уулзъя гээд дуудуулсан байсан. Түрүү жилийн намар болсон үйл явдал. Би мартчихсан байсан. Манай ах маань ажил яримаар байна хүрээд ирээч гээд дуудахгүй юу. Тэгээд очсон чинь хамт сууж байсан. Надад Анужинтай уулзах хүсэл үнэхээр байгаагүй. Тэгээд уулзаад загнаад эхэлсэн намайг, толгой түрүүгүй загнаад эхэлсэн. Надад хэлэх үг олдоогүй, байгаагүй. Яагаад ийм юм болоод байгаа юм бэ гэдгийг би бичсэн. Сүүлдээ надад хийх үйлдэл ч олдоогүй. Тэгээд бичээд нөхөртөө үзүүлэх гэж. Тэгээд Баатар руу, өөр рүү нь, дотныхоо хоёр найзад үзүүлсэн юм. Энийг олон нийтэд үзүүлэх гэсэн зорилго агуулаагүй, Баатараад л үзүүлэх гэж бичсэн.

-Тэр уулзалт энэ асуудал үүссэн өрнөснөөс хойшхи анхны нүүр нүүрээ харж байгаа үйл явдал уу. Та гайхсан уу?

-Гайхалгүй яахав дээ, энэ чинь. Тэгээд л Баатарт үзүүлэх гэж бичсэн бичлэг гэв гэнэт V TV-гээр гарээд эхэлчихлээ. Сүүлдээ яг юу болоод байгаа юм бүү мэд. Энэ бол миний мартахыг хичээж байсан тийм сэдэв. Тэгээд ч би ер нь аль алиныг нь уучилчихсан л байсан.

-Тэгэхээр тэр бичлэг дээр байгаа эрэгтэй бол Баатар биш таны үеэл ах юм байна?

-Баатар биш ш тээ. Харваас дуу нь ч, бие  нь ч биш байгаа биз дээ. Тэгээд ч Баатар хоёр хүний голд суугаад тийм юм хийлгэх хүн биш.

-Энэ бичлэгүүдийг хэн тараагаад байна вэ? Баатар улс төрийн бохир тоглоомдоо Ундралыг битгий ашигла. Тэр өдий олон жил юу ч дуугараагүй гэж хэлсэн?

-Мэдэхгүй ээ. Би үүнийг хэнээс асуухаа ч мэдэхгүй байна. Ямар хэрэгтэй гэж...

-Зарим хүмүүс Баатар секс хийх үедээ бичлэг хийгээд үүгээрээ дараа нь шантаажилж байна гэж харж байна. Та хоёр тэр хоёрыг сайн мэдэхийн хувьд юу хэлэх вэ?

-Ямар ч тэнэг хүн өөрсдийнхөө тийм байдлыг харуулахыг хүсэхгүй. Би бол үгүй л гэж бодож байна. Тийм аймаар хорон хүн биш дээ, миний мэдэх Баатар бол.

-Та хоёрын ажил мэргэжил ийм болохоор магадгүй тэгж ойлгоод, тараасан байх өнцөг ч та хоёр дээр бууж байна?

-Логикоороо бодоход  хэрвээ би ийм алхам хийх байсан бол хэвлэл мэдээллээр цацах байсан бол би чинь энэ салбарт их олон жил ажилласан хүн ш тээ. Тэгэхээр тэр үед нь атгаг санаа өвөрлөөд тараана биз дээ. Тэгэхэд би энэ олон жил дуугүй тэвчиж явчихаад тийм үйлдэл хийх  шаардлага байна уу. Дараа нь хэвлэл мэдээллээр тарчихвал миний үр хүүхдүүд хараад юу гэхэв гэж хүртэл бодно доо. Нэг тийм муухай түүх л болж үлдэнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол миний ой тоонд багтах зүйл биш.

-Та өөртөө хэр их харамсал тээж явна вэ?

-Яг өнөөдрийн хувьд бол гомдол энэ тэр бол арай л гайгүй байна л дээ. Гэхдээ л босгочихсон байсан амьдрал болохоор хүн болгон л харамсах байх. /уйлав/ Тэрнээс биш бие биедээ дургүй болоод үзэн ядаад салсан бол өөр хэрэг. Тийм байгаагүй болохоор л харамсалтай байдгийн. /уйлав/.

-Хажуугаар нь энэ их хэл ам?

-Ийм хэл амнаас би өөрөө их хол явахыг хичээдэг. Миний ажил мэргэжлийн онцлог бол бүхний нүдэн дээр ил болохоор л тэр. Би хувийн амьдралаа ил гаргах дургүй. Ганц хүсдэггүй зүйл энэ. Нэг л мэдсэн ийм юм болчихлоо. Заримдаа яагаад би хамгийн дургүй юмандаа орооцолдчихов доо гэж бодох юм.

-Хүү тань уншдаг болсон уу?

-Одоо уншиж сурч байгаа.

-Аав ээжтэй нь холбоотой мэдээллийг олж уншвал их л шаналах байх даа?

-Хамгийн их айж байгаа зүйл энэ. Би түрүүн хэлсэн. Яагаад би энэ олон жил чимээгүй дуугүй яваад байсан юм бэ. Би сул доройдоо ингэж яваагүй. Дараа нь энэ бүхнийг миний хүү буруугаар ойлгочих вий, сэтгэхүйд нь нөлөөлөх вий, ээж аавыгаа үзэн ядах вий гэсэндээ дуугүй явсан. /уйлав/ Надад хүн муулах, үзэн ядахаасаа илүү яг үнэн процесс ингэж явагдсан одоо ингээд улс орон даяар ярих хэрэг байна уу. Би зүгээр л орхичихмоор байна.

-Та яг одоо юу хүсч байна вэ?

-Зүгээр л тайван сайхан амьдармаар байна. Гоё уран бүтээлээ хийгээд ажлаа хийгээд л. Би ийм муухай хэл аманд угаасаа дургүй.  Хүмүүс энэ асуудлыг олзуурхаад асуудал болгохоо больчихмоор байна. Надад хүүгийнхээ аавыг муугаар хэлүүлээд байх хэцүү байна. Угаасаа муу хүн биш. Тэр эмэгтэй хүртэл хангалттай чичлүүллээ. Одоо надад бол тэр ингэсэн тэгсэн гээд байх сонирхол алга, хүний амьдралд янз бүрийн л юм тохиолдоно шүү дээ. Зүгээр л тайван амьдарцгаая.

-Та их оройтдог уу?

-Нээх оройтохгүй ээ. Яагаад гэвэл манай babysitter  найман цагт явдаг. Хүүхэддээ цаг гаргахгүй бол болохгүй. Оройтохоор бол зохицуулна даа. 

-Ярилцсанд баярлалаа.

Энэ нийгэм ямар хийрхүү, дээрэнгүй, өөдгүй юм бэ? Өнгө мөнгө, эрх мэдэл, муухай...биш ээ... Дур гутам шунал, шуналтнуудаар дүүрэн. Тэд л гэрэл гэгээг бүдгэрүүлж, сайхныг бохирдуулж, гэгээлэг хүслийн даль жигүүрийг хугалдаг аж. Гэхдээ өд дахин ургадаг юм шүү дээ. Ярилцлага дуусахад, бүтээлч салбарын энэ гэр бүлээр гишгүүрээ хийгээд дээшээ эрх мэдэл рүү шунаж яваа аймшигтай хүч байгаам биш биз дээ гэх айдас, эмзэглэл төрснийг нуух юун

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin bugsnii buzaruud bulaigaa uls dayar delgecheed icheesei gahai baataraa umuuruud sumtai abgai yu icheesei bugsnii buzaruudchin manai ene heden soninguud arai gegeeleg zuil oruulaj bgaachee zaluu ger bul zaluuchuud iim muuhai bugsnii buzaruudiin tuhai yu gej tabidag ym be muusain buzaruud gabiya baiguulsan bish icheesei baliaar zaaban shaarnuud
IP:89.1.57.19  2016-06-17 13:42:54
kk Hen n ch unen hen n ch hudla yariad bgan buu med. Undral bichlegiig uuruu taraasan n todorhoi. Albaar songuuliin umnu anujing unagaah gsn iroldlogo gj harj bga. Odo ingeel zahialgatai yariltskaga uguul uilaal suujiidag argagui jujigchin yumoo
IP:122.201.24.165  2016-06-17 13:56:29
ундралд дээр бичсэн хунд гэхэд таалагдахгуй бол уншихаа л болихгуй юу. улс орон даяар янз бурээр хэлуулээд байхад бас унэнийг нь хэлж нэрээ цэвэрлэхийг хэн ч хуснэ шуу дээ. Надад маш их таалагдлаа. Ундралд хэлэхэд одоо наад Баатартайгаа эргэж буу нийлээрэй. жинхэнэ хань болох сайн хунтэй суугаарай
IP:220.136.50.163  2016-06-17 13:58:48
зочин Сайхан сэтгэлтэй зув бодолтой хун бна. Ярилцлагыг уншаад оорийн эрхгуй уйллаа. Хуний сайхан амьдралыг ингэж уймуулж хунийг ингэж зовоох гэж.
IP:182.160.38.67  2016-06-17 15:17:02
ZOCHIN yostoi uhantai saihan setgeltei zuw bodoltoi mundag bvsgvi bn hvni amidrald yu ch tohioldono iim zvilig im saihan uujuu uhaanar shideh hvn howor shv amjilt undarlaa az jargal hamgin sain saihan bvhniig hvsen eruue
IP:203.91.118.106  2016-06-17 16:24:52
Ncif Een undraliin buruu gej yuu baidiin anujin baatariin tolgoig erguuleed nuhruusuuch salaad ail geriin amidral uimuulsen shulam l bgaa bizdee ih hurald uzne gej bodoj. Baisiin bol neree tsever bailgaj doodhoo zahirch baih n yaasiin
IP:220.244.116.188  2016-06-17 16:52:13
Hun Undraliig mash ih uruvduj bn.Ene hunii buruu baigaague sh dee.Estoo l amidral um daa.Zuv zugeer baij baital nuhur n uur huuhend durlaa l....Undral er n yamar ch buruutai um.
IP:103.212.118.17  2016-06-17 17:10:43
зочин сайхан ярилцлага байна
IP:202.55.180.103  2016-06-17 17:16:32
zochin nadad bas ih taalagdlaa. yamar ch hun uurlaj gomdono. ush sanana. chadaltai l busgui bn shdee . udii daitai ingeed yavj bdag . anujin ologchin chi uheesei.sejguun muu hugshin jinger . uiliin ur gj bdag yum shuu.
IP:77.119.129.9  2016-06-17 17:55:45
Hatuu amidral Anujin nuhuruusuu salaad Baatartai suuhgui bsan yum bol ingej humuusiin amidraliig busnuilah yamar hereg bsan yum bol. Bairnaasaa hudulsun chuluu hurtel yaaj zovdog gelee. Zaluu nasaa ureed, ur huuhedee unchruuleed ... mash tom garz shu!!!! Ene bugdees Anujin hojson bol Erdenebat Baatar Undral Nomin ... huuhduud geed humuus hohirood bn shu de. Uruvdmuur yumaa Undraliig
IP:122.201.24.200  2016-06-17 18:19:24
Зочин Ер нь Ундрал тараасан байсан ч яадагийн. Миний нөхөртэй энэ Анужин шиг балай худлаа авгай явсан бол би бол дэлгэнэ. Хүний амьдрал үймүүлчээд тэр Анужин авгай УИХурлын гишүүн болоод юу хийх вэ?????? Гэрээ ч засаж чадаагүй байж. Ундрал ямар ч байсан 10000000 % Ундралын зөв. Цаашдын амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе.
IP:43.228.129.109  2016-06-17 18:28:17
zochin anujin baatariig salgaj avj suuh gsn chn iluu bayan zaluu garaad ireheer n baatarig hayatsan n l bhgui yu daa!
IP:202.21.106.133  2016-06-17 18:30:50
Irgen Icheech balair hudalch huuramch atgag sanaatai zavaan Anujin Baatar Undral 3 uls tor olon niitiin angaarlaaszailval taarna ichig ichig.Hudlaa uilav ch geh shig Anujin Undral 2 uulaa balair avgaichuud.Undral n bas ter jujigchin Amraatai yavalddag baisan gee biz dee.
IP:139.5.218.150  2016-06-17 18:30:59
anujin grgch hudlaa horchind undraliin tald bn. anujin gegch shunalt huuramch zavhai huuhen uuriinhiu 2 huuhdiig ch bodohgui er nuhur huuhdee unchruuleed hunii amidral davhar busniuldag yu vee? ichku baatraa hurtel hayaad odoo jiremsen murtluu songuuli geed bultdiigeed ger horoolliin humuusd unsuuleed guigeed bgama. ymar hugiin dur zurag uzej bnaa. ger buliin togtvortoi amidral ene niigemd tsuun bolood bn gejuu??? ger ornoo buten avch ysvj chadku 2,3 ailiin amidral ur huuhdiin nulumsand tsaddaggui adgiin shaar gehees
IP:103.229.122.93  2016-06-17 19:44:51
Zochin Hudlaa yaridaggyi hyn baihgyi boljee. Taivan amidrah durtaidaa bichleg hiij taraahuu ??ү???????? Moralgyi hyyhen. I
IP:199.7.157.76  2016-06-17 22:42:17
zochin paparatsi.mn tanaih 2 neg ezentei yumuu. Jiriin unshigch bi harahad l tegj oilgohoor bna daa. Anujing gazar dooguur ortol gutgeseer bgaad paparatsi.mn ee haalgachaad odoo factnews.ee haalgahaasaa aigaad undraliin matriin nulimsiig uzuulj bgaan bna.
IP:45.117.34.11  2016-06-18 00:21:38
zochin Undrala Anujind zagnuulsan bichleg deer ehleed chi ooroo Anujing ”chi teneg yumuu” gej odoj bgaal zagnuulj bsan evluuleg hiisiin bol ter meriigee anzaaraad sain hiihgui. Goomoi yum hiihiin
IP:45.117.34.11  2016-06-18 00:26:12
zochin Ундралаа чи болиоч чамд хүн чанар байна уу ингэж жүжиг тавихаа болиоч энэ ярилцлагаа хэдээр зарсан болдоо чи маш их шуналтай хүүхэн шүү дээ чаиайг сайн мэддэг хүн өмнөөс чин иччихлээ чиний туулах ёстой амьдрал бол чиний л амьдрал монголоор нэг цацаад яахав дээ,Хүнд мөнгөнөөс эрхэм нандин зүйл байх ёстой шүү
IP:202.131.252.217  2016-06-18 09:01:51
zochin Factnews ee haa hudal medeellee tsatsaj mongo hiihee boli shudatga orsoldooch ee Bidend zov eireg medeelel ogoochee Baatar Undral hoyoriin amidral bidend yamar hamaatai yum be tetiigee ter ger bul dotroo shiid hunii muug uzeh demii demii
IP:202.131.252.217  2016-06-18 09:20:13
Irgen Yag unen Undralaa chi ooroo hunii zamd deer gai bolood bgaa yum bn Chi uuchilsan bol odiid iim yariltslaga ogood suuhgui duugui l bh bsan bh gej bodoj bna.Duugui bna gedeg mash tom unen bdag yum daa.Mongoloor neg taraagaad zarsan heden togrog chin duusna etsest ni chinii amidral zarlaliin sambar delgeetei nom boino doo
IP:202.131.252.217  2016-06-18 09:29:31
Shudarga hun SHUDARGA ORSOLDUULIE FACTNEWSEE ESVEL TUR AMAR FACT NEWSEE MONGOLIIM ARD TUMNII OMNOOS HUSIE
IP:202.131.252.217  2016-06-18 09:34:35
eooe Undralaa chi ehleed uuruu udsun ch geh shig.Nuhruu bulaalgaad zovj bgaa n hen um be? Undral er n nuurluu n nulimah ch erhtei ter banzal sdaagiin.
IP:103.212.118.17  2016-06-18 10:17:55
y Ene buhen Anujing songuulid gargahiin tuluu hiij bgaa Baatar, Anujin, Undral nariin hamtiin uran buteel shuu dee Anujin nerd garaad odoo songuulid ursulduj bn teheer undsen uurgee biyeluulsen Undral Baatar 2 neree tseverleh heregtei bolj bn Erdenechimeg gishuuntei ursulduj bgaa Uchral Erdenechimegiin factaar od bolj bgaatai adilhan asuudal shuu dee
IP:218.9.120.197  2016-06-18 12:17:46
haha Undrald Anujing gishuun bolchoosoi gj bodoh yamar shaltag shaltgaan bga um be? Harin ch gargahguig bodii sh dee.
IP:103.212.118.17  2016-06-18 12:28:53
уйлав байсхийгээл уйлав уйлав уйлав, гэхийн
IP:202.55.191.34  2016-06-18 15:25:21
Zochin Yasan ch erhi tanhi huuhen ve dee. Terehdee ch zugeer terj chadahgui tevruulsen ch geh shig. Denduu ediin shunal amidraliig ni erguulj baigaa ium daa. Tolgoidoo erdem medleg hiisen bol deer baisan ium. Anujin hamaagui deer bolovsroltoi henees ch guihgui 2 huuhdee tejeegeed yavah chadvartai. Er hun hezee ch zugeer baihad chini yavahgui shuu dee. Chinii ediin shunal nehriigee holduulahad hurgesen. Er ni ta nariin ger buliin heruul olon niited yamar hamaatai ium be?
IP:31.33.233.8  2016-06-18 20:35:44
Зочин Ундрал гэж бөөн жүжиглэлт. Өөрөөсөө болж нөхөртөө хаягдчихаад шал худлаа Анужинтай холбож нэр цэвэр үлдэх гэсэн. Өөрөө баахан фактлаад одоо зориуд ярилцлага өгч уучилсан энэ тэр гэж жүжиглэж гэнэ. Толгой гэж олгой нөхөр юм даа.
IP:202.126.89.199  2016-06-18 22:39:26
Зочин Өөрийнх нь хийсэн залиуд баригдаад ирэхээр ярилцлага өгч ухаантай болох гэсэн биш тэнэг гэдгээ олонд дэлгэлээ дээ.
IP:202.126.89.199  2016-06-18 22:40:50
Zahialgat bichleg Olon dahin uilav, uilav geed l bichjee. Zahialgaar bichuulsen gedgiin batalgaa.Undral tegeed l uilaad bdag hun bish l dee. Amindaahumuusiin uruvch setgeliig hudulguh gej l dee.
IP:94.223.108.10  2016-06-19 04:56:58
Хаха Ene huuhend gaviyatugmuur ym bishuu jujigleh chadvar ni oiriin ued ers deeshilj bh chin humuusiig uyraaj uruvduuleh gesen tsaanaasaa zahialgatai yriltslaga l bn uuchilsan ym Bol duugai l bh heregtei shde uilav uilav ch geh shig Baatar ymar uuriinuhaangui hunuu bolohgui bolood l chamaas salsan bailgui Dee yriagii ni unshihad barag Baatar durgui bhad Anujin hulgailtsan ym shig yriad bhiin
IP:110.70.15.4  2016-06-19 09:31:13
zochin Undral ch zamiin tshagaa megzertei nuhurtei bhda yvdag bsan shte 96650044 gesen dugaaraar ta hoer ijilsdeg bsan shte chamaig medeh negn medne ee huuhen min undraliin dugarn 99090044
IP:150.129.141.153  2016-06-19 17:58:32
tergel Duuchin boldtoi untsaniig chn medeh humuus bga shte ch unheer jujugchin yum aa
IP:27.123.214.118  2016-06-19 18:01:05
zochid Anujing gishuun boloosoi gej hen CH bodohgui
IP:202.179.31.81  2016-06-19 19:25:11
h уйлав уйлав......Ундрал тэгж уйлах хуухэн мон у....шимуунуус ш дэ
IP:150.129.142.119  2016-06-20 17:56:15
h уйлав уйлав......Ундрал тэгж уйлах хуухэн мон у....шимуунуус ш дэ
IP:150.129.142.119  2016-06-20 17:56:36
Анужинд Анужин гэж алмас ёстой шулмас юмаа. ТВ-р гарч байгааг нь харахад гоё харагдах гэж хичээчихсэн. Худлаа дүр эсгэсэн масктай амьтан. Ийм хуурамч шулмас нийгэмд гарч ирэх гэж үзэж тарж байна даа. Ард түмэн мэдээд гаргахгүй л дээ. Багет талхаа тэврээд гудмандаа байж байшаар.
IP:59.153.85.74  2016-08-31 07:43:35
золоо Анужин аймаар хүн юм аа
IP:203.91.115.36  2017-01-09 13:21:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.